Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Юта Жазз

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 53-29, тэд Баруун хойд дивизионыг тэргүүлж Өрнөд конференцийн 4-р байраар плей-оффт шалгарсан. Плей-оффын эхний шатанд Мехмет Окур гэмтсэн ч Денвер Наггетсийг хожиж дараагийн шатанд Лейкерст хожигдсон. Окур гэмтээгүй байсан ч хожигдох байсан байх.

Ерөнхий дасгалжуулагч: Жерри Слоан.

Гол гарз: Карлос Бузер, Кайл Корвер, Уэс Мэтьюз.

Гол олз: Эл Жефферсон, Ража Белл, драфтаас авсан Гордон Хэйвардыг авсан. Жефферсонг авснаар багийн амжилт сайжирна гэсэн итгэл.

Байж болох хамгийн сайн амжилт: Бас нэгэн сайхан улирал. Тэд хичээх аваас Өрнөд конференцийн финалд хүрэх боломжтой. Хүрсний дараа Дерон Уильямс Ютатай гэрээгээ сунгах.

Юу болох бол? Ютагийн хувьд ирэх улирлын гол зорилго нь амжилт үзүүлэхээс гадна Дероны гэрээг сунгаж авч үлдэх. Дерон энэ зун ямар ч багтай холбогдсонгүй, олны өмнө гарсангүй. Хоёр тал хоёул гэрээ байгуулах боломжтой гэсэн хүлээлттэй байгаа. Дероны хувьд гэрээ дууссан цагт өөрөө багаа сонгох эрхтэй. Дероны хувьд өөрийн гэрээ дуусч шинэ гэрээ эхлэхтэй холбогдуулан тун ихээр хичээж тоглох биз ээ.

Улирлын хувьд Эль Жефферсон Ютагийн системд хурдан дасан зохицох хэрэгтэй. Жефферсон өнгөрсөн улиралд будагтай талбайгаас 56,8 хувийн  амжилттай довтолэ байсан бөгөөд заслоныг НБА-д хамгийн сайн тавьдаг тоглогчдын нэг болоод байгаа. Тэр хэдий тийм ч түүний энэ чадварыг Миннесота барагтай бол ашигладаггүй байсан. Энэ удаа ашиглах сайхан боломж. Харин Жефферсоны хувьд Бузерийг бодвол бөмбөг шилжилтээс оноо авах чадвар тийм ч сайн биш.

Жазз самбарын доороос маш их оноо авдаг. Тэд өнгөрсөн улирал энэ үзүүлэлтээр лигтэ гуравт орж байсан ба 63,5 хувийн оновчтой довтолж байжээ.

Жефферсоны хувьд Юта, өөрөөр хэлбэл Слоаны стилд яв цав тохирохоор тоглогч. Гэхдээ Слоан түүнийг тун сайн “цэнэглэж” өгөх хэрэгтэй. Окур ирэхээр энэ хоёр тоглогч бас их зохиоцож тоглох хэрэгтэй. Улирал эхлэхэд Жефферсон Бузерийн орон зайг нөхөж тоглох гэхээсээ илүү Окурын орон зайг нөхөж тоглох ёстой.

Мөн энэ үед Пол Миллсап сайн тоглох хэрэгтэй. Тэр Бузер шиг самбарт идэвхитэй тоглож довтолгоонд сайн байх хэрэгтэй. Миллсапын хувьд том боломж гарч байна.

Жефферсоны хувьд Деронтой нэгдсэнээр өөрийгөө хэн болохыг албан ёсоор дэлхийд харуулах боломжтой болжээ. Дерон бол Ютад заяагдсан холбогч гэж хэлж болохоор. Тэр маш сайн бөмбөг зална, гурваас муугүй буудна, талбайг мэдрэх чадвар гайхалтай гээд л… Ютатай тоглож байгаа багуудын гол зорилго нь Дероныг зогсоох байдаг ч чаддаг нь ховор. Дерон байгаа бол Юта сайн баг байна.

Хэйвардын хувьд сайн тоглох шинэ тоглогч гэж яригдаж байгаа. Зун явсан Корверын зайг нөхөж холын зайн гол хүн болгоно гэж яригдаж байна. Ража Белл нөөцөөс талбайд гаран хамгаалахын сацуу гурвын шидэлтээр багтаа эрч хүч өгнө.

Түүнчлэн байнга Ютагийн  нууц зэвсэг байдаг Андрей Кириленко. Хэрэв тэр эрүүл байх л юм бол тоглолтыг өөрчилж чаддаг. Гурваас ч шиднэ, гайхалтай блокийг ч тавина, бөмбөгийг ч таслана. Хамгийн гол асуудал нь АК-47-ийн эрүүл мэнд. Тэр сүүлийн хэдэн улиралд дөрөвний нэгт нь тоглоогүй ба өнгөрсөн улиралд ПО-ын 2хон тоглолтонд оролцжээ.

Түүнгүйгээр эсрэг баг арай амархан оноо аваад байх шиг байдаг. Түүний гэрээ Ютагийн бас нэг толгойны өвчин ба 17,8 сая ногооны өртөгтэй билээ. Энэ зун дөрвөн баг, Кармело оролцсон наймаанд АК-г оруулах шахсан.

Ямар Юта ирэх улиралд тоглох вэ? Тэд олон улирал сайн баг байлаа. Гэхдээ хангалттай сайн байж чадсангүй. Жефферсон Бузерыг орлож болох юм. гэхдээ Белл, Хэйвард нар Корвер, Мэтьюзийг орлоно гэдэг нь юу л бол… Жазз хэдийгээр үзүүштэй, уран, гоёмсог сагсан бөмбөгийг үзүүлдэг ч аваргын төлөө өрсөлдөх баг биш. Уильямс олныг гайхшаруулж, Жефферсон сайн зохицож, АК өөрийн сайн хамгаалалтаа үзүүлж гэхдээ фэнүүдийнхээ урмыг хугалж, Миллсап эрс сайжарч, шинэ тоглогчид шинэ тоглогч шиг тоглосоор улирал дуусах байха.

Тэд 50 ялалтыг авах хэдий ч плей-оффын эхний шат эсвэл хоёрдугаар шатнаас мултрах болов уу.

Таамаглал: 48-34 амжилт үзүүлж 6, 7-оор гарна. ПО-ын эхний шат хүндхэн байна.

NBCSports.com

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Юта Жазз, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. csc says:

    ÿãøä, ¸ñòîé õóäëàà òààìàã áàéíà, Æåôôåðñîí õàíãàëòòàé ñàéí òîãëîíî Ìàéëç ººðèé㺺 íîäíèíãèéí ÏÎ ä õàðóóëñàí Äåðîí ýíý æèë àéìøèãòàé óëèðëûã ºíãºðººíº , Æàçç 55 õîæèæ ªðíºäèéí 2 ýñâýë 3 ààð ãàðíà, Äåðîí ÌÂÏ ä ºðñºëäºíº

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    гое баг . энэ жил сайн тоголоосой. би аль карл мэлоун тоголж байхад нь тогололтыг нь зурагтаар харж билээ. тэрнээс хойш л дэмжиж байгаа

    GD Star Rating
    loading...
  3. kyazga_s says:

    50-hurehgui bhoo. 2,3 -r ch garahgui ee hoo.ene unen shde. 6,7-r garval ih yum.LAL,OKL,DEN,DAL,POR, SAS, ged daraa ni bichigdeh bh gj bodjinaa.suulin bairaar huchtei ursulduh bhaa. Urnudinhun hoorondoo bas dahiad l huchtei ursulduh bhdaa, baguud gaigui boljina.

    GD Star Rating
    loading...
  4. KOBE says:

    ПО-т 7 гоор гарааад лэкэрст арчуулнаааа ккккккккккк?

    GD Star Rating
    loading...
  5. Dshn says:

    ulriliin ehend okur garaand gardgaaraa garch jefferson esvel millsap pf deer toglono. gehdee ulirliin dunduur okur selgeenees bumbugducgh bolj jefferson tovoor tgolood ehleh bolov u. okur ene bagiin salshgui neg heseg ch tuunii togloltiin arga baril ersdeltei, yalanguya playoffd. ulriliin yalaltuudiig avdgaaraa avch playoffd ordgooroo orno. odoo hen ni hedeer garah ni barag l hamaagui jigdhen bolson uchir playoffd sain togloj aldsan boozeriin oriig iluu olon taltaigaar nuhuj deeshluulsen zun bolson gedgee jerry sloan uzuuleh bolov u. bidnii medeh jordangiin uyes l utah jazz uitgartai huuchinsag toglolttoi bag baisan odoo ch heveeree. gehdee l deroniig stocktontoi haritsuulah boloogui ch togloltiin arga bariliig ni haritsuulj bolno. jijhen bas deesh ni tattsan shorttoi toglojiidag nuhur greatest 50 ch deron iluu uzuushtei yum shu. turuu jil playoffd iim bureldhuuneer togloson bol lakersiig hojih bolomjtoi baisan gej uzuuleh uliral bas playoffiin togloltuud urgeljilne. gevch jerry sloan phil bish yumdaa…

    GD Star Rating
    loading...
  6. D-Will8 says:

    Utah ene jil iluu amjilt uzuulne bhaa Jerry Sloan bol sain dasgaljuulagch terend tom od toglogch Deronoos oor baihgui ch ene bagiig awaad l yavna Ug n Zin bagshaas sain l da Zin bagsh chin awarga awah bureldehuuntei bagiig dasguuljildag tgd ch sanhuu ilt zorootei 2 bag shu de Jerry Sloan LAL iin dasguulagch bsan bol awarga awsan bh baisan bol uu tuushtai uzeltei sain dasgaljuulagch

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: