Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Даамын Азийн АШТ маргааш эхэлнэ

GD Star Rating
loading...

100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тавдугаар эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн МҮОХ-ны байранд маргааш эхэлнэ.

            Тэмцээнд Азийн даамын холбооны гишүүн Япон, Солонгос, Хятад, Казакстан, Узбекстан, Афгенестан, Вьетнам, Лаос, Комбдж, Монголын эрэгтэй 14, эмэгтэй 11 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөх гэж байна. Тэдний дунд гурван их мастер, долоон олон улсын болон Дэлхийн даамын холбооны мастер оролцох юм.

 Манай тамирчдаас Ази тивийн 3, Улсын 10 удаагийн аварга  Их мастер      Д.Эрдэнэбилэг, Улсын аварга ДДХМ  Д.Баттулга, Улсын аварга ДДХМ Р.Манлай, Спортын мастер Д.Ганболд эмэгтэйчүүдээс Ц.Энхзаяа болон Э.Мандахнаран, Б.Түвшинзаяа нарын 7 тамирчин эх орноо төлөөлөн оролцох бөгөөд тэмцээнийг Азийн даамын холбооны шүүгчид шүүн явуулна.

            Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохиогдож байгаа тус тэмцээнийг МҮОХ, БТСХороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТВ, Боловсрол суваг ТВ, Зууны мэдээ сонин, Шууд.мн сайт ажиллаж байна.

GD Star Rating
loading...
Даамын Азийн АШТ маргааш эхэлнэ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: