loading...
Улирлыг амжилт тааруу үргэлжлүүлж байгаа Штутгарт клуб дасгалжуулагчаа халлаа. Өнгөрсөн жилийн 12 сард Маркус Баббелийн халааг авч энэ багийн дасгалжуулагчаар томилогдсон Кристиан Гросс ийнхүү ажилгүй боллоо. Түүний баг шинэ улирал эхэлснээс хойш ердөө 1 хожилтой хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байгаа юм.
Штутгарт шинэ дасгалжуулагчтай болтол туслах дасгалжуулагч Иенс Келлер багийг удирдах юм. Энэ долоо хоногт Штутгарт Шальке багтай тоглоно.
***
Вердер Бремений удирдлага тоглогчдынхоо 9 сарын цалинг 50 хувь бууруулан торгох болжээ. Багийн тааруу амжилтанд эгдүүцсэн удирдлагууд энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Өнгөрсөн сарын 25-нд Хамбургийг 3 : 2-оор ялсан тоглолтын өмнө тоглогчдод энэ тухай дуулгасан аж. Хэрвээ ийм байдлаар хүнд байдлаас гарна гэж бодож байгаа бол Вердерийн удирдлага том алдаа хийж байна гэж Европын мэргэжилтнүүд дүгнэж байна.
***
Бундеслигийг 6 тоглолтоос 6 хожилтой тэргүүлж байгаа Майнц клубын удирдлага дасгалжуулагч Томас Тухелдээ насан туршийн гэрээ санал болгох гэж байна. Мэдээж хэрэг энэ гэрээг асар их мөнгө дагалдах аж.
Түүхэндээ анх удаа Бундеслигийг тэргүүлж байгаа Майнц клуб одоогоор 7 дараалан ялаад байна. Энэ амжилтыг 1995-96 онд Байерн, 2001-02 онд Кайзерслаутерн үзүүлж байсан. Энэ долоо хоногт Майнц Хамбургтэй тулна.
***
Германчууд Казахстаныг 3 : 0-ээр буулган авахад 1 гоол нэмэрлэсэн Клозегийн бэртэл гайгүй гэнэ. Тэрээр 2-р үеийн эхэнд бэртэл авч Гомесоор сэлгэгдсэн юм.
Клозе одоогоор улирал эхлээд клубтээ нэг ч гоол оруулаагүй байгаа. Зөвхөн Клозе ч гэлтгүй Гомес ч мөн клубтээ гоолгүй явж байгаа билээ.
***
Майнцын залуу од Хотлби ярилцлага өгчээ. Тэрээр ”Хэдийгээр богино боловч карьерийнхаа хугацаанд би олон зүйл туулсан. Доошоо унахгүйн төлөөх тэмцэл, Феликс Магатын хатуу бэлтгэл, дээр нь Томас Тухелийн шинэ уур амьсгал гээд л.
Би өөрийгөө 25 хүрэх үедээ Бастиан Швайнштайгераас илүү сайжирсан байх болно гэж боддог. Тэр үед би сэлгээнд мэдээж хэрэг суухгүй. Клубт ч шигшээд ч” гэжээ.
Германы U-21 шигшээ багийн ахлагч түүнийг Иохим Лөв 11 сард явагдах нөхөрсөг тоглолтонд дуудсан байгаа.
***
Энэ долоо хоногт NTV-гээр гарах Бундеслигийн тоглолтууд
- Баасан – 02.15 Германы Бундеслиг /Кёлн : Боруссия Д/ /шууд/
- Бямба - 21.15 Германы Бундеслиг /Байерн М : Ханновер 96/ /шууд/
00.15 Германы Бундеслиг /Вольфсбург : Байер Л/ /шууд/
loading...




ene odo hol tolgoi n aldtsan . uganda bi jini bayernig gaigum bh gej bdsn jini uragshgu ulaan tugnuud yum shivde. zlul ene jilin tittle hol bnda
loading...
ug n Mainz-g garval uzie gej bodsiin..
loading...
Balladag Ballackiin talaar medee oruulaachee humuusee aguu toglogch shuu zan aash talbai deer biye abch yabaa baidal geed tsaanaa l neg ahlagch shinjtei kk
loading...