Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Тоглогчид, ҮСБХ » ”Аянга” бүхнийг ниргэх цаг холгүй

GD Star Rating
loading...

Тун удахгүй Коби, Леброны хэмжээнд үнэлэгдэх нэгэн шинэ од улирлын бэлтгэлээ эрчимтэй базааж, шилдгүүтэй тулалдах мөчөө хоног тоолон хүлээж сууна. Энэ бол өнгөрсөн улирлын мэргэн шилдэг бууч, ”Оклахама сити Тандер” багийн довтлогч Кевин Дюрант юм. Улирлын хамгийн залуу онооны лидер, ДАШТ-ий MVP, NBA-гийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн санал асуулгын дэд байрын эзэн…гээд л балчир насандаа багтамгүй том гавьяа байгуулаад амжсан Дюрантын талаар илүү ихийг мэдмээр байвал үүнийг уншина уу.

Кевиний бага нас АНУ-ын нийслэл Вашингтоноос холгүй орших Сит-Плизант хотод өнгөрчээ. Тэрбээр ах, ээж, эмээ нартайгаа хамт амьдардаг байв. Харин эцэг Уэйн Пратт нь түүнийг долоо настай байхад гэр бүлээ орхин явжээ. Тэр багадаа ахтайгаа хамт хамт спортын олон төрлөөр оролдож байсан ч эцэстээ сагсанбөмбөгийг сонгосон байна. Үеийнхнээсээ эрс ялгарах өндөр нуруу нь ийм сонголт хийхэд хамгийн их нөлөөлсөн нь мэдээж. Тухайн үед ”Вашингтон”-д домогт Майкл Жордан тоглож байсан тул тэр ”Визардс”-ыг дэмжиж өсжээ. Кевин сагсанбөмбөгийн замналаа дунд сургуулийн ”Ягуар” хэмээх багаас эхлэв. Хүү спортод төрөлхийн авьяастай байсан тул багийн амжилт ч өндөр байлаа. Тэрбээр өдгөө NBA-д тоглож буй Майкл Бислитэй хамт ”Ягуар”-ыг Америкийн 2 удаагийн аварга болгосон бөгөөд анхны түрүүгээ авахдаа 11 настай байжээ. Энэ дашрамд нэг зүйл сонирхуулахад Кевин тус багт тоглож байхдаа ”35” дугаарыг сонгож одоо болтол үүнийгээ солиогүй. Ахлах сургуулийн багт түүний дасгалжуулагч байсан Чарльз Крейг 35 настайдаа настайдаа бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн ба түүний дурсгалд зориулж энэ дугаарыг сонгосон аж.
2003 онд тэр ”Монтроуз”-ийн ахлах сургуульд элсэн орсноор сагсанбөмбөгийн ур чадвар нь улам ахисан юм. Энд тэр өдгөө ”Денвер”-т тоглож буй Тай Лоусонтой хамтарснаар ”Цэнхэр чөтгөр” баг нь бүхнийг айлгадаг аюултай өрсөлдөгч болон хувирсан юм. тэр үед Кевин алдарт дасгалжуулагч Тарас Брауны удирдлагад тусгай хөтөлбөрөөр бэлтгэл хийх болов. Сурагчид зун амарч байх үед тэр өдөрт найман цаг бэлтгэл хийдэг байв. Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд Кевин ”Монтроуз” багийн шилдэг тоглогч болж чаджээ. Тухайн үед ”Вашингтон Таймс” сонин түүнийг Мэрилэнд мужын оны шилдэг тоглогчоор нэрлэж байжээ.
Кевин сургуулийнхаа багт хамгаалагчаар тоглодог байсан боловч зуны бэлтгэлийн дараа 10 см өсч, 203 см өндөртэй болсноор хүчний довтлогчийн байрлалд шилжив. 11-р ангид элсэн орох жилээ тэр ”Оак Хилл” академид суралцах боллоо. Ингэснээр сагсанбөмбөгт зориулах цаг нь улам нэмэгдсэн байна. Ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээд Кевин нэг тоглолтонд дунджаар 19.6 оноо 8.8 самбар авч байв. Дараа жил үзүүлэлт нь бүр ч дээшилж 23.6 оноо, 10.9 самбар авах болжээ.
Сургуулиудын лигийн бүх оддын тоглолтонд уригдаж, улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав.

Коллежийн од болов

2006 онд ахлах сургуулиа төгссөний дараа Кевин ямар коллежид элсэн орохоо сонгох гэж багагүй тэвдлээ. Учир нь ахлах сургуулийн од тоглогчийг багтаа авах сонирхолт бүх л коллежуд байсан. Энэ дундаас тэр Техасын их сургуулийг сонгожээ. Тухайн үед Техасын их сургуулийн дасгалжуулагч Рик Барнс шинэ баг бүрдүүлэхээр хичээж байж. Ингээд ирээдүйн од Кевин Дюрант шинээр бүрэлдэж буй багийн лидер тоглогчид тооцогдон Техаст хөл тавьжээ. NCAA-гийн шинэ улирал эхлээд хэдэн сар өнгөрөхөд тэр өөрийн ур чадвараа хэдийнэ гайхуулаад амжив. ”Лонгхорнс” багийн лидер маань авсан оноогоороо лигийн эхний 10-т багтаж, лигийн шилдэг довтлогчдын нэгд тооцогдох болов. Харин дараа жил нь дунджаар 26 оноо, 11 самбар авснаас гадна нийт 20 тоглолтонд 30-аас дээш оноо багтаа нэмэрлэжээ. Улирлын төгсгөлд NCAA-гийн улирлын шилдэг тоглогчоор нэрлэгдэв. ”Лонгхорнс” баг нь 25-10 амжилтаар конференцдоо гуравт бичигдсэн ба плей-оффт муугүй үзэж бүсийн финалд үлдсэн ч ”Канзас”-ын их сургуульд 88 : 84-өөр дийлджээ. Тэр тоглолтод Дюрант 37 оноо авсан юм. Энэ нь түүний коллежийн сүүлийн улирал байжээ. Учир нь тэр тоглолтоос хэдэн долоо хоногийн дараа Кевин NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэх болсноо зарласан юм.

NBA-д байлдан дагуулах аянд

Кевин Дюрант нэр дэвшсэн 2007 оны драфт олны анхаарлыг ихэд татаж байлаа. Учир нь тэр жил ”Охайо”-гийн их сургуулийн төвийн тоглогч, бас нэгэн ирээдүйн супер од Грег Оден түүнтэй өрсөлдсөн юм. Тэдний дуэльд хэн ялахыг сагсан бөмбөгийн хорхойтнууд тэсэн ядан хүлээж байв. Долдугаар сарын 28-нд драфт явагдахад ”Портленд” Оденийг сонгож буйгаа зарлажээ. Харин Кевин Дюрант хоёроор сонгогдон ”Сиэтл”-д очсон байна. Түүнийг NBA-д элсэн орсон даруйд ”Nike” фирм долоон жилийн хугацаатай, 60 сая долларын гэрээ байгуулжээ.Энэ нь шинэ тоглогч нар дотроо зөвхөн Леброн Жеймсийн дараа орох аварга гэрээ юм. Лиг эхлэхээс өмнө тэр Бээжингийн олимпод оролцох Америкийн шигшээ багийн бэлтгэлд хэд хоног хамрагдсан. Энд Коби, Леброн, Бош, Уэйд, Ховард гээд л өнөө цагийн жинхэнэ супер одуудтай хамт бэлтгэл хийв. Эхний бэлтгэл дээр Кевин өөрийн ур чадвараа хангалттай харуулж 22 оноо авсан ч эцсийн 12 тоглогчийн тоонд нэр нь багтсангүй. Дасгалжуулагч М.Кржыжевский багтаа туршлагатай тоглогч авахыг чухалчилснаа хэлээд дараа дараагийн тэмцээнүүдэд шигшээгийн үүд хаалга Кевиний өмнө нээлттэй байх болно хэмээжээ.
Тэр улирлын эхэнд ”Сиэтл”-ийн удирдлагууд багтаа томхон өөрчлөлт хийж, багийн лидер Рей Алленийг ”Бостон” руу үдлээ. Оронд нь Делонте Уэст, Уолли Щербяк, Жефф Грийн нарыг авчрав. Залуу тоглогч Дюрант Грийнтэй муугүй хоршиж багийнхаа довтолгооны цөмийг бүрдүүлэх болов. Тэр NBA-д эхний тоглолтоо ”Денвер”-ийн эсрэг хийж 18 оноо, таван самбар авч, гурван удаа бөмбөг тасалжээ. Улмаар тэр улиралдаа 80 тоглолтод оролцож, дунджаар 20.3 оноо 4.4 самбар авав. Мөн улирлын төгсгөлд шилдэг шинэ тоглогчийн шагнал гардсан нь мэдээж. Гэвч багийн амжилт сайнгүй байлаа. ”Сиэтл” тэр жил ердөө 20 ялж, бүсдээ сүүл мушгив. Харин зун нь түүний баг Оклахома хот руу нүүж, ”Оклахома сити Тандер” нэртэй болов. Драфтын #4-өөр авьяаслаг холбогч Рассель Уэстбрукийг элсүүлснээр бүрэлдэхүүн нь улам сайжирлаа. Гэсэн ч баг нь өөдлөхгүй хэвээр. Эн э удаа өмнөхөөсөө гурваар их буюу 23 ялалт байгуулжээ. Гэхдээ Дюрантын хувийн үзүүлэлт гайхалтай байлаа. Тэр 25.3 оноо, 6.5 самбар дунджаар авсан бөгөөд Бүх оддын тоглолтын шинэ тоглогчдын тулаанд оролцов. Тэр тоглолтод Дюрант 46 оноо авч, шинэковуудын тулааны дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Харин өнгөрсөн улиралд Кевин Дюрант болоод ”Оклахома” баг үнэхээр гайхалтай байсан. Дюрант нэг тоглолтод дунджаар 30.1 оноо авч, лигийн мэргэн буучдыг  тэргүүлэв. Мөн энэ амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болон түүхэн үлджээ. Түүнчлэн хоёрдугаар сард жинхэнэ бүх оддын тоглолтод оролцож, 15 оноо багтаа нэмэрлэсэн байна. Лидерийнхээ урамтай тоглолтын ачаар ”Тандер” 50 ялж 2005 оноос хойш анх удаа плей-оффт шалгарлаа. Гэвч эхний даваанд аварга болох хувьтай ”’Лейкерс”-т 4 : 2-оор дийлдсэн юм. Гэхдээ энэ цувралаас залуухан ”Тандер” ямар хурдан сайжирсныг хүн бүр харсан. Тиймээс ирэх улиралд энэ баг зүгээр нэг плей-оффт шалгараад зогсохгүй цааш ямар ч амжилтад хүрч мэднэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй. Улирлын төгсгөлд Кевин MVP-гийн санал асуулгад Леброны дараа хоёрт орж, бүх NBA-гийн нэгдүгээр багт нэрлэгджээ.

Туркт гайхамшгийг бүтээв

1994 оноос хойш дэлхийн аварга болж үзээгүй Америкийн шигшээ Туркт болсон ДАШТ-д зөвхөн алтан медаль мөрөөдөж очсон. Гэвч дундаж тоглогчдоос бүрдсэн энэ багийг алтан медаль авна гэж шууд хэлэхэд бэрх байлаа. Харин энэ үед Кевин багийн гол тоглогч гэж ямар байдгийг бүрэн утгаар нь харуулж, багаа тоглолт бүрт ялуулсаар аварга болгож чадсан. Тэмцээний турш Дюрант 22.8 оноо дунджаар авсан бөгөөд Литвийн эсрэг тулаанд бүр 38 оноо авч ”Турк-2010”-ын дээд амжилтыг тогтоосон. Мөн ДАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч, бэлгэдлийн шигшээд багтсан юм. Талбай дээр дурын газраасаа оноо түүх түүний чадвар Америкийн багийг алтан медальд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн гэвэл маргах хүн гарахгүй байх. Дөнгөж 22-хон настайдаа Америкийн шигшээгийн лидерийн үүрэг гүйцэтгэн ДАШТ-д түрүүлнэ гэдэг ямар ч сагсчны атаархам амжилт билээ. Хоёр жилийн дараа болох Лондонгийн олимпод Кеви, Леброн, Коби, Ховард нарын хамтаар багийн лидерийн үүрэг гүйцэтгэн тоглох нь тодорхой.

GD Star Rating
loading...
''Аянга'' бүхнийг ниргэх цаг холгүй, 7.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

21 Сэтгэгдэл

  1. ЭНДИ says:

    Гайхалтай тоглогч. Их юм хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

    GD Star Rating
    loading...
  2. kyazga_s says:

    Zuger amid domog bhgui yu? bi durantig texas-d bhaas ni medne unen laitai. 3 jilin daraa avarga avchihsan bh bhdaa gj.gehdee bag ni sain ajilaad gaigui humuus olood uguh heregtei

    GD Star Rating
    loading...
  3. GGG says:

    Hujaanuud Braziliin bagiig zodood alsan bnshd. Ene talaar medeeleerei.

    GD Star Rating
    loading...
  4. GGG says:

    hujaa novshnuud arai l davarch bnaa.

    GD Star Rating
    loading...
  5. KOBE says:

    KOBE-GIIN CHINEEN IRTEL TUN HOL BNDAAAA KKKKKKKKKKK?

    GD Star Rating
    loading...
  6. Dshn says:

    ih gurvaliin negdel ireeduid ih yum duulgah super od ch tsag ni arai l boloogui baisan k.d d. rose nariin shildeg zaluu toglogchdiin bagtaa todiigui leagtee mash turgen hugatsaand todoos tod gyalalzah bolomjiin uudiig tomoos tomoor neej ugsun bilee.

    GD Star Rating
    loading...
  7. FC Liverpool says:

    Дюрант сайн нь ч сайн л даа. Гэхдээ арай ч амьд домог гэж хэлэгдэх хэмжээнд хүрэх болоогүй байх аа.

    GD Star Rating
    loading...
  8. kobe-d says:

    коби од уу од. гэхдээ 22 насандаа арай ч ийм байгаагїй ээ ккк

    GD Star Rating
    loading...
  9. durant says:

    yun lebron

    GD Star Rating
    loading...
  10. Vol says:

    Thunder goe bag shvv. Odoo neg turshlagatai sn hamgaalagch awchwal nileen ondor amjiltand hvrne gj boddog. ene jil neg 4-oor garah bh daa. 2-r garna gj analystuud yarij bsan arai l amjihgvi bolow uu gehdee sn bag

    GD Star Rating
    loading...
  11. DRAGO says:

    YUN KOBE YUN LEBRON……………….DURANT CHI SHU

    GD Star Rating
    loading...
  12. shaa kobe-d says:

    kobe od uu od. gehdee 22 nasandaa ali uje od bolson bsiiin zaaaaaaaaaaa muu bandiaaaa

    GD Star Rating
    loading...
  13. Barsa says:

    Bvgd sn toglogchid ali negyg ni doosh ni hyj yah yum be hvmvvseee Gehdee kobe 22 nasandaa dor hayaj iim bsan bha 18 taidaa nba orson bizdee

    GD Star Rating
    loading...
  14. mr.tengis says:

    Хоёр жилийн дараа болох Лондонгийн олимпод Кеви, Леброн, Коби, Ховард нарын хамтаар багийн лидерийн үүрэг гүйцэтгэн тоглох нь тодорхой gene shuu.sags toglodoggui l setguulch bnadaa.durant hezeech kobe lebron 2toi bagiin leader hiij chadahgui…

    GD Star Rating
    loading...
  15. Vinsanity says:

    mr.tengis getsen ne zaluu odoo yu yariad bnaa!chi uuruu sags meddiimu hehe!2 jiliin daraa durant bol jinken nba.iin nuur tsarai boltson yvj bna!yagad kobe lebron 2toi neg bagt toglon bagiinha leader hiij bolku gej!bitgii erguu yum yariad bgaarai jaalaa!

    GD Star Rating
    loading...
  16. oogii says:

    unheer saya yamar toglogch gedgee ene zaluugaaraa bagiin lider baij delhiin avarga bolloo shuu dee Londonii olimpid Librom Komi nartai shigshee bagtaa togloh n todorhoi shuu dee

    GD Star Rating
    loading...
  17. sons says:

    cobe-n zindaand hureh boloogui ee.jinhene lider super odiin chanar etsiin horomd l haragddag shdee. tiim chanar odoogoor algaa

    GD Star Rating
    loading...
  18. Portland says:

    Portland Odeng avaagui Durantiig awchixsan bol awarga bol udiid awchixsan baih bsandaa

    GD Star Rating
    loading...
  19. wade says:

    ene pisdad bi mair durguushd. ziwuun tsaraitai suriete sda shd

    GD Star Rating
    loading...
  20. mgl says:

    ene zaluud ih ireedui bga hoishdoo kobegiin huwiin uzuulsen amjiltiig ewdej boloh l yum gehdee bagiin amjiltiin huwid medehgui yumaa kobe gazolgui bhad gantsaaraa yamar aimar togloloo tegsen ch bag ni hol yawaagui tiim tuuh boloh bh

    GD Star Rating
    loading...
  21. Kobe od uu? od. Lebron od uu? od Durant od bolj bga yu? tiim. Tehdee manai slam dunkiin haan Vince Carter iig yaj barhaw de! This is true!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: