Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Сахин инээж, Польди барайв

GD Star Rating
loading...

Боруссиа Дортмунд сүүлийн 7 жилд анх удаа лигийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Кельний талбайд тэд зочлон тоглосон бөгөөд сүүлийн мөчид оруулсан Нури Сахиний  гоолын ачаар оноо авлаа. 20 дахь минутад  Блащиковски гоолдож Дортмунд тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Харин цаг дуусахаас 8 минутын өмнө Подольски зүүн хөлийн хүчтэй цохилтоор 16-гийн гаднаас гоолдож тоог тэнцүүлжээ.
Гэсэн ч шүүгчийн сунгасан нэмэлт цагт Сахин талбайн эздийг шоконд оруулж багтаа ялалт авчирсан. Энэ гоолын баяраа тэрээр Польдигийн өмнө гулсаж тэмдэглэсэн юм. Учир нь тэрээр гоолоосоо хэдхэн минутын өмнө Подольскитэй маргалдсан аж.
Кельн улирал эхэлснээс хойш талбайдаа ялалт авч чадаагүй хар цувралаа үргэлжлүүлсээр байна. Тэд одоо хүснэгтийн хамгийн сүүлийн байр луу шидэгдэхэд ч ойрхон байгаа. Маргааш явагдах Шальке – Штутгарт багуудын тоглолт үүнийг шийднэ.
Уг нь тэд тоглолтыг дажгүй эхлүүлж Польди хаалганы хөндлөвч оносон. Түүний хаалгачыг өлгөж цохисон цохилт ухаалаг байсан гоол болоход аз дутжээ.
Ингээд 20  дахь минутад энэ улирлын онцлох тоглогч Кагавагийн хөндлөн дамжуулалтыг Куба (Блащиковски) гоол болгосон. Уг нь энэ гоол д Лукас Барриос их үүрэг гүйцэтгэж бараг 90 хувийг нь хийсэн боловч эцсийн мөчид Куба хүрсэн учраас түүнд хамаарах гоол болсон.
Энэ улиралд хамгийн муу довтолгоонтой багуудын нэгэнд тооцогдож байгаа Кельн талбайдаа ч явцгүй тоглолт үзүүлж байлаа. Тэд өмнөх тойргийн тоглолтуудад нийт 7 гоол оруулсан нь Байерний (5) дараа орох анти үзүүлэлт. Улирал эхлээд талбайдаа нэг ч ялалт аваагүйгээс гадна нэг ч гоол оруулаагүй байсан. Харин 82 дахь минутад Подольски бүхнийг өөрчилж тэнцээний гоолыг орууллаа. 16-гийн гаднаас түүний цөм цохисон бөмбөг хаалганд сум мэт хүчтэй орсон. Боруссиа энэ улиралд 16-гийн гаднаас гоол алдаагүй цөөхөн багуудын нэг байсан юм. Гэвч энэ амжилт нь тасалдлаа. Тоглолтын шүгэл дуугарах дөхөх тусам уур амьсгал улам ширүүн болж байв.
Шүүгчийн сунгасан нэмэлт цаг эхлээд удаагүй байтал Подольски Сахин нар маргалдаж тус бүр шар картаар торгуулаад авлаа. Энэ үйл явдлаас нэг хормын дараа Сахиний хожлын гоол орж тэрээр Польдигийн өмнө бахархалтайгаар гоолын баяраа тэмдэглэжээ. Маргааш энэ тойргийн үлдсэн тоглолтууд явагдах болно.
Харин Монголд Бундеслигийн албан ёсны эрх авсан NTV телевизээр
21.15    Германы Бундеслиг /Байерн М : Ханновер 96/ /шууд/
00.15    Германы Бундеслиг /Вольфсбург : Байер Л/ /шууд/
гэсэн тоглолтуудыг шууд дамжуулна.

Кёльн. Стадион “Райн-Энерги”.
Шүүгч- Гюнтер Перл (Мюнхен).
КЕЛЬН – БОРУССИЯ Д – 1:2 (0:1)
Блащиковски, 20 (0:1). Подольски, 82 (1:1). Сахин, 90+1 (1:2).
Кельн Боруссия Д
Миро Вардович Роман Вайденфеллер
Фабрис Эре Марсель Шмельцер
Юссеф Мохамад Матц Хуммельс
Жеромел Невен Суботич
Мишо Бречко Лукаш Пищек
Арманду Пети, 77 Нури Сахин
Мато Джаджало, 76 Свен Бендер
Адам Матущик Кевин Гросскройтц
Мартин Ланиг Синдзи Кагава, 72
Кристиан Клеменс Якуб Блащиковски
Лукас Подольски Лукас Барриос, 76
Сэлгээ
Адиль Чихи, 76 Марио Гёце, 72
Миливое Новакович, 77 Роберт Левандовски, 76
Шар хуудас
Арманду Пети, 69 Матц Хуммельс, 5
Лукас Подольски, 90 Роберт Левандовски, 79
Нури Сахин, 90
GD Star Rating
loading...
Сахин инээж, Польди барайв, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. valencia says:

    yaa borussia ene jil bujignuulj bna aa ene amjilt bol yaltchgui kagawatai holbootoi ooroo ch goaldaj bna damjuulalt ogj bna aaayayaya uragshaa nadad toglolt ni ih taalagdaj bgaa shuu oshoo nogoo daraalan 7 ylsan chine yamar bag bilee neriig ni martchihjee europe-n ymar ch ligt gants hojigdoh ni biygii hel tentseegui bag bhgui shd nodnin jiliin hoffenheimtei l adilhan bna daa urjnan ch biluu budaa bolgood bsan bhaa

    GD Star Rating
    loading...
  2. kyazga_s says:

    Maints ter holtby gedeg 21-tei zaluu l aimar bn daa.ehendee selgeegeer garch ireed goalddag bsan odoo garaand bnga garch bga gardaa.bas ch muuchgui Germany U21-tei bagin ahlagch ni geseen. Fifa2010-der gesen gaigu huvitai hiichihsen bn alei.hehezaza ter holtby-d amjilt husey.

    GD Star Rating
    loading...
  3. valenciad says:

    hugshuun yu ch medehgui baij yun olon ym yaridag ym bede
    ymaa medej baij yarildaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: