loading...
Манчестер Юнайтед багийн фэнүүд 10-р сарын 30-нд Тоттенхэмтэй тоглох тоглолтын өмнө Глэйзерүүдийн эсрэг олон нийтийн жагсаал хийх болсноо мэдэгдлээ.
Тус клубын санхүүгийн сүүлийн үеийн мэдээлэл хөгжөөн дэмжигчдийн уур уцаарыг ихээр хүргэж байгаа юм.
Goal.com UK-ийн мэдээлснээр Манчестер Юнайтед багийн фэнүүд Глэйзерийн гэр бүлийн эсрэг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хийх төлөвлөгөөтөй байгаа тухай мэдэгджээ.
Энэ жагсаал нь 10- р сарын 30-нд буюу Бямба гаригийн Тоттэнхэм Хотспурийг талбай дээрээ хүлээж авах тоглолтын өдөр болох юм байна.
Энэхүү цуглаан нь тус баг нь ихээхэн хэмжээний хөрөнгийн эргэлт хийсэн мөн түүгээр барахгүй ашигтай ажилласан гэсэн боловч, өнгөрсөн Баасан гаригт гарсан санхүүгийн эцсийн байдлын мэдээллээр 83,6 сая фүнт стерлингийн алдагдалтай ажиллаж байна гэсэн мэдээлэллээс үүдэх болсон.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар энэ жагсаал нь дан ганц хөгжөөн дэмжигчдийн уур уцаарыг Америк эздийн эсрэг нэмэх гэсэн оролдлого байгаад зогсохгүй өнгөрсөн улиралд болж өнгөрсөн “Ногоон ба Алт” аяны хөдөлгөх хүч байх болно гэж хэмээжээ.
“Үр дүнг бид нар харлаа, гэвч сэтгэлд хүрсэнгүй,” гэж Глэйзерийн эсрэг аяны төлөөлөгч хэлжээ, Facebook дээр болон мөн адил нэртэй вэбсайт нээжээ. “Энэ бүхний гол утга учир нь өнгөрсөн улирлын азгүйтэлийг мартаж цааш явах юм.
“Бид бүх байдлыг мэднэ, 2005 онд Глэйзерийн ах дүүс манай клубын эзэд болсоноос хойш 500 сая фүнт стерлингийг кармаалсан. Эдгээр тоонууд хэр тогтвортойг би сайн мэдэхгүй ч эдгээр нь байж боломгүй юм.
“2 жилийн өмнө Пол Скоулз 2-р үеээс л гарж тоглодог байсан бол, одоо тэрээр гарааны бүрэлдэхүүнд багтах болж түүгээр барахгүй гарцаагүй ялалт авчирдаг тоглогч болсон.
“Бид нар Бэбэг ойролцоогоор 8 сая фүнт стерлингээр авсан гэтэл яг тэр үнээр Рафаэл ван дэр Ваартыг авах боломж байсан, гэхдээ бид нар цалинг нь өгж дийлэхгүй байх байсан гэдэгт итгэлтэй байна.
“Одоогийн байдлаар манай багт бэлэн 160 сая паунд байх ёстой боловч харамсалтай нь Глэйзэрүүдийн нүдэнд өртөөгүй гэвэл би их гайхна.”
Энэхүү жагсаал нь Анти-Глэйзэрүүд, Manchester United Supporters’ Trust and the Independent Manchester United Supporters Холбоотой ямар ч холбоогүй бөгөөд Tollgate паб дээр 4:15-д цуглараад замаараа Lancashire Cricket Club-аар дайраад Олд Траффордын гадаа байрлах Sir Matt Busby Way дээр дуусна.
Өнгөрсөн улиралд 2 ч зохион байгуулалт муутай жагсаал болсон боловч, энэ удаагийнх хамаагүй илүү зохион байгуулалт сайтай байх болно гэж зохион байгуулагч нар мэдэгджээ.
“Цагдаа нар болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байгаа,” гэж төлөөлөгч мэдэгдсэн байна. “Энэ удаагийн жагсаал илүү мэргэжлийн түвшинд болж өнгөрөх бөгөөд Глэйзэрүүдийн дэглэмийн эсрэг жагсаал байх болно”
loading...




good luck
loading...
Чухал л мэдээлэл байна.
…Эдгээр тоонууд хэр тогтвортойг би сайн мэдэхгүй ч…гэх мэт орчуулгын /үг сонголт, найруулга/ бага зэрэг алдаа байна шүү.
Амжилт.
loading...
TSUS GEJ YU BOLOD L BNDAA. LYA LYA LYA LYA LYA
loading...
Muu yank nowshnuud englandiin baharhal boslon baguudig svirvvlj bnaa…. Tanaihan udku manaihni orohoos umnu nowshnudig zailuulbal taarna…. Manu d durgvi ch yankudig zailulah ajild amjilt hvsie.. Gdluck UNITED
loading...
manu giin horongo aldaltand fenuuded ni yamar hamaa bnaa jagsaal hiij yahiin bol tegeheer mongo ni butsaad garaad irehiin bh daa manu ugaasa tegnee tegne manu g ugaasaa iim tarhi ni ajildaggui humuus demjdeg gedeg ni haragdaj bgaaz dee
loading...
shartai garuud ve sanhuu jih shig fanuud iluushdee seri alex fergusen mergusen yu hiigeed bna ve
loading...
gomo20d ! bag ni ashigtai ajilj bj shine sain toglogch avchirdag yum bga z de Fanuud ni asar ih horongo oruulalt hiij bga shd.togloltiin bilet,tsamts,oroolt eneter geed boon mongo ureed bahd sdanuud ni Vaart metiin toglogchig asar hyamdaar avch boloh gazar nudee anisan bna.Ingej jagsaal hiih ni zov tegehgui bol 2 jiliin daraa dundaj tuvshinii bag bolj bolzoshgui Barca ch gesen 1 iimerhuu yum bolood bsan yu bolson yum boldoo 6 tsom daraalj avchaad bhad 83 sayiin aldagdaltai bsan ineedtei bga z de
loading...
Van der vaart jirguurt toglodog getel manaid 2 jiguurtee valencia nani 2 bhad vaartaar yugee hiinee selgee halaana bizdee getel ter hun garaand garah gej l realiig orhison iim btal manaid irne gjuu bodoochee uhaantai baitsgaa l daa harin towiin sain hagas 1 heregtei l bgaamdaa ferguson chuham yu boddog yum bol dandaa jiguureer toglono gj yu bhaw dee
loading...