loading...
ATP World Tour Masters-н цувралд багтдаг Шанхайн мастерс тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд Рафаель Надаль, Рожер Федерер, Энди Мюррэй зэрэг дэлхийн чансааг тэргүүлдэг бүх шилдгүүд оролцож байгаа юм. Одоогоор Шанхайн мастерсийн 2-р шатны тоглолтууд өндөрлөөд байгаа юм байна. Оросын шилдэг теннисчин Николай Давыденко 2-р шатанд Германы Миша Зверевтэй оноолт таарсан. Давыденко тэмцээний чансаанд 6-р байранд эрэмбэлэгдсэн бөгөөд энэ жил нэг ч түрүү хүртэж амжаагүй байсан. Тоглолтын эхний сетэд Герман тамирчин 6 : 4-өөр ялалт байгуулсан. Улмаар Давыденко сэргэлт авч чадалгүй байсаар 7 : 6-гаар ялагдал хүлээжээ. Миша Зверев 3-р шатанд Аргентиний Хуан Монакотой оноолт таарсан байна.
Чансааны 5-р байранд эрэмбэлэгдсэн Шведийн Робин Содерлин Сербийн Яанко Типсаревичтэй 2-р шатанд оноолт таарлаа. Өнгөрсөн Францын нээлттэй тэмцээнд Содерлин шилдэг амжилт үзүүлж финалд шалгарсан. Харамсалтай нь тэрээр Рафаель Надальд 3 сетэд ялагдал хүлээсэн юм.
Энэ удаагийн тоглолтонд Швед эр ямар нэгэн алдаа гаргалгүй тоглож 6 : 3 7 : 6-гаар ялалт байгууллаа. Түүний ээлжит өрсөлдөгч нь Испаний Давид Феррер байх бөгөөд хэрвээ энэ давааг давж чадвал Рожер Федерертэй тоглох магадлал өндөр байна.
Энэ жил чансаа уруудаж дэлхийн чансааны 10-р байранд эрэмбэлэгдэж байгаа Энди Роддик 2-р шатанд Испаний Гарсиа Лопезтэй оноолт таарлаа. Роддик эхний сетийг 6 : 3-аар тэргүүлж чадсан. Харамсалтай нь тоглолтын 2 дахь сет үргэлжилж байх үед Роддик гуяндаа бэртэл авч тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд Испани тамирчин 3-р шатанд автоматаар шалгарч Чехийн Томаш Бердыхтэй тоглох боллоо.
Дэлхийн чансааг тэргүүлж байгаа Рафаель Надаль ч 2-р шатны ялалтаа энэ өдөр авсан. Швэйцарийн Станислав Вавранкаг Надаль 2 сетэд 6 : 4 6 : 4 гэсэн харьцаагаар буулган авчээ. Испани эрийн ээлжит өрсөлдөгч нь Австрийн Юрген Мелцер байх аж. Одоогоор 4-р шатанд шалгарсан ганцхан теннисчин байгаа нь Их Британий Энди Мюррэй юм. Мюррэй 3-р шатанд Францын Жереми Чердиг 2 сетэд өөвдөг сөхрүүлж шөвгийн наймын эрхийг авсан.
Шанхайн мастерсийн ялагч энэ ням гаригт тодорно.
loading...




Gants demjdeg tennischin maani yavhaa bj dee huurhii
loading...