loading...
Монголын бейсболын шигшээ багийн тамирчид Азийн наадамд оролцох бэлтгэлээ эртнээс хангаж эхэлсэн . Гэвч тэдэнд Азийн наадамд багаараа оролцоход зардал мөнгө хүндээр туссан тул санхүүжилт хайж байсан билээ .
Харин өнөөдөр ”Хакухо сан”-гаас тус багийн Aзийн наадамд ирж очих замын зардлыг даахаар болсон тухай дуулгалаа.
Цаашид их аварга Хакухо монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд анхаарч монголын бейсболын үндэсний холбоотой идэвхтэй хамтран ажилла гэнэ.
Мөн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 9 сард өөрийн нэрэмжит өсвөрийн бейсболчдын тэмцээн зохион байгуулсан нь энэ спортыг хөгжүүлэх нэг гүүр болжээ. Одоо бейсболын шигшээ багт 20 -30 насны 23 тамирчин багтаж азийн наадамд оролцох бэлтгэлээ хангаж байна .
loading...




Hakuhod niit MGL-chuudiinhaa omnoos bayrlalaa enehuu sportiig ulam sain hogjuuleerei
loading...