loading...
Эзэн хааны баг Ла лигийн 7-р тойргийн ялалтаа тун хөнгөхөн авлаа. Малагаг 4 : 1-ээр буулган авахад супер формтой байгаа К.Роналду дубль хийж, Гонзало Игуайн 2 гоолыг нэмэрлэжээ. Долоо хоногийн эхээр шигшээ багтаа тоглож гоол оруулсан Роналду 2 гоолоосоо гадна Игуайны гоолын эхлэлийг тавьсан юм. Улирлын эхэнд гоол оруулахгүй байна гэж шүүмжлүүлж байсан Реал сүүлийн 2 тоглолтдоо 10 гоол оруулчихлаа. Цаашдаа ч энэ тоо өсөх нь ойлгомжтой.
Энэхүү ялалт нь Реалыг Барсагийн өмнө оруулж лигин хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Хэрвээ өнөө шөнө Вильяреал оноо авахгүй бол Реал тэргүүн байрандаа хэвээр үлдэнэ.
Малага Реалын эсрэг маш тааруу үзүүлэлт үзүүлдэг. Мадридийн багийн эсрэг хийсэн сүүлийн 19 тоглолтынхоо 14-т нь ялагдсан байгаа. Мягмар гаригт АС Милантай аваргуудын лигийн чухал тоглолт хийх боловч Моуриньо гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулалгүй бүх шилдгүүдээ гаргажээ.
| Малага. Стадион “Ла Росаледа”. 27500 үзэгч. Шүүгч- Альберто Мальенко (Памплона). |
|
| МАЛАГА – РЕАЛ – 1:4 (0:2) | |
| Малага | Реал |
| Галатто | Икер Касильяс |
| Хесус Гамес | Альваро Арбелоа |
| Крис Стадсгорд | Пепе |
| Велигтон | Рикарду Карвалью |
| Патрик Мтилига | Марсело |
| Апоньо, 78 | Хаби Алонсо |
| Хуанито | Сами Хедира |
| Фернандо, 68 | Криштиану Роналду |
| Эду Рамос, 52 | Месут Ёзил, 81 |
| Квинси | Анхель Ди Мария, 69 |
| Саломон Рондон | Гонсало Игуаин, 73 |
| Сэлгээ | |
| Альберт Луке, 52 | Педро Леон, 69 |
| Сандро Силва, 68 | Карим Бензема, 73 |
| Франциско Портильо, 78 | Серхио Каналес, 81 |
| Шар хуудас | |
| Эду Рамос, 36 | Сами Хедира, 16 |
| Хесус Гамес, 45 | Альваро Арбелоа, 60 |
| Франсеск Арнау, 45 | Серхио Каналес, 89 |
| Сандро Силва, 61 | |
Энэ хооронд Барса лигийн хүснэгтийг тэргүүлж байсан Валенсиг буулган авсан. 6 тойргийн дарах байдлаар 5 хожилтой явсан Валенси ийнхүү анхны ялагдлаа амслаа. Хожлын гоолыг Барсагийн ахлагч Карлос Пуойль 63 дахь минутад оруулсан юм.
Давид Вилья болон Хави хоёулаа бага зэргийн асуудалтай байсан ч өмнөхөн Пеп тэднийг гараанд гаргахаар шийдвэрлэсэн юм.Сүүлийн 2 жил гаран Ноу Кампдаа фенүүдээ бараг гомдоож үзээгүй Барсагийнхан 37 дахь минутад эхний гоолыг алдлаа.
Пабло Жереми Матьегийн дамжуулалтыг чулуу болгосон. Гэсэн ч Андрес Иньеста хэцүү үед чухал гоол оруулдаг заншлаараа хариуг нь 47 дахь минутад барьж тооны харьцааг тэнцүүллээ. Xавитай хамт хоршсон түүний довтолгоо цэвэр Барса стилийнх байсан гэхэд болно. Энэ гоолоос урам зориг авсан Каталончууд ширүүн довтолж эхэллээ. 62 дахь минутад Xавигийн яг таг алсын дамжуулалтыг Пуойл мөргөж гоолдож багийн ахлагчын үүргээ нэр төртэй биелүүллээ.
Гэсэн ч тоглолтын баатар Хави 77 дахь минутад Машераногоог сэлгэгдэн талбайгаас гарсан. Ахиллесийн шөрмөсний бэртэлтэй байсан ч тэрээр талбайд гарч 2 гоолын эхлэлийг тавьсан.
Пеп Гуардиола тоглолтын дараа түүний бэртэлд санаа зовж буйгаа өгүүлжээ. Одоогоор эмнэлэгийн шинжилгээний хариу гараагүй байна. Ямар ч байсан Аваргуудын лигийн Копенгагентэй хийх тоглолтод оролцохгүй болох нь тодорхой болсон.
| Барселона. Стадион “Камп Ноу”. 85000 үзэгч. Шүүгч- Фернандо Тейшейра Витьенес (Сантандер). |
|
| БАРСЕЛОНА – ВАЛЕНСИЯ – 2:1 (0:1) | |
| Барселона | Валенсия |
| Виктор Вальдес | Сезар |
| Даниэл Алвеш | Бруно |
| Херард Пике | Давид Наварро |
| Карлес Пуйоль | Рикарду Кошта |
| Максвелл | Хорди Альба |
| Хави, 78 | Мануэл Фернандеш |
| Серхио Бускетс | Давид Альбельда |
| Сейду Кейта, 87 | Пабло |
| Лионель Месси | Эвер Банега, 66 |
| Андрес Иньеста | Жереми Матье, 83 |
| Давид Вилья, 82 | Роберто Сольдадо, 62 |
| Сэлгээ | |
| Хавьер Маскерано, 78 | Ариц Адурис, 62 |
| Педро, 82 | Хуан Мата, 66 |
| Эрик Абидаль, 87 | Висенте, 83 |
| Шар хуудас | |
| Сейду Кейта, 55 | Роберто Сольдадо, 40 |
| Виктор Вальдес, 90 | Давид Альбельда, 72 |
| Сезар, 90 | |
| Ариц Адурис, 90 | |
loading...




valincia yg chanaraa haruulla gej bodoj bna
loading...
Real ch ongotei baina da, C.Ronaldo vnexeer sain umaa 2goal 2assist
loading...
saihan bnaa c.ronaldo aguu yumda argagui l delhiin no1 2 3
loading...
Ozil Cristianod 1 assist 1 penalty ogson Di Maria Ozil 2 ene jil er ni dajgui bna shu shine zaluus gehed amarhan dasaj,oilgoltsoj bna gl
loading...
Xavi ch aguu maestro yum aa berteltei baij 2 assist ugsun bn. Ene jil altan bumbug avaasain dandaa hushugnii ard yavah yum da
loading...
Puyol ter bol bagiin axlagch yamar bxiin tod jishee yumaa.Tvvnshig bagiinxaa toloo vxen xatan vzeltsdeg xamgaalagch xowor bxa.PUYOL GLORY
loading...
Европын хөлбөмбөгийн супер клубуудын C.Ronaldo, Ozil, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Agger, J.Cole, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Scholes, Chamakh, Fabregas, Pato, Pirlo, Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810
loading...
цаана чинь Александро Пато Дубль хийчээд байхад мэдээ нь хаана байнаа
loading...
valencia gaigu l bshdee yachad bgaan 2-1eer hojigdson l baishd ursulduunig goy l bolgoj bgaashd harin manai real jinhene chanaraa suulin 2 togloltond haruulj baina serenity giin helsenchlen busad leagiin medeelliig tsag tuhaid n oruulj uguh heregtei csorts.mn tei ursulduh heregteishude sportnewsiinheen bi ali neg tald n orsongui zgr l uneniig helle! ursulduunuus chanar urgaj garch irdegtei l adil!
loading...
Valencia ehnii ued sain baisan shuu dee, pablo bas neg 100%-n bolomjoo aldsan, ug n hiisen bol duusaaa…
loading...
ahilesiin geed baihiin eniigee osgiinii gej tailbarlaldaa medehgui humuus zondoo bgaa shdee
loading...
Odoo real Milany esreg yamar bhaas chanar ni tanigdah bhdaa
loading...
тийм шүү нөгөө талаараа бас реалын эсрэг милан ямар байхаас миланы довтлогоо хүчирхэг болсон уу үгүй юу гэдэг нь ч харагдана байх
loading...
Kaka hezee ireh yum be? medej bval humuusee heleed uguuch pls
loading...
Kaka ergej ireed garaand garch chadah boluu Ozil sn bgadaa
loading...
kaka 12sard irgej irne ireed ehnii 3togloltond selgenes garch ireh bolowuu 3togloltond selgenes garad 4doh togloltoos erged garanda mun forumdoo ornoo ozil sain bgach kakat ene zergetseh toglogch bish ozil selgenes togloh ni oilgomjt kaka-g irehed
loading...