loading...
Маруне Чамахын амжилттай тоглолтууд үргэлжилсээр байна. Морокко эр Буучдыг дахин нэг удаа аварч Бирмингэмийн хаалганд 1 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өглөө. Премьер лигийн сүүлийн 2 тойрогт ялагдаад байсан Арсеналчуудын хувьд энэ ялалт эргэн цомын төлөө тэмцэх эрч хүчийг авчирсан нь дамжиггүй. Дашрамд дуулгахад энэ тоглолт Венгерийн Буучдыг удирдсан 800 дахь тулаан байсан юм байна.
Бэртлээсээ эргэн ирсэн Валкотт болон Бендтнерийг Венгер гараанд гаргасангүй. Бендтнер цаг дуусахаас 10 минутын өмнө сэлгээгээр орсон бол Тео энэ удаагийн тоглолтыг өнжсөн. Магадгүй Аваргуудын лигийн тоглолтод Венгер нөөсөн байж мэдэх юм.
Мөн бэртэлтэй байгаа Бакари Саньягийн оронд Журу гараанд гарчээ. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Саньяг гараанд гарсан тоглолтуудын 52 хувьд нь Арсенал ялдаг бол гараагүй тоглолтуудын 86 хувьд тэд ялалт байгуулдаг гэнэ. Энэ статистик 07/08 оны улиралас хэрэгжиж байгаа.
Талбайдаа тоглосон Буучид мэдээж давамгайллыг гартаа авч эхний аюултай довтолгоонуудыг хийж байсан. Харин гоолын салхийг тэд бус зочид хагаллаа. 33 дахь минутад Серби довтлогч Никола Жигич Йохан Журуг давж мөргөж багтаа тэргүүллийг авчирлаа. Шинэ улирал эхэлснээс хойш Жигич гоол оруулж амжаагүй байсан юм. Тэрээр өнгөрсөн Олон улсын долоо хоногоор мөн гоолдсон билээ.
Түүний өндөр нуруу чөлөөт болон булангийн цохилтын үеэр Арсеналд төвөг удсаар байлаа. Эхний үе ийнхүү Цэнхэрүүдийн давамгайллаар өндөрлөж болох байсан ч Чамах тэгэхийг хүссэнгүй. 40 дэх минутад тэрээр 16-гийн талбайн дотор унаж багтаа пенальти авчирлаа. Удаашруулсан бичлэгээс Морокко эрийг унагаахаар алдаа Скотт Данн гаргаагүй болох нь харагдсан. Гэвч шүүгч нэгэнт шийдвэрээ гаргасан. Цохилтыг Насри гүйцэтгэж тооны харьцааг тэнцүүллээ.
Улмаар 2-р үеийн эхэнд (47 ) Маруне Чамах өөрийн ур чадвараа хангалттай харуулж 2 тоглогчыг хаалгачтай нь хууран гоолдлоо.
Бирмингэм үүнээс хойш бөмбөг эзэмшилтээ сайжруулж өөрсдийн талд тоглолтыг эргүүлэхийг оролцсон ч гоол оруулж чадсангүй. 70 дахь минутад Андрей Аршавин сууж Росицки талбайд орж ирлээ. Үүнээс 9 минутын дараа тоглолтын баатар Чамахын оронд Бендтнер тоглолтонд орж ирсэн.
Цаг дуусахтай зэрэгцэн Жек Уилшир Жигичийг бүдүүлэг алдаа гарган унагааж талбайгаас хөөгдлөө. Английн хөлбөмбөгийн холбооноос түүнийг 3 тоглолтоор торгох шийдвэрийг дараа нь гаргасан байна. Венгер Жэкийн алдаа улаан хуудас хүртэхээр аюултай байсан гэж байна. Гэхдээ 18 настай хүү биеэ барьж чадаагүйг ойлгох хэрэгтэй. Тэр тоглолтын турш сайн байсан гэж нэмж ярьсан байна.
| Лондон. Стадион “Эмирейтс”. 60070 үзэгч. Шүүгч - Мартин Аткинсон (Лидс). |
|
| АРСЕНАЛ – БИРМИНГЕМ – 2:1 (1:1) | |
| Арсенал | Бирмингем |
| Лукаш Фабяньски | Бен Фостер |
| Эммануэль Эбуэ | Стивен Карр |
| Йохан Джуру | Роджер Джонсон |
| Себастьен Скиллачи | Скотт Данн |
| Гаэль Клиши | Лайам Риджуэлл |
| Самир Насри | Себастьян Ларссон |
| Александр Сонг | Барри Фергюсон |
| Джек Уилшир | Ли Бойер, 80 |
| Абу Диаби | Александр Глеб |
| Андрей Аршавин, 70 | Кейт Фехи, 78 |
| Маруан Шамах, 79 | Никола Жигич |
| Сэлгээ: | |
| Томаш Росицки, 70 | Давид Мерфи, 78 |
| Никлас Бендтнер, 79 | Гарри О’Коннор, 80 |
| Шар хуудас : | |
| Самир Насри, 42 | Ли Бойер, 54 |
| Эммануэль Эбуэ, 77 | Стивен Карр, 72 |
| Джек Уилшир, 90 | |
Arsenal 2 – 1 Birmingham City – GEDDO AHLAWY (15)
Uploaded by GEDDO-AHLAWY. – Basketball, baseball, pro wrestling and more sports videos.
loading...




Zaluu Arsenal uragshaa amjilt
loading...
Chamahiin goal tasarchjee
loading...