loading...
Манчестер сити тун хүнд тоглолтын эцэст 3 оноо авлаа. Өмнөх тойрогт Ливерпулийг буулган авсан Блекпуль клуб талбайдаа тэднийг багагүй сандаргасан ч харамсалтай нь эцсийн дүнд нэг ч оноо авч чадсангүй. Карлос Тевес энэ өдрийн баатар нь байж 2 гоол оруулсан бөгөөд Давид Силва премьер лигийн дебут гоолоо оруулжээ. Тевес ийнхүү 7 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Эхний хагас гоолгүй өндөрлөсний дараа 2-р үед тоглолтын бүх сонирхолтой үйл явдлууд өрнөсөн юм. Блекпуль талбайдаа тоглож байгаагийн хэргээ гаргаж Ситигээс илүү олон аюултай довтолгоо өрнүүлж байлаа. Бөмбөг эзэмшилтээр ч тэд илүү байсан. Харамсалтай нь тэдний оруулсан гоол отон тоглолтонд орсон байсан тул хүчингүйд тооцогдсон. Ингээд 67 дахь минутад Тевес ашиглаж чадаагүй боломжын хариуг барьж Силвагийн дамжуулалтаар гоол орууллаа. Аргентин эр гоолын баяраа хэтрүүлэн тэмдэглэсэн учраас шар картаар торгуулсан.
78 дахь минутад Чарли Адамын чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг сэлгээгээр орж ирсэн Марлон Хервуд мөргөж тооны харьцааг тэнцүүллээ. Гэхдээ Блекпулийн фенүүд баярлаж амжаагүй байхад шахам Сити тэр дороо тоог дахин холдуулах нь тэр. Бөмбөгийг дөнгөж тоглолтод оролцуулаад тэд довтолгоонд орж Карлос Тевес эсрэг багийнхаа хамгаалагчын алдааг ашиглан 16-гийн гаднаас гоолджээ. Блекпулийн тоглогчын хөл бөмбөгөнд хүрч чиглэл өөрчлөгдсөн учраас тус багийн хаалгач юу ч хийж чадсангүй. Тевес Ситигийн энэ улиралд оруулсан 12 гоолын 9-д нь шууд байдлаар гар бие оролцсон байна.
89 дэх минутад Давид Силва ур чадвараа хангалттай харуулсан гоол оруулаа. Айлын хоёр ч хамгаалагчыг хуураад тун тайван цохисон түүний цохилт хаалганд оржээ. Энэ гол түүний Ситигийн өмсгөлтэй оруулж байгаа анхны гоол юм.
90 дэх минутад Люк Варнигийн булангийн цохилтыг Тейлор-Флетчер Ситигийн хаалганд оруулсан. Гэвч тэд дахин гоол оруулахад хэтэрхий оройтсон байлаа.
Сити 17 оноотой болж лигийн хүснэгтийг тэргүүлэгч Челсигийн араас 2 онооны алдагдалтай нэхэж байна.
| Блэкпул. Стадион “Блумфилд Роад”. 16116 үзэгч Шүүгч- Фил Дауд (Стэффордшир). |
|
| БЛЭКПУЛ – МАНЧЕСТЕР СИТИ – 2:3 (0:0) | |
| Блэкпул | Манчестер Сити |
| Мэтью Гилкс | Джо Харт |
| Нил Эрдли, 76 | Джером Боатенг, 76 |
| Крэйг Кэзкарт | Венсан Компани |
| Иан Эватт | Джолеон Лескотт |
| Стивен Крейни | Уэйн Бридж |
| Элиот Гранден, 66 | Джеймс Милнер |
| Дэвид Воан | Найджел Де Йонг |
| Чарли Адам | Гарет Бэрри |
| Гари Тейлор-Флетчер | Эммануэль Адебайор, 66 |
| Люк Варни | Адам Джонсон, 85 |
| Дадли Кэмпбелл | Карлос Тевес |
| Сэлгээ: | |
| Марлон Хервуд, 66 | Давид Сильва, 66 |
| Мэтью Филлипс, 76 | Мика Ричардс, 76 |
| Патрик Виейра, 85 | |
| Шар хуудас: | |
| Карлос Тевес, 68 | |
| Давид Сильва, 90 | |
| 17 октября. Ливерпуль. Стадион “Гудисон Парк”. 39673 зрителей. Судья – Ховард Уэбб (Ротерхем). |
|
| ЭВЕРТОН – ЛИВЕРПУЛЬ – 2:0 (1:0) | |
| Эвертон | Ливерпуль |
| Тим Ховард | Пепе Рейна |
| Фил Невилл | Джейми Каррагер |
| Фил Джагиелка | Сотириос Кирьякос |
| Сильвен Дистен | Мартин Шкртел |
| Лейтон Бэйнс | Пол Кончески |
| Симус Коулмен | Макси Родригес, 84 |
| Джон Хейтинга, 72 | Лукас, 71 |
| Микель Артета, 74 | Рауль Мейрелеш |
| Тим Кэхилл | Стивен Джеррард |
| Леон Осман, 46 | Джо Коул, 79 |
| Якубу Айегбени | Фернандо Торрес |
| Замены: | |
| Динияр Билялетдинов, 46 | Давид Нгог, 71 |
| Тони Хибберт, 72 | Райан Бабел, 79 |
| Джермейн Бекфорд, 74 | Милан Йованович, 84 |
| Наказания: | |
| Тим Кэхилл, 28 | Макси Родригес, 18 |
| Джермейн Бекфорд, 76 | Рауль Мейрелеш, 31 |
| Фернандо Торрес, 88 | |
| *** | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Маш сайхан ширүүн тоглолт боллоо.
Мэдээлэл шуурхай байна шүү! Баярлалаа.
loading...
Mungunii bool xulsnii ajilchin tebeg TEBES
I hate you
loading...
I hate Tebes.
loading...
ta nar yu ch bish naana chin manai hotonsuvuunuud dal jiguuree tasduulaad balarch bna odoo nisheesee ungorson yatuupoolchuud bolj de top 6 bol suragguishte dundaj bagt bagtahgui bhad hojson geh nohoriin honogiin too guitslee urd n blackpoold odoo evertond zahiin bag hojdog bol aygui bol Blackburn Rovers eneej bgaa bh shuu
loading...
Goyo toglolt bsan shvv
loading...
sdaaa ene jil city ewguithendee , ter looserpool neeree nerendee taarsan club boljeee ahhahaha
loading...
ПЛ – Y мэдэ нь яасан ч хурдан ордогийн бусад нь болохоор нь 2 хоногийн дараа энэ тэр орж тэнэгтэхийн аль эсвэл зөвхөн пл-н мэдээ гэж нэрээ өөрчлөөч
loading...
tevez ch uigagvi temtsegch yumaa. blackpool tentseh erhtei bsan. silva-iin goal world class.
loading...