Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Английн хөлбөмбөг » Свэн Горан Эрикссон Фабио Капеллог Английн шигшээг хэрхэн удирдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа талаар ярилцлага өгчээ

GD Star Rating
loading...

Гурван Арслангийн босс асан нь Италийн дасгалжуулагчийн арга барил хэтэрхий хатуу чанга, ширүүн бас хөндий хэмээн сэтгэл зовнисон байна.

Эрикссон Капеллогийн талаар хэлэхдээ тоглогчидтойгоо үл тоомсролсон байдлаар харьцдаг, “Харин би тэд нарт хүнлэг ханддаг байсан”.

“Би хэзээ ч тоглогчтойгоо коридорт дайралдчихаад дугарахгүй өнгөрнө гэж байхгүй. Би яагаад ингэх ёстой вэ гэхээр, тэд нар маань та нарын төлөө тоглодог тиймээс мэдээж би тэд нартайгаа аль болох ярилцдаг байсан.

“Хэрвээ та тэд нарыг бүхий л хүч чадлаа дайчлаад, 100 хувь байгаасай гэж хүсэж байвал, тэд нартай их хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй.

“Мэдээж, тэд нар хэн нь босс вэ гэдгийг мэдэх хэрэгтэй – гэхдээ тэд нар үүнийг сайн мэднэ. Тиймээс, нас бие гүйцсэн хүнтэй харьцаж байгаа юм шиг л хандах хэрэгтэй.”

62 настай Эрикссон нь 5 жил Английн шигшээгийн дасгалжуулагч хйиж байгаад 2006 онд албан тушаалаасаа халагдсан билээ.

Одоогийн байдлаар Швед дасгалжуулагч Лэйкэстэр-д ажил үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Сэр Алф Рамсигийн дараах шилдэг дасгалжуулагчаар тодроод байгаа юм.

Өмнөд Африкт ДАШТ-ын үеээр Английн шигшээгийн хувьд цэргийн хуаран мэт дэглэм өрнөж байсан гэсэн яриа сонсогдож байсан.

Мөн Эрикссон хэлэхдээ: “Нэг л зүйлийг би мэдэхийг хүсэж байна – тоглогчид аз жаргалтай байна уу?

“Учир нь миний санаагаар бол тоглогчидтойгоо зөв харьцаа мөн зөв уур амьсгал бүрдүүлэх нь их чухал ач холбогдолтой.

“Энэ нь Англиийн шигшээд хамааралтай үгүй юу би сайн мэдэхгүй байна.

“Тийм үгүй гэж хэлэх надаа хэцүү байна, үүнийг баттай мэдэхийн тулд энэ байдал дотор орох хэрэгтэй, харин би бол гадна нь байдаг хүн шүү дээ.

“Гэхдээ миний хувьд тоглогчиддоо итгэх нь маш чухал бөгөөд ингэснээр тоглогч нар чинь өөрт чинь итгэх мөн болно.”

GD Star Rating
loading...
Свэн Горан Эрикссон Фабио Капеллог Английн шигшээг хэрхэн удирдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа талаар ярилцлага өгчээ, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. bayar says:

    that’s right

    GD Star Rating
    loading...
  2. grubby manu says:

    ENE GUGSHIN YUM HELJ BGAGA MDEJ BGA BHOO. GEHDE MANAI ULAN HAMARTIG GUITSEHGU SHDE

    GD Star Rating
    loading...
  3. Dshn says:

    6ond becks gemteegui bol ch….!

    GD Star Rating
    loading...
  4. dshn-d says:

    yun 6 ond becks gemteegui bol gj beckham 6 ond ahlagchaa hiiged yavjil bsan shde anduurad bna hahaha

    GD Star Rating
    loading...
  5. LFC says:

    beckham 06 ond gemteed talbaigaas garsiimshd malaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: