Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надаль ”Дахиад дараалж түрүүлж чадахгүй байх”

GD Star Rating
loading...

Рафаель Надаль энэ жил гайхалтай амжилт үзүүлж Австралийн нээлттэй тэмцээнээс бусад 3 Их Дуулгад дараалан түрүүлсэн. Хэрвээ тэрээр ирэх 1 сард Мельбурнд түрүүлж чадвал он алгасан 4 Их Дуулгыг дараалан түрүүлсэн амжилтын эзэн болно. Надаль саяхан өгсөн ярилцлагадаа ирэх жил энэ амжилтаа давтаж чадахгүй байх гэжээ. Тэрээр ”Ер нь би үргэлж л 100 хувийн бэлтгэлтэй байдаг.
Өнгөрсөн жил болон энэ жилийн эхлэл миний хувьд маш хүнд байсан. Магадгүй тийм ч болохоор би 100 хувийн бэлтгэлтэй байх гэж хичээсний хүчинд энэ амжилтыг үзүүлсэн байна.
Хэрвэ ялалт амжилтаар бялхаж байвал үргэлжлүүлэн ялахыг л хүсэх болно. Яагаад гэвэл энэ бүхэн хэзээ зогсохыг чи мэдэхгүй шүү дээ.
Бие чинь эрүүл чийрэг үед юунд ч санаа зоволгүй сайн тоглох л хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол хүнд хэцүү цаг үе эргээд л ирнэ шүү дээ. Ирэх жил миний хувьд 4 Их Дуулгад түрүүлж чадахгүй байх. Энэ бүхэн боломжгүй гэж бодож байна”
гэжээ.
Надаль өнгөрсөн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүл карьерийн 9 дэх Их Дуулгаа хүртсэн.

GD Star Rating
loading...
Надаль ''Дахиад дараалж түрүүлж чадахгүй байх'', 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. buya says:

    yah arggagui aguu tamirchin shuudee .. chi chadnaa ireh jil 4 tsom avna

    GD Star Rating
    loading...
  2. teh chi chadnaa !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: