loading...
Астон Виллагийн Вилла парк цэнгэлдэх Челсид халгаатай болох нь дахин нотлогдлоо. Дрогба болон Лампард гэсэн 2 гол тоглогчгүйгээр тэд энэ цэнгэлдэхэд зочилж гоол оруулалгүй тэнцлээ. Уг нь Анелка Челсид ялалт авчирч болох байсан ч түүний цохилт хөндлөвч онож азгүйтсэн юм.
Цэнхэрүүд энэ цэнгэлдэхэд зочилсон сүүлийн 12 тоглолтоос ердөө ганц л ялалт аваад байгаа. Гэхдээ энэ тоглолтоос Вилла оноо аваагүй бол шударга бус зүйл болох байлаа. Тэд тоглолтын эхний үед Челсиг илүүрхэж гоол оруулах сайхан боломжыг хэд хэдийг алдсан. Тухайлбал 3 дахь минутад Стефан Айрланд Петр Чехийн эсрэг ганцаараа гараад хаалганы дээгүүр давуулж цохисон. Виллагийн давамгайлал үүгээр зогсоогүй бөгөөд Карьюгийн бас нэгэн эвгүй цохилтыг Чех хаалганд орохоос хамгаалж багаа аварсан. 13 дахь минутад Ричард Данн Рамирестэй бөмбөгний төлөө тэмцэлдэж байхдаа бэртэл авсан. Тэрээр тоглолтыг цааш үргэлжлүүлж чадалгүй сэлгээнд сууж Клэран Кларк талбайд орж ирсэн.
Хашир туршлагатай Карлос Куэлар байхад яагаад Улье залуу Кларкыг оруулсан нь сонирхол татаж байв. Челсигийн довтолгооны шугаманд Дрогба яах аргагүй үгүйлэгдэж байсан юм. Мөн Астон Виллагийн хаалганд үргэлж гоолддог Лампард байсан бол Цэнхэрүүд ингэж дээрэлхүүлэхгүй байсан нь тодорхой. 2-р үе эхлээд Карло Анчелотти урд амжилт муутай тоглож байсан Гаель Какутаг суулгаж Юрий Жирковыг орууллаа.
59 дэх минутад Терри Яангийг бүдүүлэг алдаа гарган унагааж шар картаар торгуулсан бол 6 минутын дараа Стивен Уорнок Анелка дээр алдаа гаргаж торгуульсан. Үүний дараа Айрланд, Кларк нар мөн Виллагийн торгуультай тоглогчдын тоог нэмлээ. 79 дэх минутад Яангийн чөлөөт цохилтыг Терри золтой л өөрийн хаалганд хийчихсэнгүй. Аз болж хаалганы шон Челсиг аварсан юм.
Үндсэн цаг дуусахаас өмнө Коулын хөндлөн дамжуулалтыг Анелка мөргөсөн ч шон онож Астон Виллагийн фенүүдийг сандаргалаа. Рео-Кокер сүүлийн мөчид тоглолтын баатар болж болох байсан ч Чехийн эсрэг ганцаараа гараад гоолдож чадсангүй ээ.
Челси хүснэгтийн тэргүүн байрандаа хэвээр үлдсэн ч 2 оноо алдана гэдэг ард нь яваа багуудад том боломж олголоо.
| Бирмингем. Стадион “Вилла Парк”. 40122 үзэгч. Шүүгч- Ли Мэйсон (Бостон). |
|
| АСТОН ВИЛЛА – ЧЕЛСИ – 0:0 (0:0) | |
| Астон Вилла | Челси |
| Брэд Фридель | Петр Чех |
| Хабиб Бейе | Паулу Феррейра, 76 |
| Джеймс Коллинз | Бранислав Иванович |
| Ричард Данн, 13 | Джон Терри |
| Стивен Уорнок | Эшли Коул |
| Стюарт Даунинг | Майкл Эссьен |
| Найджел Рео-Кокер | Джон Оби Микел |
| Стилян Петров | Рамирес, 76 |
| Стивен Айрлэнд, 84 | Гаэль Какюта, 46 |
| Эшли Янг | Флоран Малуда |
| Джон Карью, 74 | Николя Анелька |
| Сэлгээ : | |
| Клэран Кларк, 13 | Юрий Жирков, 46 |
| Натан Дельфунесо, 74 | Жозе Босингва, 76 |
| Стив Сидуэлл, 84 | Джошуа Макихрэн, 76 |
| Шар хуудас: | |
| Стивен Уорнок, 65 | Майкл Эссьен, 13 |
| Стивен Айрлэнд, 68 | Джон Терри, 60 |
| Клэран Кларк, 75 | Джошуа Макихрэн, 83 |
| Эшли Янг, 81 | |
| Лондон. Стадион “Крэвен Коттэдж”. 25615 үзэгч. Шүүгч- Майк Дин (Хесволл). |
|
| ФУЛХЭМ – ТОТТЕНХЭМ – 1:2 (1:1) | |
***
| Вулверхэмптон. Стадион “Молинеукс”. 28582 үзэгч. Шүүгч- Марк Клаттенбург (Ньюкасл-апон-Тайн). |
|
| ВУЛВЕРХЭМПТОН – ВЕСТ ХЭМ – 1:1 (1:0) | |
***
| Болтон. Стадион “Рибок”. 22975 үзэгч. Шүүгч- Питер Уолтон (Нортгемптоншир). |
|
| БОЛТОН – СТОК СИТИ – 2:1 (1:0) | |
***
| Ньюкасл. Стадион “Сент-Джеймс Парк”. 44415 үзэгч. Шүүгч- Марк Халси (Болтон). |
|
| НЬЮКАСЛ – УИГАН – 2:2 (0:2) | |
Өнөөдөр явагдах тоглолтууд
БЛЭКБЕРН : САНДЕРЛЕНД
ЭВЕРТОН : ЛИВЕРПУЛЬ
БЛЭКПУЛ : МАНЧЕСТЕР СИТИ
loading...





liverpooliigee 18d bgag haraad uneheer hund bna bid irgene irne
loading...
bi chelseagiin fan ch gesen liverpool gej neg heseg delhiig dorgioj yvsan bag dood ligruu unah bairand bgaag ni harah hund bn good luck you will never walk alone
loading...
chi shaaj bna uu da manai neriig bitgii zeeleed bai hezeech ulaanuudad durtai chelseagiin fan baisan yum
loading...
Aston villaad Chelsea deerlhuuleegui ee harin esregee Chelsea deerlhesen manaihanii togololt goymsog bsan er ni heniig muu geleltgui bugd formtoi gyalalzaj bsan goal oroogui bolohoos bish saihan toglolt bolson
loading...
ene chelsea-n erguu maliin bichej bgaag haraarai.yu genee bas goymsog hojigdol,tentsee bdag gen.ulaan tsain amia tavij bj tentsee avchihaad,hojigdoogui n ih yum gej zalbir aan..chi ch nerteigee taarsan nus bnda aam..huue C’moon Chelsea bas goymsog suga,nusgai gej bhuu aan
loading...
ter deer tavisan zurag an deerees harval malauda buyu chelsea villa darlaj bgaaz dee dooroo hiitsen mori unaj bgaa yu shig buruu hartsan mori unaad bombog hooj bgaa yum shig
loading...
villa parkaas onoo salgah hund yumaa. ene zurag neeree yamar ineedtei zurag ve.
loading...