loading...
E хэсэг өнгөрсөн улирлын аман хүзүү Байерн Мюнхеб клуб талбайдаа Румыны Клуж багийг угтаж авлаа. 37 дахь минутад гэхэд Клуж альхэдийнэ 3 гоол оруулчихаад байв. Гэхдээ тэд 2 : 1-ээр ялагдаж байлаа. Учир нь тэд оруулсан 3 гоолынхоо хоёрыг нь өөрийнхөө хаалганд оруулсан хэрэг. Зочдынх нь барьсан энэ сайхан ”бэлэг” Байернд хэсгийн 3 дахь ялалтаа авахад том тус хүргэсэн. Тэд 9 оноотой болж хэсгийн лидерээр бичигдэж байна.
77 дахь минутад Марио Гомес Байернд ээлжит гоол авчирснаар Германы баг ялалт авах нь тодорхой болсон. Бундеслигийн өнгөрсөн тойрогт хет-трик хийсэн Гомес ийнхүү гоолын цуврала үргэлжлүүлсээр байна.
Рома энэ тойрогт Базельд ялагдал хүлээлээ. Ингэснээр энэ хэсгийн 3 баг адилхан 3 оноотой болж байна.
Дараагийн тойргоос эхлэн ширүүн тулаанууд үргэлжлэн явагдана. Ромчууд талбайдаа ялалт авахад хаалганы шон саад болсон. Родриго Таддэй болон Франческо Тотти нарын цохилт хаалганы шон онож азгүйтжээ.
Лигтээ хүснэгтийн сүүлийн байрнаас ховхорсон ч Ромын багийн азгүйтэл үргэлжилсээр байх бололтой. 12 дахь минутад зочин багийн Фрай алсын цохилтоор гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан. 21 дэх минутад Тоттигийн дамжуулалаар Боррьело гоолдож тооны харьцааг тэнцүүллээ. Гэвч 44 дэх минутад Самюэль Инкоом хурд өнцгөөс гоол оруулж Ромаг талбайд нь хүнд байдалд оруулсан юм. Улмаар цаг дуусахтай зэрэгцэн довтолгоондоо хэтэрхий анхаарсан Ромчуудын алдааг ашиглаж сэлгээгээр орж ирсэн Кабрал тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.
Энэхүү ялагдал Клаудио Раньеригийн суудлыг улам бүр ганхуулж байна.
![]()
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]()
Bayern Munich 0 – 1 CFR Cluj [matchhighlight.com]
Nong | Myspace Video
Bayern Munich 1 – 1 CFR Cluj [matchhighlight.com]
Nong | Myspace Video
Bayern Munich 2 – 1 CFR Cluj [matchhighlight.com]
Nong | Myspace Video
Bayern Munich 3 – 1 CFR Cluj[matchhighlight.com]
Nong | Myspace Video
Bayern Munich 3-2 CFR Cluj [matchhighlight.com]
Nong | Myspace Video
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




2 iin 2 avto goal baihdaa yahavdee. Cruj iin huvid tun haramsaltai.
loading...
Barag 3uulaa own goal bsan doo.
loading...
бөмбөг бөөрөнхий юу ч болж мэднэ…
loading...