loading...
ОУОХ-нд
Энэ долоо хоногт ОУОХ-ны ерөнхийлөгч Сан Марино улсын ҮОХ-ны төлөөлөгчид болон спортын сайд Фабио Берардиг хүлээн авч уулзжээ. Түүнчлэн Олон Улсын Морин Спортын холбооны Лозанн дахь шинэ оффист айлчлахын сацуу Бельгийн ҮОХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Дээрхээс гадна ОУОХ-ны ерөнхийлөгч Олон Улсын Пологийн Холбооны хүндэт ерөнхий нарийн бичгийн дарга Майкл Шульц Толен, NBC Sports сувгийн ерөнхийлөгч Дик Эберсол, ОУОХ-ны гишүүн Ун Чан нартай уулзалт хийжээ. Үүний сацуу ОУОХ-ны удирдах ажилтнуудтай уулзалт хийсэн Олон Улсын Спортын Эмнэлгийн Холбооны төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч ирэх долоо хоногт ОУОХ-ны энэ оны сүүлчийн удирдах зөвлөлийн хурал болон Үндэсний Олимпийн Хороодын холбооны (ANOC) уулзалтанд оролцохоор Мексикийн Акапулког зорино.
2014 оны олимпийг хянах үүрэг бүхий ОУОХ-ноос томилогдсон тусгай комисс Сочид ажиллалаа. Энэ нь тэдний дөрөв дэх айлчлал юм. Жан-Клод Килли тэргүүтэй комисс гурав хоногийн турш Хар далайн эргийн амралтын газрууд, тэмцээнийг зохион байгуулах ордонтой танилцжээ.
Олон улсын спорт, телевизийн асуудлыг хэлэлцдэг Спортел хурал Монакод болж ОУОХ-ны гишүүн Анита ДеФранц, Франческо Риччи Битти нар оролцжээ. Уг хурлын үеэр ОУОХ-ны гишүүн Анита ДеФранц спорт ба эмэгтэйчүүдийн сэдвээр илтгэлтавьсан бол Франческо Риччи Битти спорт ба бооцоо сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан байна.
ОУОХ-ны эмнэлгийн комиссийн дарга Арне Льюнквистийн номыг Хятадын спортын яамнаас хятад хувилбарыг хэвлүүлэн гаргажээ. Бээжингийн спортын их сургуульд нээлт нь болж өнгөрсөн байна. Энэхүү ном нь допингийн эсрэг үйл ажиллагаанд гол гарын авлага болно гэнэ. 2008 онд энэ ном анх швед хэл дээр гарч байсан бол хятад хэл дээрх нь хоёр дахь болж байгаа аж. 2011 онд англи, франц хэл дээр хэвлэгдэх юм.
ОЛОН УЛСЫН СПОРТЫН ХОЛБООД
Олон Улсын Боксын холбооноос (AIBA) ОХУ-ын Артур Бетербиев, Ирландын Кэти Тейлор нарыг 2010 оны шилдэг боксчидоор нэрлэжээ. Түүнчлэн Азербейжаны Шабан Шахпаланговыг оны шилдэг залуу боксчингоор шалгаруулсан байна. 11 сарын 2-нд Казахстаны Алматы хотноо болох AIBA конгрессийн үеэр шагналыг гардуулах юм.
2008 онд энэхүү шагналыг манай боксчин Э.Бадар-Ууган хүртэж байсан билээ. Артур Битирбиев нь одоогоор европ, дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа юм. Харин Кэти Тэйлор энэхүү шагналыг хоёр дахь жилдээ дараалан гардаж байна.
Британий гимнастикийн нүүр царай болж асан Фрэнк Төрнернас барсанд олон улсын Гимнастикийн холбоо (FIG) эмгэнэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр 1949-1953 онуудад дөрвөн удаа Британий аваргаар шалгарч, Лондон 1948, Хельсинк 1952, Мельбурн 1956 оны олимпод тамирчнаар, 1960 оны Ромын олимпод дасгалжуулагчаар оролцож байжээ.
ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД
АНУ-ын ҮОХ, Делавейрийн Их сургууль, Олон Улсын эв санааны нэгдэл хамтран Олон улсын дасгалжуулагчийн хөтөлбөр эхэллээ. Таван тивийн арван спортын төлөөлөл болсон 22 дасгалжуулагч уг хөтөлбөрт хамрагдах аж. 10 сарын 3-нд АНУ-д эхэлсэн бол дараа жилийн 5 сарын 3-нд ОУОХ-ны төв байр Лозанн хотноо өндөрлөх юм.
Испаний ҮОХ гурав дахь удаагийн “ҮОХ-ны өглөөний цай” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нь эрүүл хооллолт сэдвийн доор зохион байгуулагджээ. Жүдоч Изабель Фернандес, зувины уралдаанч Рафаэл Труилло нар тамирчдад хэрхэн зөв хооллох тухай илтгэл тавьсан байна.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны гишүүн Ш.Магван нар ОУОХ-ны гишүүн, ОУСБХ (FIBA) Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Патрик Бауманн нар Улаанбаатар хотноо уулзалт хийлээ. Тэд Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн талаарх ярианд гол анхаарлаа хандулсан бөгөөд Патрик Бауманн Олон Улсын Олимпийн эв санааны нэгдлийн хөтөлбөрт сагсан бөмбөгийн спортыг оруулсан Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд баярласнаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Патрик Бауманн болон FIBA-ийн Хөгжлийн хэлтсийн захирал Лубомир Котлеба, МСБХ-ны удирдах ажилтнууд Олимпийн музейд зочилжээ.
Узбекистан болон Японы ҮОХ хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хоёр тал Лондоны олимпийн бэлтгэл болон олимпийн хөдөлгөөний дэлгэрүүлэх тал дээр хамтран ажиллах юм. Тэд тамирчин болон дасгалжуулагчийг харилцан солоилцож туршлага суулгах, шинжлэх ухаан, сэргээшийн тал дээр санал солилцож байх гэнэ.
СОЧИ 2014
Сочи 2014 өвлийн олимп болон өвлийн паралимпийн зохион байгуулах хорооноос наадмын албан ёсны бэлгэдлийн уралдааныг зарлалаа. Дэлгэрэнгүйг www.sochi2014.com хаягаас үзэх боломжтой.
loading...



