loading...
Бямба гаригийн Астон Виллатай хийх тоглолтонд Дидье Дрогба болон Фрэнк Лампард нар оролцоxгүй гэдгийг Карло Анчелотти зарлалаа. Дрогба бага зэргийн ханиадтай байгаа бол Лампард цавьны бэртлээсээ эргэж ирэх болоогүй байна.
Үүн дээр нэмээд Лондоны багаас Ёсси Бенаюн, Даниел Старриж, Соломон Калу нар бэртэл гэмтэлтэй тоглогчдын жагсаалтыг бүрдүүлж байна. Харин Жон Терри талбайд гарах юм байна. Монтенегротой хийсэн Евро 2012-н урьдчилсан шатны тоглолтыг Терри өнжсөн ч энэ удаа талбайд гарахад бэлэн ажээ. Карло ирэх тоглолтын гарааны бүрэлдэхүүнээ зарласан. Үүнд Чех ; Феррэйра, Иванович, Терри, Коул; Рамирес, Эссьен , Микел; Какута, Малуда, Анелка багтсан байна.
Алекс ирэх долоо хоногт эргэж ирэх бол Калу аваргуудын лигийн тоглолтонд оролцох боломжтой Карло баталлаа. Мөн удаан хугацааны бэртлээс эргэн ирсэн Босингва Аваргуудын лигийн бүрэлдэхүүнд багтсан сайхан мэдээг фенүүддээ дуулгажээ.
loading...




Kakuta-g l harmaar bn daa
loading...
lampard yhv . nad har bishda jin uheh bologum bhdaa
loading...
naad har bishdaa chine harin muu medee bna daa. manu-tai togloh togloltond nuuj bgan.hojih ged.kkkk.bitgii ataarah za yu.
loading...