Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Сочид F1-н Гран при зохион байгуулагдана

GD Star Rating
loading...

Манай хойд хөрш ОХУ-д Формула нэгийн Гран при зохион байгуулагдахаар боллоо. Одоогоос 8 жилийн өмнө анх Оросууд энэ талаар Ф1-н удирдлагад хүсэлт илгээсэн ч амжилт олж чадаагүй юм. Гэвч тэд шаргуу хөдөлмөрлсний эцэст Сочи хотод Гран пригийн эрх авч чадчээ. Сочигийн гран при ирэх өвлийн олимпийн жил буюу 2014 оноос эхлэн зохиогдох бөгөөд эхний ээлжинд  Оросын удирдлагууд 2020 он хүртэл уралдааныг зохион байгуулах эрхийг авсан байна.

Оросын ерөнхий сайд Владимер Путин энэ асуудлаар саяхан Ф1-н босс Берни Эклестоунтой уулзаж ярилдсан. Тэрээр ”Бид Формула 1 уралдааны зохион байгуулагчидтай тохиролцоод хүрч Сочи хотод 2014-2020 он хүртэл Гран зохион байгуулах эрхийг авч чадлаа. Гэрээнд тусгагдсан ёсоор дахиад 5 жил сунгах боломжтой” гэсэн байна.

Харин Эклестоун энэ талаар ”Бидний хүссэн бүх зүйл Сочид байна. Уралдааны авто тойруулга ч гайхалтай байх болно гэдэгт эргэлзэх зүйл алга. Формула нэгийн хамрах хүрээ улам бүр нэмэгдэж байгаад баяртай байна” гэжээ.
Ирэх жилээс Формула 1-д Энэтхэгийн гран при нэмэгдэхээр болсон бөгөөд 2011 оны тэмцээн 20 гран пригийн хуваарьтай байгаа . Мөн 2012 онд АНУ-н Гран При эргэн ирнэ.
Берни Эклестоун жилд төлөвлөгдсөн уралдааны тоог 20-с дээш гаргах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн. Тиймээс одо зохиогдож байгаа Гран Принүүдээс аль нэг нь хасагдах аюулд ороод байна.

GD Star Rating
loading...
Сочид F1-н Гран при зохион байгуулагдана, 8.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: