Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Түүх, баримт » Английн хөлбөмбөгт юу хэрэгтэй байна вэ ?

GD Star Rating
loading...

”Габриэль Маркотти” хөлбөмбөгийн шинжээч:

Хэдэн жилийн өмнө би тэр үед Английн шигшээ багын дасгалжуулагч байсан Свен Горан Эрикксонтой уулзаж билээ. Тэр надад Хөлбөмбөгийн улирлын өвлийн амралтгүй орнуудын шигшээ баг олон улсын түвшинд муухан ажилттай оролцдог тухай power point танилцуулгыг үзүүлж байсан. Свен үүнийгээ Английн эрх бүхий байгууллагад танилцуулж бусад Европын орнууд шиг жилийн энэ үед өвлийн амралттай болгоход ашиглах санаатай байлаа.
Гэвч үр дүнд хүрсэнгүй, Эрикксон шоолуулсаар өрөөнөөс гарчээ. Премьер лиг бол өвөл тоглогчдод амрах хугацаа өгөхгүй харин ч үүний эсрэг тоглолтын хуваарийг 2 дахин их болгодог байна. Энэ улиралд л гэхэд ихэнхи клубууд 12-р сарын 23, 26, 30, 1-р сарын 1 гээд 9 өдөрт 4 тоглолт хийжээ. Гэтэл энэ хугацаанд Европын бусад топ лигүүд хамгийн багадаа 2 долоо хоногын амралттай байна. Энэ амралт Испанид 2 долоо хоног бол Германд 6 долоо хоног байх жишээний.
Эрикксоны яриад байсан зүйл нь энэхүү Зул сарын амралтын өдрүүдэд хүмүүсийн хүсэлд нийцүүлэх , сонирхлыг татах үүднээс хуваарийг зохиож байгаа нь Англид тоглодог тоглогчдыг олон улсын тэмцээнүүдэд маш ядарсан, тэмцэх чадваргүйгээр оролцуулахаар болгож, шийтгэж байна. Гэтэл Свенийг бусдыг зоригжуулж, сэтгэлийг хөдөлгөж чаддаггүй гэсэн шүүмж их байдаг.
За тэгвэл жаахан ухарч Герман 2006 оны ДАШТ тэмцээнд хэдэн Английн лигийн одод тоглов гэж өөрсдөөсөө асууцгаая. Стивен Жерардаас Тьерри Анри хүртэл, Фрэнк Лампардаас К.Роналду хүртэл бараг бүгд л ДАШТ-д бид өдөр тутам хардгаас муу тоглосон байдаг нь Эрикксоны хэлсэн зүйлд анхаарал ямар нэгэн хэмжээгээр хандуулах хэрэгтэйг хэлээд байна.
Хөлбөмбөгчид тамирчид боловч Ювегийн экс фитнессийн дасгалжуулагч домогт Жиампьеро Вентронегийн надад хэлснээр тэд бусдаасаа нэлээд өөр тамирчид юм. Ихэнх тамирчид өөрийн оргил, бууралтыг тааруулан бэлтгэлээ хангадаг. Өөрөөр хэлбэл ихэнх тамирчид өөрийн жилийн оргил хэдэн үеээр л биеийн хүчний бэлтгэлээ хангахаар төлөвлөдөг гэсэн үг юм. Дэлхийн хэмжээний сэлүүрт завьчин Олимпийн үеээр л нэг удаа, боксчидын хувьд тоглолтын хуваариас шалтгаалж жилдээ 3-4 удаа, гүйлт, харайлтын тамирчид Гран Пригийн тэмцээнд оролцохдоо өөрийн оргил түвшиндээ хүрдэг.
Бие мах бодь бол машин механизм биш юм.

Тэгээд ч алдартай тамирчид өөрийн биеийн оргилдоо хүрсэн эсэхээс шалтгаалж жилийн тодорхой цөөн тооны тэмцээнд оролцдог байна. Гэтэл хөлбөмбөгчид жилийн 10 сарын турш биеийн оргил түвшиндээ байхыг шаарддаг нь зүгээр л боломжгүй явдал байдаг.
Мөн хөлбөмбөгийн тоглогчид бусад спортын багынхнаас эрс өөр тоглолтын хуваарьтай байдаг. Ихэнх топ багууд 7 хоногтоо 2 тоглолт хийдэг нь Мэргэжлийн Бэйсболын лиг /162 тоглолт хийдэг/ болон Мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооных шиг олон биш харагдавч энэ нь огт өөр спорт тул тоглолтын тоо нь олонд тооцогдоно. Гэтэл эдгээр лигийн улирлын амралт нь хөлбөмбөгийнхөөс 2 дахин урт байдаг. Мөн NFL хөлбөмбөгөөс илүү хүчний бэлтгэл шаарддаг тул улирлын тоглолт нь маш цөөн буюу 16 байдаг. Гэтэл NFL нь хөлбөмбөгтэй харьцуулахад арай өөр биеийн хүчний тоглолт үзүүлдэг буюу богино хугацаатай тэсрэлттэй тоглолт шаарддаг ба энэ нь 7 хоногт дундажаар 35-40 минут орчим л үргэлжлэдэг. Гэтэл хөлбөмбөг бол байнга л гүйж байхыг шаарддаг спорт юм.

Эсрэгээр нь, Вентронегийн хэлснээр ганцаарчилсан төрлийн тамирчдаас нэлээд бага бэлтгэл хийдэг. Усанд сэлэгчид, гүйгчидтэй харьцуулахад илүү хялбар ч юм шиг харагдана.
‘Би Украйны усанд сэлэгчидтэй ажиллаж байхад тэд өглөөний 5 цагаас сэрээд л өдөр бүр 12 цаг бэлтгэл хийдэг’ гэж Вентроне надад хэлсэн. ‘Энэ бол тамирчдын амьдралын хэв маяг юм. Хөлбөмбөгчид бол тэдэнтэй харьцуулахад буруу хүмүүжсэн хүүхэд шиг л байдаг. Бид Юве дээр бусдаас их ажилладаг байсан ч хамгийн сайндаа өдөрт хэдэн цаг л үргэжлэдэг байсан.’
Үүнийг нэг Премьер лигийн томоохон багын туслах дасгалжуулагч баталсан юм.
“Бид ихэнхи 7 хоногт 2 тоглолт хийдэг бөгөөд бас 1 өдрийн бэлтгэлгүй амралттай байдаг гэж тэр надад хэлсэн. Хэрвээ тэдэнд тоглолтын дараа амрах өдөр байхгүй бол үүнийг хялбараар хүлээж авдаг. Мөн тоглолтын өмнө 1 өдөр байвал бид үргэлж хөнгөн бэлтгэл хийдэг, учир нь бид тоглолтоор явах ёстой, өөрийн өрсөлдөгчтэй хэрхэн тоглох вэ гэсэн тактикийн ажил хийх хэрэгтэй болдог. Үүнд бараг 2 өдөр алдагддаг. Ингэхлээр бидэнд бараг л бүтэн, зохих ёсны бэлтгэл хийх, өөрсдийгөө чадварыг ахиулах 1 л өдөр байдаг бөгөөд энэ нь бараг Бямба гаригийн тоглолтын дараах Даваа гараг болж таардаг.”
Энэ бүрэн, зохих ёсны гэдэг нь Вентронегийн Украйны усан сэлэгчид, тэдгээрийн өдрийн 2000 гараатай харьцуулахад өчүүхэн байх нь ойлгомжтой.
“Бид бараг л 10-аас бэлтгэлээ эхлээд 12, 12.30 орчимд дуусгадаг. Иймээс бид яах ёстой вэ? Ингэхлээр бидэнд зөвхөн улирлын өмнө л фитнесээ тохируулахад шаргуу, хүч тавьж ажиллах боломж л олддог. Гэтэл энэ хугацаа нь 4-хэн 7 хоног үргэлжилдэг ч энэ үеэр бас айлчлан тоглолтууд, нөхөрсөг тоглолтууд гэх мэтийн ач холбогдолгүй зүйс гараад ирдэг.”
Тэгвэл хөлбөмбөгчдөд илүү хугацаа олговол тэд илүү сайн амжилт үзүүлэх үү? Магадгүй л юм. Ихэнх клубуудад тоглогчид өглөө, үдээс хойшдоо чөлөөтэй байдаг нь тэднийг их л сайхан, амархан мэт харагдуулдаг.
Гэтэл тэдний улирлын турш шаргуу ажиллахад гардаг ганц асуудал нь тэдэнд сэргэлт авах цаг хугацаа олгох хэрэгтэй болдог.

Эд нар ДАШТ тэмцээнд явахдаа 3-4 долоо хоног амарвал маш хэрэгтэй болно. Харин Андрэй Пирло, Тьерри Анри нар /Тэд финалд шалгарсныхаа горийг амсаж байна гэсэн үг юм/ бол бүр муу, дөнгөж 12 хоног амарсан байх юм. Үүнийг тэгвэл ихэнхи бэйсболын одод өөрсдийн маш их цалингаа зарцуулж эхэлдэг 3 сартай харьцуулаад үзээрэй.
Тэгэхлээр тоглолтын хуваарийг өөрчлөх гэсэн арга хэмжээнээс өөрөөр шийдэх хялбар шийдэл байхгүй ч энэ нь одоогийн маш их цалинг төлөх үүднээс ашгийг хамгийн их болгох хэрэгцээнээс шалтгаалж хэн ч бодит байдал дээр хийхийг хүсэхгүй байна. Тэгвэл энэ ойрын хугацаанд шийдэгдэх бараг боломжгүй тул дэлхийн бусад хэсэгт байдаг шиг улирлын дундуур амралттай болох /энэ нь жилийн бусад улиралд тоглолтын хуваарийг нэмэх байсан ч/ ганц л бодит боломж байна. Энийг Премьер лиг л хийх хэрэгтэй байна.

Энэ мэдээлийг одоогоос 3 жилийн өмнө манай Спортын цонх форум гишүүн орчуулж байсан. Гэвч 3 жилийн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй. Зөвхөн ашиг хонжоо харсан Английн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд лигийн системд ямар ч өөрчлөлт хийсэнгүй. Англи ч бахь байдгаараа олон улсын тавцанд амжилт үзүүлэхгүй хэвээр. Хэрвээ тэд Европ, Дэлхийд амжилт гаргая л гэж бодож байгаа бол энэ бүхнийг бодолцож үзмээр.
Хамгийн сүүлд Уэйн Рүүни ч иймэрхүү утгатай ярилцлага өгсөн байсан.

”Спортынх форум” Орчуулсан : engiremen

2007.01.17

GD Star Rating
loading...
Английн хөлбөмбөгт юу хэрэгтэй байна вэ ? , 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Alia says:

    England huuhen Zidanaas jiremsleh heregtei bna da oor yamar ch arga alga tgd 18-19 jiliin daraa tom temtseend amjilttai oroltsdog bolno z ternees bish yamar odor shonogui togluulaad bga bish surtei yum !. Tamirchid chi temtseenees temtseendl togloltoos togloltond uhaar seheer uramshij yavdag uls tiim u ugui u ? za tgd angliin fanuud bitgii uurlaad bgarai Zidane deer nargisan yum shuu gehdee Englandad mash sain nairuulagch heregtei ni yag unen shu bas gaigui haalgach busad ni bugd ok bdag bsan ch bna ch

    GD Star Rating
    loading...
  2. rrrtr says:

    alia bitgii sonin yum yariaad bai….toglogchdod asuudal bhgv bugd aviyaastai
    harin holboo bolon dasgaljuulagchud ycgur aina

    GD Star Rating
    loading...
  3. Чили.. says:

    Ганц бүтэн 90 мин матч тоглоод үзчихсэн хүн хэзээ ч ийм юм бичихгүйлдээ.. Мэргэжлийн түвшинд бол чиний төсөөлөх ч юм биш.. Ялангуяа дэлхйин хамгийн шилдэг лигт долоо хоногт 2 тоглолтонд оролцоно гэдэг бол өндөр бэлтгэл, фит байдал шаардана…
    Энэ үнэн лдээ.. Тамирчид байна уу байна.. Гол нь яг чухал тоглолтууд дээр унхиагүй тоглолт үзүүлдэг ч маргах юм байхгүй үнэн..

    Үүнээс гадна.. Дасгалжуулагч гэж нэг том хүн байна л даа.. Гаагүй дасгалжуулагчтай бол бас амрааж бариад ротэйшн хийгээд болоод байхалдаа..

    Капеллотой Англи яасан.. ДАШТ аар
    2 гоал хийж 1 алдаж..
    хэсгээс 2 оор гараад Германд онигоо болоо биздээ..

    1т энэ ПЛ ийн хуваарийн шахалтыг багасгах..
    2т Сайн дасгалжуулагч л удирдвал дэлхйин аварга болгочих бүрэлдхүүн 3н арслангуудад бий..

    GD Star Rating
    loading...
  4. yubi says:

    alia zuv helsen nairuulgch bolon haalgagch mash ih heregtei nairuulagch bhgui tgd dovtolgo oligotoi yavahku bga xavi ch yumuu roni shig nairuulagch heregtei busad bairlal deer gaigui goligdood bhiin bhgui

    GD Star Rating
    loading...
  5. Rossoneri says:

    Англид сайн дасгалжуулагч хэрэгтэй гэж яриад байхын. Дэлхийн хамгийн агуу түүхтэй, сайн дасгалжуулагчдын 1 болох Фабио Капелло байна шдээ. Тэрнээс өөр сайн дасгалжуулагч гэж хэнийг хэлээд байгаан. Капелло ямар ч байсан одоогоор амьд, ажиллаж байгаа шилдэг менежерүүдийн тоонд яах аргагүй орно. Алиагийн хэлдэг үнэн. Найруулагч байхгүй, бас хамгаалагч нар нь дэлхийн шилдэгүүдийн тоонд ордог ч яг олон улсын чухал хариуцлагатай тоглолтон дээр тийм биш юм шиг л тоглолт үзүүлдэг. Англид Pirlo, Xavi, Zidane, Ozil нар шиг багийн хөдөлгүүр хэрэгтэй байна даа.

    GD Star Rating
    loading...
  6. england says:

    huuyee lampard,gerrard 2 nairulagch bish yu bolj taarch bnaa? arai dovtlogch ym u esvel tseverlegch ym bish biz de! bas kapello shig dasgaljulagchas uur hun irvel england bur l suirne

    GD Star Rating
    loading...
  7. a says:

    kapellog l uzen yadaad bh ym ta naraas iluu ihiig meddeg englanduud oorsdoo itgej urij ajilluulj bgam shdee oor oligtoi hun bhgui bolohoor englanduud italy huniig urij bgam shdee.

    GD Star Rating
    loading...
  8. LFC says:

    capello sainii huvid sain mash sain gehdee dutagdalch bas haragdaj bgaa bagiin ahlagchid anhaaral tavidaggui hen bh n terend hamaagui yum shig bdag. mun tuunii tamirchidiin songolt mash sonin bur gaihmaar

    GD Star Rating
    loading...
  9. england says:

    end dasgaljuulagchiin tuhai bish achaalaltai bdag PL- huvaariig zohitsuulah tuhai yarigdaj bna ternees ter sain ter muu gsn yum alga.englandiin shigshegiin tamirchidad sergel avah hugatsaag holboonoos zohitsuulj ogoh shaardlagatai gj uzeed asuudal devshuulsen bna.ene zov asar ondor tuvshind amraltgui shaham togloltod daradsan 3-n arslanguud yaaj ch oligtoi togloh be dee eniig shiidej ogoh heregtei bna.ternees manager team bol yeroosoo perfect shdee

    GD Star Rating
    loading...
  10. Barsa says:

    Nairuulagch heregtei ch geh shig tenegtej bnada yag yagaad muu togloj bgaag bi bodood olj chadahgvindeee kkk bvgd shildgvvd Rio Terry Cole Johnson bhad hamgaalalt muu ch geh shig Gerard Lampard Milner Barry bhad nairuulagch muu ch geh shig zvgeer l bodloo bichlee

    GD Star Rating
    loading...
  11. Totti says:

    uur amisgaliig saijruulah heregtei! Bas deer n paparazzi-uud hetsuu bdal uusgedeg ! zaluu toglogchdod itgel uzuuleh

    GD Star Rating
    loading...
  12. Turuu says:

    Unasan buhud shaltag mundahgui gj. ENGLANDIIN GOL ASUUDAL N TOGLOGCHDIIH N TOGLODOG STYLE-D BAIGAA YUM. Tehnik-g bish huchiig iluud uzeh, combinatstai dovtolgoog bus jiguuriin hundlun damjuulalttai denduu hyalbar butetstei dovtolgoog iluud uzeh geh met hamgiin hereggui chanaruud anglid bn shd.

    GD Star Rating
    loading...
  13. Whahaha says:

    Turuu sda min bi chamd heleegui biluu ? ain

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: