Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Мюррэй Шанхайд түрүүллээ

GD Star Rating
loading...
Шанхайн мастерс нээлттэй тэмцээн Энди Мюррэйгийн ялалтаар өндөрлөлөө. Финалын тоглолтонд Мюррэй Федерерийг ердөө 1 цаг 25 минутын дотор хоёр сетэд 6 : 3 6 : 2-оор буулган авсан. Федерерийн ийнхүү амархан ялагдан шалтгааныг мэргэжилтнүүд финал хүртлээ хэтэрхий хүнд тоглолтууд хийсэн гэж тайлбарлаж байна Тэрээр шөвгийн наймд өөрт нь халгаатай Шведийн Робин Содерлинг буулган авсан бол шөвгийн 4-т Новак Жоковичтой хүнд тоглолт хийсний эцэст ялалт байгуулсан юм.
Харин Энди Мюррэй Жо Уйльфред Цонга, Хуан Монако зэрэг харьцангуй хөнгөн өрсөлдөгчдийг ялж финалд үлдсэн юм. Хэрвээ Федерер энэ тулаанд ялсан ATP мастерсийн 18  дахь түрүүгээ хүртэж Рафаель Надальтай зэрэгцэх байсан. Мөн карьерийн 64 дэх түрүүгээ хүртэж теннисний шинэ эрин эхэлснээс хамгийн олон цом хүртсэн тамирчдын жагсаалтад 4-рт бичигдэх байлаа. Домогт Пете Сампрас түүний өмнө байдаг.
Мюррэй болон Федерер нар өмнө нь 13  удаа тоглоход 9 удаад нь Мюррэй ялж байсан. Энэ удаад ч Мюррэй шилдэг тоглолт үзүүлж Федерерийн гаргасан олон хэрэггүй алдааг оноо болгож байлаа. Эхний сетэд Федерер 6 : 3-аар ялагдсан бол 2 дахь сетэд сэргэлт авч чадалгүй байсаар 6 : 2-оор өвдөг сөхөрчээ.
Энэхүү ялалтынхаа ачаар Мюррэй даваа гаригаас эхлэн дэлхийн чансааны 2-р байранд бичигдэж эхэллээ.
”Миний хоёр дахь давуулалт оны эхнээс маш сайжирсан. Одоо би өөртөө олдсон боломжуудаа алдах нь багассан. Харин бага зэргийн тэвчээр хатуужил л дутагдаж байна. Ямар ч байсан өнөөдрийн тоглолтонд би өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийлээ. Федерерийг ялахын тулд тэгэхээс өөр арга ч байсангүй.
Шанхайн мастерс нь 2010 оны Мастерс 8 цуврал тэмцээний сүүлийнх нь байсан.
Тун удахгүй 11 сарын 21-нд ATP Дэлхийн турын финал явагдана. Тухайн онд өндөр амжилт үзүүлсэн 8 тамирчин энэ тэмцээнд оролцох боломжтой.
Одоогоор Надаль, Федерер, Жокович, Мюррэй нар шалгараад байна.
GD Star Rating
loading...
Мюррэй Шанхайд түрүүллээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. come on Murray!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: