loading...
МҮОХ, Олон Улсын Олимпийн эв санааны нэгдлээс хамтран энэ жил дөрвөн спортын төрлөөр эх орондоо олон улсын сургалт семинарыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа Монголын Дугуйн Холбоотой хамтран дугуйн семинарыг зохион байгууллаа.
Olympic House-д бүтэн 10 өдрийн турш Сингапур улсын мэргэжилтэн, Олон Улсын Дугуйн Холбооны мэргэжилтэн Рамлан Латиффаар удирдуулсан дугуйн семинар явагдаж өнгөрлөө. Семинарт хот хөдөөгийн 30 гаруй дугуйн багш, дасгалжуулагчид хамрагдсан юм.
Семинарт оролцогсод бүгд сертификат гардсан бөгөөд цаашид олон улсын дасгалжуулагчийн зэрэг авах бүрэн боломжтой болж байгаа юм.
www.olympic.mn
loading...



