loading...
Талбай: Гүүдисон парк.
Хэзээ: 2010.10.17 13:30-с. /Монголын цагаар 20:30-с/
Багуудын мэдээ
Эвертончууд ирэх бүтэнсайны дерби-д хагас хамгаалагч Мароуанэ Феллайни-гүй оролцох болно. Тэрээр шигшээдээ хийсэн тоглолтоос шөрмөсөндөө гэмтэл авч 6 долоо хоног талбайд гарахааргүй болж. Мөн хамгаалагч Пил Ягиелка Английн шигшээдээ бэлтгэл хийж байгаад шөрмөсөө сунгасан гэнэ.
Ливерпүүл-н довтлогч Фернандо Торрес бэлтгэлээ хийж байгаа ба дерби-д тоглохоо зарлаад байгаа бол мөн зүүн ар Паул Кончески шөрмөсний гэмтэлээсээ эргэн ирсэн байна. Гэвч Койт Нидерланд-н шигшээдээ тоглож байгаад шагайны гэмтэл авсан ба сарын хугацаанд талбайд гарахааргүй болжээ.
Гэмтэл
Эвертон
Эргэлзээтэй: Саха (булчин). Гэмтэлтэй: Аничебе (өвдөг), Феллайни & Ягиелка (хоюул шөрмөс), Пиенаар (цавь), Родуелл (шагай), Саха (булчин).
Ливерпүүл
Эргэлзээтэй: Аггер (нуруу), Аурелио (ахиллас). Гэмтэлтэй: Kuyt (шагай).
Тоглолтын өмнө
214 дэх Мерсейсайд-н дерби-н өмнө анхаарал татсан зүйл бол Ливерпүүлийн эздийн асуудал байлаа. Сунжирч, удсан драма өчигдөр дуусч Ливерпүүл шүүх хуралд ялалт байгуулж мөн шинэ эзэдтэйгээ учраад амжлаа.
Одоогоор 2 баг хоёул хүснэгтэд хамгийн хойно бичигдэж байна. Гэвч энэ бол нэр төрийн тулаан, дерби бол дерби. Ливерпүүл 1953/54 оны улирлаас хойшхи хамгийн муу эхлэлээ хийсэн ба 1953/54 оны улирлын эцэст тэд доод лиг рүү унаж байв. Ливерпүүлийн фенүүд Блекпүүл-д 2-1 р талбайдаа хожигдсон тоглолтон дээр Рой Хожсоны сүүлийн тоглолт гэж дуулсан байна.
Цэнхэрүүдийн энэ улирлын цор ганц ялалт нь Бирмингэмийн талбайд авсан бол харин Гүүдисон парк-даа ялалт авч чадаагүй л байна. Дэвид Мойес талбай дээрээ энэхүү дерби-д ялалт аваагүй 4 жил болж байгаа ба Цэнхэрүүдийн фенүүд энэ удаад хөршүүдээ буулган авах сайхан боломж байгаа гэж үзэж байна.
Мэдээ, баримт
• Энэ дерби нь Мерсейсайд-н 214 дэх дерби болж байна. Өмнө нь нийт тэмцээнүүдэд Ливерпүүл 84 удаад нь ялалт авч, Эвертон 65 удаад нь ялж, 64 удаад нь тэнцсэн байна. Лиг-т Ливерпүүл 70 ялж, Эвертон 56 ялж, 56 удаад нь тэнцжээ.
• Лиг-т болсон сүүлийн 11 удаагийн Мерсейсайд-н дерби 10н улаан карт-тай болжээ.
• Эвертончууд лиг-н сүүлийн 7 дерби-дээ ялалт авч чадаагүй ба хамгийн сүүлд 2006 оны 9 сард ялалт авчээ.
• Фернандо Торрес Эвертоны эсрэг лиг-т 3 тоглосноос 3 гоол хийсэн байна.
Эвертон
• Эвертончуудын нэг рекорд нь лиг-н 30 тоглолтонд дараалан 1-с илүү гоалаар хожигдоогүй гэсэн үзүүлэлт бий болсон байна.
• Эвертон энэ улирал 6 шар карт аваад байгаа нь бусад багуудаас хамгийн бага үзүүлэлт байна.
• Дэвид Мойес-н талбай дээр бусад багуудтай харьцуулахад хамгийн цөөхөн такл (115) хийсэн байна.
Ливерпүүл
• Рой Хожсоны Фүлхэм, Ливерпүүлийг дасгалжуулах явцад лиг-н сүүлийн 21 зочлон тоглолт ялалт аваагүй байна.
• Улаануудын нэг рекорд байгаа нь Гүүдисон парк-д сүүлийн 10 зочлон тоглолтондоо 8 хожил, 2 хожигдол (2004 & 2006) авчээ.
• Стивен Жеррард энэхүү дерби-д 23 удаа тоглосноос 13 удаад нь ялж, 6 удаад нь тэнцэж, 4 удаад нь ялагджээ.
• Улаанууд лиг-н сүүлийн 8 зочлон тоглолтондоо 1 хожил авчээ.
Мэргэн буучид (лиг)
Эвертон: Кахилл 3 гоал (3 лиг).
Ливерпүүл: Нгог 7 гоал (1 лиг), Жеррард 4 гоал (3 лиг).
Тоглолтын шүүгчид
Ерөнхий шүүгч: Ховард Вебб
Захын шүүгчид: Дэйв Брайн, Майк Мюлларкей
4 дэх шүүгч: Андре Марринер
Лиг-н сүүлийн тоглолтонд гарсан гараа, сэлгээ
Эвертон (ялалт 2-0 v Бирмингэм, зочлон): Ховард, Невилл, Дистин, Ягиелка, Байнес, Коулмэн (Билялетдинов 86), Феллайни, Артета, Осман, Кахилл, Якубу (Хейтинга 79). Сэлгээнд байсан: Муча, Хибберт, Бекфорд, Гуэе /Gueye/, Барклей.
Ливерпүүл (хожигдол 1-2 v Блакпүүл, талбай): Рейна, Жонсон, Киргиакос, Шкртел, Каррагер, Поулсен (Иованович 60), Мейрэлэш, Койт, Жеррард, Коул (Maкси 88), Торрес (Нгог 10). Сэлгээнд байсан: Жонес, Лукас, Спийринг, Келли.
loading...




liverpool maani hojnoooo hojno amjilt liverpool uragshaa go go go.
loading...
liverpool go liverpool go liverpool hojnoo shine ezentei boltson
loading...
EVERTON CHADNA
loading...