loading...
УЕФА Сербийн фенүүдийн дэгдээсэн үймээнийг мөрдөн шалгах ажлыг эхлүүллээ. Женоа хотод болох ёстой байсан Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны Итали – Сербийн тоглолтын өмнө зочин багийн фенүүд үймээн дэгдээж тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүй байдал үүсгэсэн юм.
Сербийн фенүүд тоглолт эхлэхийн өмнө үймээн дэгдээж эхэлсэн бөгөөд Италийн шигшээ багийнхныг цэнгэлдэхэд орж ирэхэд хатуу биет шидэж эхэлсэн. Улмаар тэдний дэгдээсэн үймээнд Италийн фенүүд оролцож эмх замбараагүй зодоон болж эхэлсэн.
Шүүгч тоглолтыг эхлүүлээд дөнгөж 6 минут өнгөрөөд тоглолт завсарласан. Сербийн фенүүдийн шидсэн галт цацраг Италийн хаалгач Вивианог онож нөхцөл байдал улам хүндэрсэн учраас талбайн шүүгч ийм шийдвэр гаргажээ.
УЕФА-гийн албан ёсны сайтад ”Женоа хотын Стадио Луйжи Феррари цэнгэлдэхэд болсон үймээнийг албан ёсоор мөрдөн шалгах ажил эхэлсэн. Удахгүй буруутэй этгүүдэд зохих шийтгэлийг оногдуулах болно. УЕФА-гийн 2008 онд баталсан дүрэм ёсоор ийм үйл явдалд тухайн орны хөлбөмбөгийн холбоо буруутай бол мөнгөн торгуулиас эхлээд тэмцээнээс хасах хүртэл шийтгэх оногдуулж болно. Эцсийн шийдвэр 10 сарын 28-нд гарах болно” гэжээ.
Мөн Итали дахь Сербийн элчин сайд болж өнгөрсөн явдалд уучлалт гуйсан бөгөөд УЕФА-гаас шийтгэлийг хөнгөн тусгахыг хүссэн байна.
Одоогоор Италичууд дээрхи тоглолтонд техникийн ялалт (3 : 0) эсэх нь тодорхой бус байгаа.
Сербийн фенүүд яагаад ийнхүү бухимдах болсон бэ ?
Үүнийг дэлхийн хэвлэл мэдээллүүд 3 шалтгаанаар тайлбарлаж байна.
1. Сербийн шигшээ баг өнгөрсөн сард дасгалжуулагчаа сольж Владимер Петровичийг томилсон. Түүний удирдлага дор Сербүүд 1 ялагдаад байгаа (Эстонид 3 : 1) бөгөөд багийн фенүүд хуучин дасгалжуулагч Радомир Античийг халсанд сэтгэл дундуур байгаа.
Античийн шигшээ багтай байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй байсан учраас тэрээр 2 сая еврогийн нөхөн олговор авах ёстой. Гэвч холбоо түүнд энэ мөнгийг өгөхгүй шүүх цагдаа болоод байгаа. Сербийн фенүүд Античин талд байгаа бөгөөд холбооны ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа аж.
2. Серби болон Косовогийн хооронд болж байгаа улс төрийн сөргөлдөөн үүнд нөлөөлсөн гэнэ. АНУ-н төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон яг одоо Сербид байгаа бөгөөд Косовог тусгаар тогносон улс болгохоор шахалт үзүүлж байгаа. Тиймээс Сербүүд Хилари болон түүнтэй хамт ирсэн Билл Клинтон нарыг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм. Энэ шалтгаанаар Сербийн фенүүд Албаний төрийн далбааг шатаасан гэж хэвлэлүүд бичиж байна.
3. Дотоодын шинжтэй нэг шалтгаан байна. Сербийн шигшээ багийн хаалгач Владимер Стойкович өнгөрсөн зун Спортинг Лисбон багаас нутгийнхаа Партизан багт зээлээр ирсэн.
Стойкович нь Партизаны заналт дерби Црвена звезда (Red star) багийн академиар хүмүүжсэн, энэ багийн хүндэт гишүүн байсан тул тэр дороо л үзэн ядагчид гарч ирлээ.
Бүр гэр бүлийг нь хүртэл Црвена звездагийн фенүүд заналхийлэх болсон гэнэ.
Нутгийнхаа хамгийн олон фентэй том багийн ”дайсан” болсон учраас Стойковичыг үзэн ядагчид мөн дээрхи үймээнийг дэгдээсэн гэсэн мэдээ байна.
Үйл явдлын зарим зургаас
loading...









hehe saihan garuud bna daa. inged tuuhend orvoo ho
loading...
Ovoo teneg baagiinuud ve… haarin match!
loading...