Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Аваргуудын лиг » Эдуардо гоолын баяр хийхгүй

GD Star Rating
loading...

Эдуардо өнөөдөр орой болох Арсенал-Шахтёрийн тоглолт дээр гоол оруулвал сэлэбрэйшн хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэрээр Эмирэйтэсд тоглохоо больсон нь зөв шийдвэр байсан гэж үздэг юм байна.

Хорватын довтлогчийн хойд Лондон дахь хөлбөмбөгийн замнал гурван жил гаруйн өмнө Бирмингем багийн тоглогч Мартин Тэйлорт хөлөө хугалуулснаас хойш удалгүй дуусгавар болсон билээ.

Үүний дараа Эдуардо урьдын адил тоглолт үзүүлэхээ больсон бөгөөд Арсен Венгер түүнийг өнгөрсөн 7 сард Шахтёрт 6 саяаар зарсан юм.

Эдуардо хэлэхдээ: ‘Хэрвээ би гоол хийвэл сэлэбрэйшн хийхгүй. Би Арсеналд үнэхээр амьдралынхаа сайхан мөчүүдийг өнгөрөөсөн, Арсэн Венгерт, фэнүүддээ мөн багтаа их баярлаж явдаг.

‘Венгер шиг хүн өөрийг чинь ПЛ-д тоглуулах гээд авчирна гэдэг бол маш том зүйл юм. Тэр надад итгэсэн, миний хувьд багаа орхих нь маш хүнд шийдвэр байсан.

‘Гэхдээ би одоо бараг 28 настай тиймээс Шахтёрт орсон маань зөв шийдвэр болж чадсан-тэгээд ч Шахтёр бол Европтоо их том  клуб.’

Шахтёрийн дасгалжуулагч Мирча Луческу Эдуардог Арсеналын эсрэг тоглох тоглолт түүний хувьд их сэтгэл хөдөлгөсөн болж өнгөрнө үзэж байгаа бөгөөд тэрээр аймшигт бэртлийн ард гарахад нь бүхий л талаар туслалцаа үзүүлэх болно гэж амлажээ.

Тэрээр хэлэхдээ: ‘Эдуардо Арсеналд үлдээд тоглохыг маш их хүссэн, харамсалтай нь тэр аймшигт бэртэл үнэхээр том асуудал үүсгэсэн, бид нар түүнийг буцаад өндөр түвшинд хүрэхэд нь тусалж байгаа.’

Эдуардо Украины аваргуудын төлөө хийсэн 11 тоглотын 7 тоглолтон дээр дандаа нөөцөөс орж ирсэн, гэхдээ тэрээр одоогийн шинэ уур амьсгалдаа хурдан дасан зохицож байх шиг байна.

Эдуардо одоогоор дөрвөн гоол оруулаад байгаа бөгөөд тэрээр хэлэхдээ: “Донецк хот бол хөл хөдөлгөөн багатай хот, та хүссэн газраа 5 мин дотор хүрэх боломжтой. Харин Лондонд байхад гэрээсээ Эмирэйтс л орох гэж хэдхэн км газар 45 мин болдог байсан.

GD Star Rating
loading...
Эдуардо гоолын баяр хийхгүй, 9.3 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    hairan zaluu. yu j gehev

    GD Star Rating
    loading...
  2. Gamer says:

    Manai Grubby maani sayhan duussan WCG2010t mongon medal awsan ble hairan yum alt awah bsan yum daanch hund hetsuu 3n togloltond 1-2 oor so-giin Remind(NE)-d yalagdsan, ih goy toglolt bolson ble. Uul ni ehnii togloltond yalchihsan bol daanch demii aldaa gargaad tegeed gg bolchihson doo. grubby manu ingehed medsen u. Bodvol nadtai adil grubby-iig demjigch bololtoi. http://www.wcg.com-s busdiig. Manaid Cyber sports mergejliin tuvshind hogjdog ch boloosoi.

    GD Star Rating
    loading...
  3. soccer says:

    eduardo shaktert ovoo medremjtei gooluud xiisen bnlee toglolt ni sergej bgaa yumuudaa kk

    GD Star Rating
    loading...
  4. huluu hugalchaad dahij hulbumbug toglono gedeg uneheer setgeliin tom tenhee baihdaa.

    GD Star Rating
    loading...
  5. Totti says:

    Яаа тэр хөлөө хугалуулж байсан бичлэг нь нүдэнд харагдачлаа. Үнэхээр аймар бүү үзэгд муу ёр муу ёр

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: