loading...
100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тавдугаар эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн МҮОХ-ны байранд эхэллээ.
Тэмцээнд эрэгтэйчүүдээс Узбекистаны Их мастер Артиков Алишер, ОУМ Алиев Мукшин, Казакстанаас Сарсекеев Галимжан, Хятадаас Си Чен, Вей Зоу, Киу Хаошун, Вьетнамаас Нгуен Ван Куйн, Лаосаас Фоти Деч, Тон Сенсоур, Японоос Кавагучи Хироши, Кабоджоос Тран Туй Тан, Афганистанаас Мегдад Абдул Али, Монголоос Их мастер Д.Эрдэнэбилэг, ДДХМ Д.Баттулга, ДДХМ Р.Манлай, СМ Д.Ганболд нар тоглох бол эмэгтэйчүүдээс Узбекистаны ОУМ Юлдашева Сайра, ДДХМ Бозорова Нигина, Казакстанаас ОУМ Юсупова Сайда, Хятадаас Лю Гуо Ян, Алатэнхуа, Сайяа, Японоос Каору Кон, Афганистанаас Захра Хуссейн Бакш, Лаосаас Моук Мангнормаек, Монголоос Э.Мандахнаран, Ц.Энхзаяа, Б.Түвшинзаяа нарын 28 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний Ерөнхий шүүгээр Дэлхийн даамын холбооны гишүүн Харм Версма, Азийн даамын холбооны дэд Ерөнхийлөгч нар шүүн явуулна.
Нийт 4 хоног үргэлжлэх тэмцээний ялагч нь 2011 оны 5 дугаар сард Голландад болох 100 буудалт даамын дэлхийн аваргад оролцох эрх авах юм.
Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохиогдож байгаа тус тэмцээнийг МҮОХ, БТСХороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мон лаа” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТВ, Боловсрол суваг ТВ, Зууны мэдээ сонин, Шууд.мн сайт ажиллаж байна.
Тэмцээний нэлтэнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн бөгөөд ЭМСайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон тэмцээний ивээн тэтгэгч нар оролцлоо.
loading...



