loading...
МанЮ 3 дахь тойргоо дараалан тэнцэж ээлжит оноогоо алдлаа. Талбайдаа хийсэн уг тоглолтонд тэд Уэст Бромвичийг эхний үед 2 : 0-ээр тэргүүлж байлаа. Гэвч сүүлийн хагаст Эвра өөртөө авто-гоол оруулж, удалгүй Ван дер Сарын байж боломгүй алдааг ашиглан Бромвич тооны харьцааг тэнцүүлжээ.
Ийнхүү тэд хүснэгтийг тэргүүлэгч Челсигээс 5 оноогоор хоцорч эхэллээ.
Сер Алекс Фергусон энэ тоглолтонд Уэйн Рүүниг сэлгээнд суулгасан нь олны ярианы сэдэв болж байна.
Рүүни өөрөө саяхан бэртэл аваагүй гэдгээ хэвлэлээр мэдэгдсэн боловч Сер Алекс түүнийг ийнхүү талбайн гадна үлдээсэн нь дасгалжуулагч – тоглогчын хооронд үл ойлголцол үүсээд байгааг харуулж байна. Өмнө нь Дэвид Бекхэм, Рой Кин, Яп Стам, Рууд ван Нистелрой гэсэн тоглогчид Фергусонтой харилцаа нь муудсан учраас Олд Траффордыг орхиж байсан. Харин одоо МанЮ-гийн фенүүд ийм зүйл болох вий гэж санаа зовж байна.
Эргээд тоглолтдоо ороход Сер Алекс довтолгооны шугаманд Хавьер Эрнандес, Бербаг хослуулан гаргасан байв. 5 дахь минутад Нанигийн 16-гийн гаднаас гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Скотт Карсон барьж чадалгүй алдахад Чичарито нэмж тооны харьцааг нээсэн. Энэ гоол бол Нанигийн дамжуулалтаар орсон 5 дахь нь.Түүний энэ амжилттай Дрогба л энэ зэрэгцэж байгаа. 25 дахь минутад Нани бас дахин өөрийн гайхамшгаа үзүүлж Бербатовын дамжуулалтаар тооны харьцааг 2 : 0 болгон холдуулав. Тэрээр премьер лигийн сүүлийн 6 тоглолтод багийнхаа 8 гоол гар бие оролцоод байна. 1-р үеийн төгсгөлд райн Гигзз бэртэл авсанаар Рүүни талбайд гарах боломж бүрдлээ. Гэвч Сер Алекс Рүүнид бус Даррон Гибсонд боломж олгож талбайд сэлгээгээр орууллаа.
Сэлгээний суудалд сэтгэл дундуур сууж байсан Рүүниг телевизийн камер үргэлж дагаж байв.
2-р үе эхлээд Уэст Бромвич Арсеналын эсрэг үзүүлсэн гайхамшгаа давтав. 50 дахь минутад Крис Брантын баруун жигүүрээс гүйцэтгэсэн чөлөөт цохилт Патрис Эврагийн биед ойж хаалганд орлоо. Гэхдээ энэ Юнайтедийн энэ тулаанд гаргасан алдааны эхнийх нь байсан. Удалгүй 5 минутын дараа Крис Брантын зүүнээс өгсөн ямар ч аюулгүй дамжуулалтыг Ван дер Сар амжилттай барьж авсан хэрнээ гарнаасаа ойлгож алдлаа. Мэдээж хэрэг ард нь зогсож байсан Сомен Тчойи энэ сайхан боломжыг юу гэж алдах билээ.
Цаг дуусахаас 18 минутын өмнө Сер Алекс Рүүниг талбайд оруулж ирсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй.
МанЮ 2 оноо алдлаа. Энэ улиралд МанЮ 5 тоглолтонд 2-оос дээш гоол алдаад байна. Өнгөрсөн бүтэн улирлын турш тэд 6 удаа л ийм тооны гоол алдаж байсан байх юм.
| Манчестер. Стадион “Олд Траффорд”. 75272 үзэгч. Шүүгч- Эм-Джей Джонс (Честер). |
|
| МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – ВЕСТ БРОМВИЧ – 2:2 (2:0) | |
| Манчестер Юнайтед | Вест Бромвич |
| Эдвин Ван дер Сар | Скотт Карсон |
| Рафаэл | Гонсало Хара |
| Рио Фердинанд | Габриэль Тамаш |
| Неманья Видич | Юнас Ольссон |
| Патрис Эвра | Ники Шори |
| Луиш Нани | Джеймс Моррисон, 86 |
| Майкл Кэррик, 72 | Сомен Тчойи, 69 |
| Андерсон, 72 | Юссуф Мулумбу |
| Райан Гиггз, 43 | Пауль Шарнер |
| Димитар Бербатов | Крис Брант |
| Хавьер Эрнандес | Марк-Антуан Фортюне, 79 |
| Сэлгээ : | |
| Даррон Гибсон, 43 | Джером Томас, 69 |
| Пол Скоулз, 72 | Роман Беднарж, 79 |
| Уэйн Руни, 72 | Грэм Дорранс, 86 |
| Шар хуудас : | |
| Даррон Гибсон, 58 | Ники Шори, 39 |
| Скотт Карсон, 80 | |
Manchester United 2 – 2 West Bromwich- GEDDO AHLAWY (15)
Uploaded by GEDDO-AHLAWY. – More professional, college and classic sports videos.
loading...




ManU ch neg l bish ee togloltiin uchraa olohgvi l bna da… Harin Nani sain formtoi bna… ene bdaltai SAF neg yum bodson bhaa harij l bhaas …
loading...
sn bn
loading...
ashguide manu engej l baig tomchuul neg bish boljee barca bayern manu geed lllllllllllllllll
loading...
ene bol zgr l neg match . tittle manaih bolno harjil bgara
loading...
Европын хөлбөмбөгийн супер клубуудын C.Ronaldo, Ozil, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Agger, J.Cole, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Scholes, Chamakh, Fabregas, Pato, Pirlo, Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810
loading...