loading...
Украйны хүнд жингийн боксчин Виталий Кличко́ WBC -гийн бүсээ амжилттай хамгааллаа. Германы Гамбург хотод болсон тулаанд тэрээр Америкийн ”Их Буу” хочтой Шэннон Бриггсийг буулган авсан юм. Тулааны дараа Шэннон ”Би Жорж Формэн, Леннокс Льюистай тулалдаж явлаа. Харин Виталий шилдэг нь юм. Тэр маш хурдан, бас цохилт нь их хүнд тусаж байна, Тэр яах аргагүй шилдэг” гэжээ.
Виталий шүүгчдийн саналаар 120-107, 120-107, 120-105 гэсэн оноогоор ялалт байгуулсан. 2008 онд энэ бүсийг авснаасаа хойш тэрээр 5 дахь удаагаа амжилттай хамгааллаа. Ах Кличко карьертаа 41 ялалт байгуулаад байгаа бөгөөд 38-г нь хүнд цохилтоор дуусгаж байсан. Харин ялагдлыг тэр 2 удаа л амсаж байсан юм.
Кличкогийн дүү Владимер IBF , WBO-гийн бүсийг эзэмшдэг.
Тиймээс ах дүүст одоо Дэвид Хэйн эзэмшдэг WBA -гийн бүх л дутуу байна. Ирэх онд энэ тулааныг зохион байгуулж болох талаар тэдний менежер өгүүлсэн.
Гэхдээ түүнээс өмнө Виталий зодог тайлж магадгүй байгаа. Энэ оны эхээр хийсэн мэдэгдэлдээ тэрээр 2010 он карьерийнх нь сүүлийн жил байх болно гэж ярьж байсан юм.
loading...



