Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийнхөн 5 медальтай

GD Star Rating
loading...
Энэ сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Буриадын нэрт бөх, дасгалжуулагч Борис Дугданович Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Европ, дэлхийн аварга энэ алдарт тамирчин нь 1979  онд Улаанбаатарт зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-аас алтан медаль хүртэж байсан юм.
Тус тэмцээнд манай чөлөөт бөхийн шигшээ багийнхан амжилттай оролцоод иржээ. Манай шигшээ багийнхн дасгалжуулагч Ц.Баярсайхан, П.Чулуунбаатар, Ж.Дандар болон Ц.Цогтбаяр нарын удирдлага дор нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсон аж.
50 кг-д өрсөлдөсөн манай тамирчин алтан медаль хүртсэн бол , Ч.Батчулуун мөнгө /96 кг/, Н.Лхамгармаа хүрэл /55 кг/, Д.Хүдэрбулга хүрэл /84 кг/, 5. Э.Оюунболд хүрэл  /96 кг/ гэсэн амжилтыг үзүүлжээ.
GD Star Rating
loading...
Чөлөөтийнхөн 5 медальтай, 8.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Амараа says:

    50кг-д Ж.Баярхүү түрүүлсэн. Дүүдээ амжилт хүсье.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: