Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Л.Одом шинэ дүрмийг эсэргүүцэж байна

GD Star Rating
loading...

Энэ улирлаас NBA-гийн дүрмэнд өөрчлөлт орж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн ямар ч тохиолдолд техникийн алдаа өгөхөөр болсон. Үүнд биеийн хөдөлгөөн, шүүгчийн өөдөөс нүүрний хувирал үзүүлэх зэрэг хүртэл багтаж байгаа. Энэ сонин дүрэм улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад үйлчилж эхэлсэн бөгөөд одоогоор хийгдээд байгаа 59 нөхөрсөг тоглолтод шүүгч 69 техникийн алдаа заасан байна. Өнгөрсөн улирлын өмнө 62 нөхөрсөг тоглолтод 51 техникийн алдаа зааж байсан юм. Энэ тоо цаашид ч өсөх нь ойлгомжтой.
Саяхан Лос Анжелес Лэйкерс Сакраменто Кингс багуудын тоглолтын үеэр Ламар Одом энэ дүрмийн ээлжит ”хохирогч” боллоо. Тэрээр янз бүрийн хараал хэлээгүй ч гараа өргөж удаан зогссоныхоо төлөө техникийн алдаа авчээ. ”Энэ бол миний авч байсан хамгийн хачин алдаа байлаа” хэмээн тэрээр ярьжээ.

 Харин Лэйкерсийн дасгалжуулагч Фил Жэксон үүнийг зөв гэж үзэж байна. ”Тамирчдын зохисгүй үйлдэл энэ шинэ дүрмийн ачаар багасна гэж бодож байна. Тийм болохоор би үүнийг дэмжиж байгаа” гэжээ. Мөн NBA-гийн удирдлагаас техникийн алдаанд өгөх торгуулийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлжээ. Тодруулбал тамирчин, дасгалжуулагчид гаргасан эхний 5 техникийн алдаандаа 2,000 ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Дараагийн 5 алдаа нь 3,000 болон өсөх бол үүнээс хойш 4,000  ам.доллар гэх зэргээр өсөх аж. Харин 16 дахь алдаанаас эхлэн 2 алдаа авах бүрт 1 тоглолт өнжих шийтгэл хүлээнэ. Мөн 5,000  долларын мөнгөн торгууль дагалдах юм байна.
Энэ шинэ дүрэм Лэйкерсийн супер од Коби Брайнтад хүндээр тусаж мэдэх юм. Өнгөрсөн улиралд Коби лигт дээрээсээ 4-р байранд орох их алдаа буюу 14 техникийн алдаа авсан. 2008-09  оны улиралд 11 алдаа түүний өмнөх улиралд 15 алдаа авч байсан. ”Энэ ч ёстой солиотой зүйл болж байна. Шинэ дүрэм үзэгчдийн харахыг хүсдэг тэр сэтгэл хөдлөлийг боогдуулж байна шүү дээ.”Гайхамшиг болдог газар” гэж НБА-г нэрлэдэг байсан бол одоо ”Байдаг л зүйл болдог газар” болоод байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх ямар ч боломж алга” хэмээн Одом ярьжээ.

GD Star Rating
loading...
Л.Одом шинэ дүрмийг эсэргүүцэж байна, 9.3 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. san says:

    хачин юм аа

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    Ug ni talbai deer setgel hudluluu todoor ilerhiileh bdag l zuilshd.Bi hurtel temtseend orood ooriin erhgui ynz bur bolchood bdag.Phil es bolj Odom muuhai bantlaadaa novsh gej

    GD Star Rating
    loading...
  3. hashin says:

    ontsgui durem be udahgui tsutslagdah bhaa

    GD Star Rating
    loading...
  4. miami says:

    hey Dwade-n bertelte holbootoi medeelel bn u?uliral ehleheer togloh bolu?hediin hugatsaagaar toglohgui bh yum bol?????

    GD Star Rating
    loading...
  5. amare says:

    odom n heldeg tumen zowshu nere ingeed bwal nba g uzeh so alga hayada zodoon bolj bwal bur dajgui bzde all nadtai sanal 1 bzde

    GD Star Rating
    loading...
  6. T.I says:

    Toglogchdiin giahaltai crossover buzzer shot uran goyomsog orolt fadeaway shot yalah yalagdlin toloo temtsel ene buhniig l harah gej NBA uzdeg bolhoos zodoldohiig ni ch harj uzedgui bha ho .! Yahav jhn setgel hodlolo ilerhiilj bhad zuger shude ! KG shig setgelin hodlol ihtei toglogcihd oorsdiigo tegej hurtsaldag. Neg negnige bertehgui l bval NBA ch saihan shude! hze ch soninrohlgui bolohgui league!

    GD Star Rating
    loading...
  7. cowboy says:

    Uuu huurhiii…. Kobe uuriiguu oih yumand bodood dandaaa shuugchtei margagaj, torguuliin shidelt avdag. ter ni baihgui bolohoor dundaj onoo ni 20 boloh ni…

    GD Star Rating
    loading...
  8. кобе says:

    энэ дүрэм надад үйлчлэхгүй би сэтгэл хөдлөлөө барьж чадна та нар хараарай би энэ улиралд 1 ч техникийн алдаагаар торгуулахгүй за

    GD Star Rating
    loading...
  9. lene says:

    Harin ter setgel hudluliig harmaar bn shdee

    GD Star Rating
    loading...
  10. NOne says:

    yun soiltoi yum bicheed bn ter uherchin jaal… kobe yach togloson 20 + awna shude.. ene durem zowoo.. alda ogsongui geeel araas heruul hiigeed yawaad bdag shd.. shuugchded bol amar l boloh bh… nba urgelj shuugchdiinhee tald bdag

    GD Star Rating
    loading...
  11. mr.tengis says:

    mongold l heregjuulmeer durem bnadaa.mongoliin ligiin ongiroo heden pzda nariig ingej torguul goy shaana shuu!!!baijaagaa ni neeh tom pzda nar.oorsdiigo nba-n od boltson gj boddimu yadin sda….tiim bzde humuuse?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: