Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Карате » Д.Бямбадорж ”Хийх зүйл их байна”

GD Star Rating
loading...

“‘Монгол улсын шотокон каратегийн холбооны тамирчин, ЦЕГ –ын газрын харьяа Дотоодын цэргийн тусгай бүлгийн ажилтан Д.Бямбадорж Дорнод аймагт төрж өссөн хүн . Тэрээр айлын бага хүү бөгөөд ээж нь их эмч , аав нь хилийн цэргийн дарга, дэд хурандаа бий.

Түүний бага нас төрсөн ах нартайгаа  хэрлэн голд сэлж, хөлбөмбөг  тоглож өнгөрсөн гэхэд болно. Улмаар 13 настайгаасаа аймгийнхаа киокушинкай каратегийн секцэнд орж хичээллэснээр өдгөө хүртэлх болон цаашдын ирээдүйнх нь зураг болсон гэлтэй.

Түүний анхны багш нь өдгөө цагдаагийн академид багшилж байгаа Батжав байлаа. Улмаар 1998 онд хотод киокушинкай каратегийн шигшээ багт дуудагдан Гантулгын багшийн шавь болсон юм .

Одоо энэ багш нь Тагнуулын ерөнхий газар ажилладаг.
Улмаар бие хамгаалах урлагаар шат дараалсан амжилт гаргаж байснаар 2000 онд Японы мэргэжлийн кикбоксын мэргэжилтнүүдийн нүдэнд өртөж, улмаар арлын оронд очиж амьдрах боллоо.

Тэнд мэргэжлийн кикбоксын дэвжээнд гарч тулалдахын зэрэгцээ дорно дахины бие хамгаалах урлагийн гүн ухаан, мөн чанарыг танин судлахаар зүтгэсэн . Үүний ч үр дүн гарч тэрбээр тулааны урлагт өөрийн гэсэн зам мөрийг 27-хон насандаа гаргаад байна . Түүнд цаашид ч хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий.

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс тулааны урлаг өндөр хөгжсөн арлын японд очиж амжилт гаргаад ирсэнд баяр хүргэе. Гаргасан амжилтынхаа талаар ярихгүй юу?
- Баярлалаа.  Миний бие урилга авч  10 дугаар сарын эхний хагасыг Японд өнгөрcөн шотокон каратегийн 2 жилд нэг удаа болдог “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцоод ирлээ. Тус тэмцээийн хүнд жинд нийт долоон тулаан хийсэн.

Эхний гурван өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан. Улмаар цааш нь өрсөлдөгчөө ялсаар финалд хүрч тоглоод  мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний урилга гэв гэнэт ирсэн гэхэд болно доо. Яг ямар тэмцээнд орох нь ч сайн дурдагдаагүй байсан юм. Ямар байсан нэг томоохон тэмцээнд орох нь гэж л явсан . Энэ тэмцээнд амжилт гаргасан нь ганц миний амжилт биш юм шүү. Хамт олон маань их дэмжсэн.

Тэдний маань хүч хөдөлмөр шингэсэн амжилт гэж ойлгож явна даа. Дэлхийн цомын тэмцээнд үзүүлсэн амжилтаараа 12 дугаар сард АНУ –ад болох дэлхийн шилдэг найман тамирчны дунд болдог шигшээ тэмцээнд оролцох урилга авсан. Одоо энэ тэмцээнд оролцох бэлтгэлээ залуустайгаа чамбай базаана даа.

- Таныг монголоос анх мэргэжлийн кикбоксын тамирчин болж байсан гэдэг. Ер нь аливаа зүйлийн анхдагч болж түүхийг бүтээнэ гэдэг хэцүү шүү?

2000 оны хавар юм даа. 17 настай байсан жаал хүүг тоож Японд мэргэжлийн кикбоксын тэмцээнд оролцуулж байлаа. Хэрэв би анхны тулаандаа ялагдсан бол монголчууд энэ талбарт гарч ирэхгүй байсан байж магадгүй.Би тэр үед ямар түүнийг бодох ухаарах нас байсан биш. Бушуухан рингэнд гарч ялалт байгуулах бөөн хүсэл. Гэвч намайг шууд дэвжээнд гаргаагүй ээ. Мэргэжлийн кикбоксын бэлтгэлийг гурван сарын турш хийлгэж байж рингэнд гаргасан.

Би анхны тулаандаа өөрөөсөө туршлага илүү дөрвөн насаар ах өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж билээ . Улмаар монголдоо буцаж ирэн өөрийн найз Амарбаясгалан, Гантөмөр ахыг Япон гаргасан.

Тэр хоёртойгоо Японд бэлтгэл сургуулилтаа хийж олон сайхан ялалтыг авч байлаа. Миний бие багагүй  цаг хугацааг гэмтэл бэртлээс болоод алдсан тал бий. Намайг японд мэргэжлийн кикбоксын тамирчин болоход тусалж дэмжсэн сайхан сэтгэлтэй хүмүүс бий . тэдэндээ одоо хүртэл талархаж явдаг даа.

Цэргийн гурван үеийн удамтай гэсэн байх аа ?

-    Тиймээ /инээв / . Ээжийн маань аав Лхагва –Очир гэж хилийн цэргийн сайхан буурал хошууч хүн байсан. Аав минь цэргийн ясны хурц офицер хүн байсан гэдэг . Догшин хар гэдэг хочтой .

Телевизээр гараад байгаа “Тусгай салаа”-ны Хурц дарга шиг офицер байсан юм уу даа. Нэг үе дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан Гантөмөр болон 805 -ын захирагч байсан Чулуу хурандаагийн онжав хүн.

Оросод цэргийн сургуульд хамт сурч төгссөн гэдэг.   Одоо сайхан буурал бий.  Төрсөн 2 ах маань Хилийн цэргийн дээд сургууль төгссөн. Нэг нь одоо телевизэд сэтгүүлчээр ажилладаг бол нөгөө нь хилийн цэргийн хошууч цолтой, бас л сайн офицерын тоонд ордог хүн бий. Магадгүй, миний энэ удам намайг бас цэргийн хүн болоход нөлөөлсөн байх.

-    Цаашид Олон улсын шотокон каратегийн Монгол дахь салбарыг удирдаж багшилдаг хүний хувьд хийх ажил олон байгаа байх.

-    Тэгэлгүй яахав. Манай дотоодын цэргийн хамт олон маань миний энэ ажлыг их дэмждэгт талархаж явдаг. Манай алба хаа хаанаа жинхэнэ ёсоор  “тусгай” байхыг шаарддаг алба.

Иймээс дотоодын цэргийн албан хаагч хүн бүр тодорхой хэмжээгээр тулааны урлагийг эзэмшсэн байх ёстой болов уу . монгол дах шотокон каратегийн салбар цаашид өндөр хөгжих боломж бий.Энэ талаар тулаж дэмжинэ гэдгээ Олон улсын холбооныхан маань ч хэлж байгаа .

Дашрамд дурдахад намайг үргэлж дэмжиж, тусалдаг Дотоодын цэргийн командлал, бие бүрэлдэхүүн, хамт олондоо дахин баярлаж явдгаа хэлье. Тэгээд эцэст нь эр цэргийн ёсоор эх орныхоо төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийлье

GD Star Rating
loading...
Д.Бямбадорж ''Хийх зүйл их байна'', 8.7 out of 10 based on 7 ratings
Tags:


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. jak says:

    hoooh 6n jil shotokan karategaar hicheellehdee law iim ym sonsoogu ym bna..mongold oor shotokanaar hichelledeg hun bdag l ym bn hehe goe imaaa :D amjelt ! aaan bas shotokanii sekts duguilan neeh ym bol heleerei ywah hun olon bii shu :D

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: