loading...
Энэ сарын 9-15ны хооронд Испаний Бильбаод явагдсан “Том дуулга”-ын төгсгөлийн шатны тэмцээний сүүлчийн 6-р тавилд тоглосон В.Ананд-М.Карлсен, А.Широв-В.Крамник нар тэнцснээр Дэлхийн аварга асан В.Крамник 10 оноотой түрүүлж Дэлхийн аварга В.Ананд 8 оноогоор удаалан Блиц тоглолтын дэлхийн аварга М.Карлсен 6, супер их мастер А.Широв 4 онооны амжилт тус тус үзүүлжээ. Ялалтад 3, тэнцээнд 1 оноо өгөх журмаар явагддаг энэ тэмцээнд 2008 онд В.Топалов, 2009 онд М.Карлсен түрүүлж байсан билээ.
Нөгөөдрөөс эхлэн энэ сарыг дуусталх хугацаанд БНХАУ-ын Нанжин хотноо хоёр тойргоор явагдах “Том дуулга”-ын шинэ цувралын эхний тэмцээнд М.Карлсен, В.Топалов, В.Ананд, Ван Юэ, В.Гашимов, Э.Бакро нарын шилдэг их мастерууд өрсөлдөнө.
loading...




kramnik ch bas l sain shu togloj baisan orgiin harhaar
loading...