Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Челси » Анчелотти Террид дэмжлэг үзүүлж байна

GD Star Rating
loading...

Карло Анчелотти Жон Терриг өнөөдөр Спартактай тоглох Аваргуудын Лигийн тоглолт дээр хуучны таагүй дурсамжаа мартаад Москва хотноо Лужник цэнгэлдэхэд сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.

Челси багийн ахлагч Жон Терри нь 2008 оны Аваргуудын лигийн финалд Манчестер Юнайтед багийн эсрэг шийдвэрлэх пенальт цохихдоо халтирсан таагүй дурсамж үлдсэн билээ. Тэрээр хэрэв энэ цохилтыг хийж чадсан бол Челси хүсэн хүлээсэн цомоо авах байсан, гэвч түүнийг алдсанаар тэд нар ялагдсан юм.

Гэсэн хэдий ч  Челсигийн дасгалжуулагч Анчелотти өнөөдрийн тоглолт дээр энэ таагүй дурсамж нөлөөлнө гэж үзэхгүй байна.

“Жон асар их туршлагатай тоглогч тиймээс 2 жилийн өмнө болсон явдал түүнд нөлөөлөхгүй байх гэж бодож байна” хэмээн Анчелотти дурьджээ.

“Хүн бүр л мэднэ хөл бөмбөгт хааяа хожигдох зүйл бий. Би 2005 онд финалын тоглолтыг алдсан, гэсэн ч үргэлж урагшаа харах ёстой. Хэрвээ та урагшаа харж өөдрөг үзэлтэй байх юм бол хүссэн зүйлээ авах боломжтой.

“Челси 2008 онд финалын тоглолтыг алдсан ч, тэд нарт өнөөдөр ямар нэгэн сэтгэл зүйн тал дээр асуудал үүсэхгүй гэж бодож байна, одоо бол энэ огт өөр түүхийн эхлэл юм.”

Манчестер Юнайтедыг Европын лигт 3 дахь том ялалтаа авах боломжийг бүрдүүлж өгсөн зүлгийг сольсон байгаа, гэсэн ч Анчелотти үүнд нээх их санааа зовохгүй байгаа бололтой.

Гэсэн хэдий ч, Итали дасгалжуулагч маань багийн бүрэлдэхүүн талбай дээр гарж бэлтгэл хийхээс өмнө гарааны тоглогч нарыг нэрлэхээс татгалзаж байна.

“Би сайн хэлж мэдэхгүй л байна, учир нь бид нар ийм төрлийн зүлгэн дээр урьд өмнө тоглож байгаагүй” хэмэн нэмж хэлжээ.

“Өнөөдөр орой бэлтгэл дээр харж байгаад болно.

“Бид нарт энд тоглоход асуудал байхгүй гэж найдаж байна, гэхдээ л энэ зүлэг арай өөр төрлийн бөгөөд хамгийн сайн хиймэл зүлэгний нэг. Бид нарт гомдоллох зүйл байхгүй.”

Хамгаалагч Алекс, довтлогч Дидиер Дрогба, баруун хамгаалагч Хосе Босингва болон Английн хагас Фрэнк Лампард нар бэлтэлийнхээ байр болох Кобхэмд үлдсэн.

“Хэрвээ тоглогч нарт тоглоход эвтэйхэн байвал , би харж байгаад бэлтгэлийн дараа шийдвэрээ гаргана.

“Чухал тоглогч нар маань ард хоцорсон ч бид нар сайн тоглох болно, Астон Виллатай тоглоход үлдсэн сэтгэгдэл энэ тоглолтонд нөлөөлөхгүй байх гэж бодож байна, өнөөдөр бид нар маш сайн тактиктай тоглох болно.”

Спартак Челсигийн адил Аваргуудын лигийн тоглолт эхлэхэд нэг ч хожигдол амсаагүй байгаа билээ, мөн Анчелотти Валерий Карпинийг их хүндэтгэж байгаагаа дурьджээ.

Анчелотти хэлэхдээ: “Би Валерий Карпинийг мэднэ тэр үнэхээр гайхамшигтай тоглогч маш их тоглолт ч тоглосон. Би Ювентүсийг дасгалжуулж байхад бид нар Селта Вигогийн эсрэг тоглож байхад тэрээр маш сайн тоглосон.

“Тэрээр одоо Спартакд гайхамшигтай ажил хийж байна- ер нь их сайн ч баг.

“Спартакт маш сайн Орос болон Бразил тоглогч нар байгаа. Бразилчууд техникийн тал дээр сайн, Оросууд илүү биеийн хүчний тоглолт сайтай, тэхээр маш сайн хослол болж чадаж байгаа.”

Үүний хажуугаар Анчелотти Рүүнийгийн талаар маргаанд оролцохыг хүсэхгүй байгаа билээ.

Итали Дасгалжуулагч маань Манчестер Юнайтед багийн довтлогч Челсид ирэх үү үгүй юу гэдэг асуудлаас зайлсхийж байгаа юм.

Анчелотти хэлэхдээ: “Үүний талаар би хариу өгж чадахгүй.

“Одоогийн бадлаар Рүүнийд клубт нь асуудал тулгарч байгаа ч гэсэн шилдэг тоглогчоо явуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч чадахуйц асах их туршлагатай баг шүү дээ.”

GD Star Rating
loading...
Анчелотти Террид дэмжлэг үзүүлж байна, 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. manu fans says:

    rooney manu-s yawaasaa bilee berbatow ch bas odoo zondoo olon zaluuchuud ard ni bn shdee. harin owen bol pormondoo orwol ch gyalalzah er dee

    GD Star Rating
    loading...
  2. grubby manu says:

    rooney yavhgue. manai bga yavulahgu ene bol tsag zuuriin asuudal shuudee. harjil bai huleejil bai

    GD Star Rating
    loading...
  3. ReaLMADRiD says:

    manu fans teneg yum yridag gar ve? manu gooliin 90% ni rooney berbatov 2-n goaliig meddeggui mal yum bhdaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: