Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Герман 100 хувийн амжилттай (A хэсэг)

GD Star Rating
loading...

Германчууд A хэсэгтээ 100 хувийн амжилттай явж байна. Тэд өнгөрсөн шөнө Казахстаны багийг 3 : 0-ээр буулган авч 4 дэх ялалтаа авлаа. Шинэ улирал эхэлснээс хойш клубтээ гоол оруулж амжаагүй байгаа Клозе болон Марио Гомес нар Казахстаны эсрэг гоолдож эх орондоо ялалт авчирсан.

Мөн шигшээдээ одтой байдаг Подольски нэг гоол нэмэрлэжээ.Тоглолтын эхний гоолыг Клозе 49  дэх минутад оруулсан бөгөөд 55 дахь минутад сэлгээнд сууж түүний оронд Марио Гомес талбайд орж ирсэн юм.
Гомес 76  дахь минутад тооны харьцааг 2 : 0 болгожээ.
Германы араас Австрийн шигшээ 7 оноотой удаалж байгаа. Өнгөрсөн шөнө Бельгийн талбайд хийсэн тоглолтонд тэд ялагдаж болох байсан ч 90+3 дахь минутад Мартин Харник гоол оруулж багтаа тэнцээ авчирсан.

Азербайжан Туркийг Рашад Садыговын гоолоор буулган авлаа. Ийнхүү тэд хэсгийн анхны ялалтаа авч байна.

Астана. Стадион “Астана”. 30,000 үзэгч.
Шүүгч- Александру Тудор (Румын).
КАЗАХСТАН – ГЕРМАН – 0:3 (0:0)
Клозе, 49 (0:1). Гомес, 76 (0:2). Подольски, 85 (0:3).
Казахстан Герман
Андрей Сидельников Мануэль Нойер
Казбек Гетериев Хайко Вестерманн
Александр Киров Сами Хедира
Ренат Абдулин Месут Ёзил (79)
Нурбол Жумаскалиев Лукас Подольски
Сергей Хижниченко Мирослав Клозе (55)
Азат Нургалиев (63) Томас Мюллер (71)
Генрих Шмидтгал Хольгер Бадштубер
Алексей Попов Филипп Лам
Максим Азовский Пер Мертесакер
Фархадбек Ирисметов (68) Тони Кроос
Сэлгээ
Евгений Аверченко, 63 Марио Гомес, 55
Михаил Рожков, 68 Марко Марин, 71
Андрей Финонченко, 79 Какау, 79
Шар хуудас
Ренат Абдулин, 37
Фархадбек Ирисметов, 60

***

Брюссель. Стадион “Рой Бауден”. 23,500 үзэгч.
Шүүгч- Майк Дин (Англи).
БЕЛЬГИ – АВСТРИ – 4:4 (1:2)
Воссен, 11 (1:0). Шимер, 14 (1:1). Арнаутович, 29 (1:2). Феллаини, 47 (2:2). Шимер, 62 (2:3). Огунжими, 87 (3:3). Ломбертс, 90 (4:3). Харник, 90+3 (4:4).



***

Баку. Стадион “Тофик Бахрамов”. 28,000 үзэгч.
Шүүгч- Александру Дякону (Румын).
АЗЕРБАЙЖАН – ТУРK – 1:0 (1:0)
Садыгов, 38 (1:0).
GD Star Rating
loading...
Герман 100 хувийн амжилттай (A хэсэг), 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    sn bnoo jinhene mashinud daa.hijnen sul bureldehun blach medal avhin yanaa. odo yay gehv uragsha.

    GD Star Rating
    loading...
  2. Gomez says:

    GO GO GO GO GO GO GOOMEEZZ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: