Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Рүүнигийн эргэн тойронд

GD Star Rating
loading...

МанЮ-гийн супер од Уэйн Рүүни Олд Траффордоод явах эсэх тухай асуудал ноцтой яригдаж эхэллээ. Өнгөрсөн улирлын Английн шилдэг тоглогч Уэйн Рүүни ийнхүү 6 жил хүчин зүтгэсэн багаа орхих болсон шалтгааныг Сер Алекс Фергусонтой холбон тайлбарлаж болох юм. Рүүни хамгийн сүүлд 9 сарын 26-нд Болтонтой хийсэн тоглолтонд гараанд гарсан. Рибок цэнгэлдэхэд болсон тус тоглолтонд Рүүни 61 дэх минутад Македагаар сэлгэгдсэн бөгөөд баг нь Болтонтой 2 : 2-оор эвийн гэрээ байгуулсан юм. Харин үүний дараах тоглолтуудад Сер Алекс Фергусон Рүүниг шагайны бэртэл нь сэдэрсэн хэмээн шалтаглаж гараан гаргаагүй. Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудын дараа Рүүни хэвлэлийнхэнд надад ямар ч бэртэл гэмтэл байхгүй, яагаад Фергусоныг ийм зүйл ярьсныг ойлгохгүй байна хэмээн мэдэгдсэн нь бүх зүйлийн эхлэл болсон. Хэрвээ Рүүни бэртэлгүй байсан юм бол яагаад Сер Алекс түүнийг сэлгээнд үлдээх болов оо ? Үүнийг мэргэжилтнүүд Фергусоны өөрийнхөөрөө зүтгэдэг зантай холбон тайлбарлаж байна.

9 сарын эхээр Рүүни эхнэрээ жирэмсэн үед л хуурч биеэ үнэлэгч авч байсан нь илэрч томоохон шуугиан дэгдсэн билээ. Английн супер одын нэр хүндийг чамгүй унагасан энэ үйл явдал түүний шинэ улирлын формонд нь нөлөө үзүүлж эхэлсэн. Тиймээс Сер Алекс Фергусон Рүүнид хувийн амьдралаа зохицуулж бага зэргийн сэргэлт авах цаг өгөхийн тулд ийнхүү худлаа хэлсэн бололтой. Харин тэр үүнийгээ Рүүнид хэлээгүй нь үйл ойлголцох шалтгааны эхлэл байсан юм байна.

Улмаар Фергусон хэлсэн үгэндээ бантаж энэ тойргийн тоглолтод Рүүниг сэлгээнд үлдээсэн нь байдлыг хурцатгалаа. Вест Бромвичийн эсрэг хийсэн тоглолтод Рүүни 72 дахь минутаас талбайд гарсан бөгөөд багтаа ямар нэгэн тус хүргэж чадаагүй. Түүний оролцоогүйгээр баг нь лигийн дундаж багтай дахин тэнцээ хийсэн юм.

Энэ тоглолтын дараа Рүүниг багаасаа явах тухай шуугиан улам хүчтэй яригдах боллоо. Дээр нь тэр шинэ гэрээ байгуулах асуудлаа хойшлуулах болсон байгаа.

МанЮ-тай байгуулсан Рүүнигийн одоогийн гэрээ жил хагасын дараа дуусна. Энэ үед тэрээр чөлөөт агент болох учраас МанЮ-д гэрээ сунгаж чадахгүй бол эртхэн зарахаас өөр сонголт байхгүй юм. Магадгүй энэ өвлийн наймааны цонхоор ч Рүүнигийн ирээдүй шийдэгдэж мэднэ. Гэхдээ дэлхийн хэмжээний супер од барагтай бол  өвлийн цонхоор багаа орхиж байгаагүйг санах хэрэгтэй. Рүүни энэ өвөл багаасаа явлаа гэхэд аваргуудын лигийн плэй -оффын тоглолтуудад оролцох боломжгүй болно.

Мөн улирлын дундаас шинэ багтаа идээших гэсээр байтал цаг их алдаж мэдэх юм.

Бусдаар бол түүнд ч, Сер Алекс Фергусонд ч ийм шийдвэр гаргахад ядах зүйлгүй.

Дэлхийн шилдэг багууад гол тоглогчоо алдах нь томоохон асуудал үүсгэдэг бол МанЮ-д Сер Алексийн шийдвэр хууль л гэсэн үг. Өмнө нь ч тэр Дэвид Бекхэм, Рүүд ван Нистелрой, Криштиану Роналду гэсэн тоглогчдыг хувийн харилцааны улмаас багаасаа явуулж л байсан. Тэглээ гээд МанЮ-гийн амжилт доройтож хэл амны бай болсон тохиолдол тун цөөхөн. Харин ч шинэ шинэ авьяастныг Фергусон илрүүлэн авчирч дараа дараагийн амжилтынхаа эхлэлийг тавьдаг байсан юм. Тийм болохоор хэрвээ Рүүни багаас явлаа гэж бодоход домогт дасгалжуулагчынхаа өмнөөс эсэргүүцэх МанЮ-гийн дэмжигчид цөөхөн байна байх.

Одоогоор дэлхийн шилдэг багуудаас Эзэн хааны Реал Мадрид хамгийн түрүүнд хөдөлж Рүүниг Мадридад тавтай морил хэмээн урьж байна. Английн супер одыг Сантьягод авчрахын тулд Флорентино Перез Карим Бензема дээр нэмээд асар их хэмжээни мөнгийг амлаж байгаа юм байна. Хэрвээ энэ бүхэн биеллээ олбол Роналду, Рүүни гэсэн МанЮ-гийн супер хослол Эзэн хааны багт дахин нэгдэх боломжтой. Дээр нь нэмээд Өзил, Игуайн, Ди Мариа гээд ойрын хэдэн жилдээ ямар ч багийг өвдөг чичрүүлэх супер баг Мадридад бүрэлдэх болно.

Одоо энэ бүхэн гагцхүү Уэйн Рүүнигийн шийдвэрээс л шалтгаална.

GD Star Rating
loading...
Рүүнигийн эргэн тойронд , 9.3 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. aaa says:

    bezema zarahgui ntr geed bsan rooney geer solih gej bgan bhdaa arai ch benzemagaar solihgui blgui dee

    GD Star Rating
    loading...
  2. manu fans says:

    rooney manu-s yaw yaw hurdan yawah heregtei

    GD Star Rating
    loading...
  3. lene says:

    Haaiii tegvel manai real goe boloh ni ee hahah irvel sain togloosoi

    GD Star Rating
    loading...
  4. barsa says:

    Rooney yavah bhdooo ard ni zondoo ireedvitei zaluu dovtlogch bga bolohoor Ferguson tegj bga biz Real tegvvl aimaar bag bolnodoo Barca bas Rooney g avahaar oroldoj bga gesen bizdee

    GD Star Rating
    loading...
  5. baagii SS says:

    yu ve reald irvel benzema yavah bolj taaraad bga yum uu arai ugui bailgui dee benzemag lyond bsn shigee togloltoo uzuulen dovtlogoond higuaintai tsug garahiig mash ih huleedeg huymuus tsoongui bdg bh bi ch gsn huleedeg rooney hedii sn toglogch mon ch benzema ireeduid ternees sain bolohiig uguisgehgui. rooney reald hereggui gj bodoj bna

    GD Star Rating
    loading...
  6. Челси says:

    Ronaldo, Rooney гэсэн хослол цагтаа үнэн лааж байсан ш дээ. Real-д очоод тэгэхийг үгүйсгэх аргагүй

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    benzema gaar hogshin toglogch solivol reald mash ashiggui. Ser Alex Benzemagaar solih bol solih ni oilgomjtoi. Benzemagaar bitgii soliosoi, Ydaj Higuan bval zugeer

    GD Star Rating
    loading...
  8. bibaa says:

    ulaan xamart ugaasaa odoo majiix tsagn oirtoj bgaa.MANUd xen negen ooroosn iluu ner xundtei baixiig tewchij chaddaggui. Beckham, Ronaldu nar ulaan xamartaas iluu ner xundtei bolood exlexed n odoon xatgaj bgaad ,xuiwaldaan zoxiogood, oor bagt zarchixdag.Manu mongondoo ulairaad oduudaa zarj mongo bosgodog iimel ba gl daa.xairan saixan zaluusiig ashiglaad l zarchixdag xun dee.

    GD Star Rating
    loading...
  9. FC Liverpool says:

    Реал Бензема дээр нэмж 50 сая фунт амласан байсан. Руни явсан нь дээр юм байна. К.Ронольдотай хамт дахин шинэ түүхийг бүтээх хэрэгтэй

    GD Star Rating
    loading...
  10. FC.ARSENAL says:

    ene real gej unen medleggui sdaa ymaa chiniiheer 24 nas hogsin uu

    GD Star Rating
    loading...
  11. haha harin timee Rooneyg hugshin gej shaajinee haha

    GD Star Rating
    loading...
  12. Alia says:

    er ni Rooneytei Rooneygui odoo ch gesen Real aimaar l bga shd Reald 3dahi dovtlogch heregtei gesen bolhoos 1 dovtlogchoor 1 dovtlogch solih tolovlogoo bhgui l gsen de za yahav bla gej bodhod Benzema+15-20 say bhad hangalttai shu neeree shu yun 50 say fffs

    GD Star Rating
    loading...
  13. SAF medegdel hiisen bna!!!!!
    Wayne Rooney wants to leave Man Utd
    Rooney bagaasaa yavahiig hussen bna
    Ferguson shokond orj Rooneyg yagaad yabah bolsoniig uneheer oilgohgui bna gevch ter husej bga bol DOOR OPEN gej helsen bna
    Rooney haashaa ve gedeg l uldlee. ??!!!

    GD Star Rating
    loading...
  14. ak says:

    hahaha REAL onigoo…hugshin bish tegleech reald gvitsetgeh vvrgeree higuan benzemagaas ilvv toglogch …manu awnah gd 3 4 jil blsn rooneygeer soliul ter l bz.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: