Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Льоренте Испаний аврагч ( I хэсэг)

GD Star Rating
loading...

Фернандо Льоренте дахин нэг удаа Испанийг аварлаа. Шотландтай хийсэн хүнд хэцүү тоглолтын 79  дэх минутад тэрээр хожлын гоолыг эх орондоо авчирчээ. Өнгөрсөн долоо хоногт Литвийг ялахад Льоренте 2 гоол оруулсан. Гэвч түүнийг Дель Боксе сэлгээнээс оруулсан юм. Бага зэргийн ханиадтай байсан Хаби Алонсо гарааны бүрэлдэхүүнд эргэн ирсэн байв. Шотландын шигшээ багийн дасгалжуулагч Крэйг Левэйн тоглолтын өмнө Испаний бүрэлдэхүүнийг ”Бидэнтэй тоглож байсан багуудаас хамгийн хүчтэй нь байна” гэжээ. Испаний гараанд багтсан 11 тоглогчоос 9 нь өнгөрсөн ДАШТ-ий финалд оролцсон болохоор аргагүй биз.
Ялагдашгүй Армада ч тоглолтыг өөрсдийнхөө арга барилаар эхлүүлж бөмбөг эзэмшилтээр давамгайлж эхэллээ. Эхний 10 минутад тэд 78 хувьтай бөмбөг эзэмшиж байсан. Эхний үе дуусахаас өмнө Рамосын цохилтыг Стивен Уиттакер гараар хаасан учраас торгуулийн цохилтыг Испани авлаа.
Давид Вилья торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг нээсэн. Улмаар 55  дахь минутад Санти Касорлагийн цохисон бөмбөг ойж Иньестад ирэхэд тэрээр алдаа гаргасангүй. Талбайн эздийн тоог тэнцүүлнэ гэхэд итгэх хүн энэ үед цөөхөн байлаа. Гэвч гайхалтай зүйл болж Иниестагийн гоолоос 3 минутын дараа Стивен Найсмит баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг мөргөж Касильясийн хаалганд гоол орууллаа.
Халуун цуст Шотландчуудад энэ гоол эрч хүч авчирсан тул тоог тэнцүүлэхээр улайран довтолж эхэлсэн.  66 дахь минутад тэдний ээлжит довтолгоо явагдаж Жеймс Моррисоны жигүүрээс өгсөн дамжуулалтыг Пике өөрийнхөө хаалганд гоолдож орхилоо.
Хэмпден Паркд цугласан үзэгчид цэнгэлдэхийг доргиож байлаа. Талбайдаа ДАШТ-ий ялагчдаас оноо авна гэдэг Шотландчуудад хангалттай үзүүлэлт. Харамсалтай нь дээр дурьдсан Льоренте тэдний мөрөөдлийг үгүй хийсэн. 76 дахь минутад тэрээр сэлгээгээр орж ирээд 79 дэх минутад Капдевилагийн алсын дамжуулалтыг хаалга руу чихэж хожлын гоолыг оруулсан.
Цаг дуусахаас өмнөхөн  Стивен Уиттакер 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгджээ. Испаничууд энэ хэсгийг 3 хожилтой тэргүүлж байна.
Чехийн шигшээ өнгөрсөн шөнө      Лихтенштейнийг 2 : 0-ээр ялж 6 оноотой тэдний араас нэхэж байна.
Шотланд, Литвийн багууд тус бүр 4 оноотой.

I хэсэг

Глазго. Стадион “Хэмпден Парк”. 51,322 үзэгч.
Шүүгч- Массимо Бузакка (Швейцарь).
ШОТЛАНД – ИСПАНИ – 2:3 (0:1)
Вилья, 44-с пенальти (0:1). Иньеста, 55 (0:2). Найсмит, 58 (1:2). Пике, 66-автогол (2:2). Льоренте, 79 (2:3).
Шотланд Испани
Аллан Макгрегор Икер Касильяс
Фил Бардсли Херард Пике
Стивен Уиттакер Карлес Пуйоль
Стефен Макманус Андрес Иньеста
Дэвид Уэйр Давид Вилья
Ли Маккалох (46) Хоан Капдевила
Даррен Флетчер Хаби Алонсо
Джеймс Моррисон (88) Серхио Рамос
Кенни Миллер Серхио Бускетс (90)
Стивен Найсмит Санти Касорла (70)
Грэм Дорранс (80) Давид Сильва (76)
Сэлгээ
Чарли Адам, 46 Пабло Эрнандес, 70
Джеми Маки, 80 Фернандо Льоренте, 76
Шон Малони, 88 Карлос Марчена, 90
Шар хуудас
Стивен Уиттакер, 44
Кенни Миллер, 73
Стивен Уиттакер, 89 (2 жк)

***

Вадуц. Стадион “Рейнпарк”. 2,555 үзэгч.
Шүүгч- Станислав Сухина (ОХУ).
ЛИХТЕНШТЕЙН – ЧЕХ – 0:2 (0:2)
Нецид, 12 (0:1). В.Кадлец, 29 (0:2).
GD Star Rating
loading...
Льоренте Испаний аврагч ( I хэсэг) , 6.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    haha scotlandchuudas busd undestnuud tgl huiten tsust bolj taarch bnu ain haha lol

    GD Star Rating
    loading...
  2. Turuu says:

    Uchuuhen yumnaas uu haij shaldar buldar ug hayaj yavahaa boliochee Barca fan-ee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: