Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » Недерландын ээлжит ялалт (E хэсэг)

GD Star Rating
loading...

Недерланд ч мөн Евро 2012-н урьдчилсан шатны 4 тоглолтоос 4 ялалт аваад байна. Тэдний ээлжит золиос Шведийн шигшээ болсон. Хунтелаар болон Афеллай нар дубль хийж Шведийг 4 : 1-ээр буулган авчээ. Гэхдээ тэдний энэ ялалт дэндүү үнэтэй олдсон.

Учир нь 28 дахь минутад Дирк Кюит шагайндаа хүнд бэртэл авч талбайг орхисон юм. Сүүлд авсан мэдээллээр Кюит 2011 он гартал талбайд гарч чадахгүй болсон гэнэ.
Бундеслигт шинэ багтаа төдийлөн дасаж чадахгүй байгаа Клаас Ян Хунтелаар энэ тоглолтын салхийг хагалсан. 4 дэх минутад тэрээр Улбар шаруудад тэргүүллийг авчирсан бөгөөд 55  дахь минутад 2 дахь гоолоо оруулсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Молдавтай хийсэн тоглолтонд мөн Хунтелаар хожлын гоол оруулж байсан. ПСВ Эйндховен багийн довтлогч Афеллай мөн эх орондоо 2 гоолоор бэлэг барьсан.
Унгарын шигшээ Финляндыг 2 : 1-ээр буулган авснаар Недерландын ард 9 оноотой нэхэж байна. ПСВ багт тоглодог Балаш Жужак 90+5 дахь минутад хожлын гоолыг эх орондоо авчирсан.
Молдова хэсгийнхээ хомоол хамагч Сан Мариног 2 : 0-ээр буулган авчээ.

Швед болон Молдавын багууд адилхан 6 оноотой Унгарын ард жагсаж байгаа.


Амстердам. Стадион “Амстердам Арена”. 40,000 үзэгч.
Шүүгч - Стефан Ланнуа (Франц).
ГОЛЛАНД – ШВЕД – 4:1 (2:0)
Хюнтелар, 4 (1:0). Афеллай, 37 (2:0). Хюнтелар, 55 (3:0). Афеллай, 59 (4:0). Гранквист, 69 (4:1).
Голландия Швед
Маартен Стекеленбург Андреас Исакссон
Грегори Ван дер Вил Микаэль Лустиг
Джон Хейтинга Андреас Гранквист
Йорис Матейсен Даниэль Майсторович
Эрик Питерс Бехранг Сафари (46)
Марк Ван Боммель (72) Ола Тойвонен (79)
Дирк Кёйт (29) Себастьян Ларссон
Рафаэль Ван дер Варт Андрес Свенссон
Клаас-Ян Хюнтелар (84) Златан Ибрагимович
Уэсли Снейдер Юхан Эльмандер
Ибрагим Афеллай Понтус Вернблоом (54)
Сэлгээ
Джермейн Ленс, 29 Оскар Вендт, 46
Вут Брама, 72 Ким Чельстрем, 54
Руд Ван Нистелрой, 84 Маркус Берг, 79
Шар хуудас
Себастьян Ларссон, 49
Ола Тойвонен, 66

***

Серравалле. Стадион “Олимпико”. 600 үзэгч.
Шүүгч- Марк Куртни (X.Ирланд).
САН-МАРИНО – МОЛДОВА – 0:2 (0:1)
Жосан, 20 (0:1). Дорош, 86-с пенальти (0:2).

Хельсинки. Стадион “Олимпик”. 18,532 үзэгч.
Шүүгч- Алан Келли (Ирланд).
ФИНЛЯНД – УНГАР- 1:2 (0:0)
Шалай, 50 (0:1). Форссель, 86 (1:1). Джуджак, 90+5 (1:2).
GD Star Rating
loading...
Недерландын ээлжит ялалт (E хэсэг), 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Hunteelaar sain bnoo.Uul n ingeh l yostoi hunii neg yumsan daa

    GD Star Rating
    loading...
  2. mandakh says:

    huntelaar goaliin mashin lda

    GD Star Rating
    loading...
  3. GGG says:

    Huntelaar ch ter eredivisiedee l goaliin mashin bh busad leaguet ochood neeh ih olon goal oruulaad bsniig ni medehgui l yum bna. Hudlaa ene ch mundag shuu, ter ch sain shuu gesen hudlaa commentchinguund bh yumaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: