loading...
Аваргуудын лигт оролцож байгаа Тоттенхэмийн менежер Харри Рэднэпп Манчестер Юнайтед багийн тоглогч Вэйн Рүүнийг авахыг маш их хүсэж байна.
Аваргуудын Лигийн А хэсэгт өрсөлдөж буй Тоттенхэм өнөөдөр Интер Миланий эсрэг тоглохоор бэлдэж байгаа бөгөөд хожисон тохиолдолд санаа амар хэсгээ тэргүүлэх боломжтой билээ.
Гэвч Рэднэппийн санаа бодол өчигдөр сэр Алекс Фергусоны Рүүний Олд Траффордоос явах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэл хийсний дараа өөр газар байна.
“Би багийнхаа эзэнтэй Рүүнийг манайд авчирах талаар ярилцах болно,” хэмээн тоглоомоор хэлжээ. “Гэвч ийм зүйл болно гэдэгт би итгэлгүй байгаа.
“Би Алексийн ярилцлагыг хараагүй ч хэрвээ энэ талаар нээлттэй ярилцлага өгсөн бол энэ бүхэн их л сайхан мэдээ байна.
“Иймэрхүү зүйлүүдийг нээлттэй ярьж байх хэрэгтэй гэж бодож байна.
“Бүгд л яагаад ийм зүйл болох болвоо гэж гайхаж байна.
“Хөл бөмбөг гэдэг бол хүмүүсийн дуртай тоглоом тиймээс ч үүнтэй холбоотой бүх зүйл ил тод байх ёстой бол уу гэж би боддог.
“Ихэнх хүмүүс цалинг нь өгдөг хүмүүс хамгийн чухал бөгөөд дандаа суудэрт байдаг гэж боддог, тиймээс сайхан ил тод гарж ирээд байгаа байдлаа үэн бодитоор нь бид нарт хэлэлдээ.”
Гэхдээ Рэднэпп үнэхэр Рүүний чөлөөтөй болох юм бол түүнийг авна гэдэг их хүнд гэдгийг бас дурьдлаа.
“Үнэхээр том тоглогч нар чөлөөтэй болох үед сонирхол татна, гэхдээ маш их хэмжээний хөрөнгө зарах хэрэг гардаг.
“Тийм болохоор мэдээж Рүүнийг авах сонирхолтой том том гарууд байгаа гэдэг нь ойлгомжтой.
“Тэр үнэхээр гайхалтай тоглогч – сүүлийн 2, 3 сар сайнгүй байсан ч гэсэн –үнэхээр агуу тоглогч.”
“Энэ өдрийн сүүлээр Рүүний чөлөөт агент болно.
“Энэ бүхэн үнэхээр итгэмээргүй, учир нь 60-70 саяийн үнэтэй тоглогч чөлөөт агент болох гэж байна шүү дээ.
“Одоо үед тоглогч нар эрх мэдэлтэй болсон, хэрвээ гэрээ байгуулахыг хүсэхгүй л бол, чөлөөт агент болно.
“Энэ нь их авууштай, учир нь ямар нэгэн клуб түүнд 30 саяийг өгвөл тэд нарт хямд мөн түүнд ч шууд гар дээр нь очих их хэмжээний бэлэн мөнгө юм, цалингаас нь гадна шүү дээ.
“Түүнд чөлөөт агент болох хүртэл 18 сарын хугацаа байгаа, энэ хугацаа их л хүндхэн болж өнгөрөх байх.
“Гэхдээ энэ нь түүний сонгосон зам юм бол, тэрээр энэ замаараа л явна, Манчестэр Юнайтед үүний талаар ямар ч арга хэмжээ аваад нэмэр байхгүй.
“Тэд нарын хийж чадах ганц зүйл бол гэрээ байгуулахын тулд илүү таатай санал тавих юм.
“Ганц тодорхой зүйл бол түүнд Манчестер Юнайтедаас өөр илүү клуб олдохгүй.
“Фергүсон бол маш сайн менежер, тэнд яг юу болсоныг би сайн мэдэхгүй ч хэрвээ байдал ийм янзаар дуусвал их л ичгүүртэй юм.”
“Бид нар өнөөдрийн тоглолтондоо нээх их санаа зовохгүй байгаа, урьдын 2 тоглолт тоглосон шигээ тоглоход хангалттай,” гэж тэрээр мөн хэлсэн байна.
“Өнөөдөр маш хүнд тоглолт болж өнгөрнө, учир нь бид нар айлийн талбай дээр, мөн Интер бол маш агуу өрсөлдөгчид, гэсэн ч бид нар өөрсөддөө итгэлтэй байна.
“Бид нар хамгийн гол нь сайн төвлөрөх хэрэгтэй, алхам алхамаар явах нь чухал. Милан бол бид нарын анхны хамгийн том сорилт байх болно.”
Интер Милан Тоттенхэм 2-ын оноо адил боловч Интер хэсгээ гоолын зөрөөтэй тэргүүлж байгаа бөгөөд араас нь Твенте болон Вердер Бремен нар жагсаж байгаа билээ.
loading...





Chuluut agent bolgoj bgad haymdhan avchih sanaa tsuhalzaad bna u daa. Ternees umnu manu uur bagt undur uneer zarchih aa medeh bailgvidee.
loading...
Yag ene muu bagt ochij haragdana sh dee.Rooney-g awah mongo ch bhgui. Redknapp zugeer l seruuneeree zuudlej bna daa.Minii huvid Chelsead ochivol jinhene ooriihooroo togloh bh gej bodoj bna.Yagaad gevel tend delhiin shildeg hagasuud bna shuu dee.
loading...
Роман Абрамович Рүүнигийн төлөө мөнгө хайрлахгүй
1 цаг 22 минутын өмнө
Английн Премьер лигийн “Челси” клубын эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович багийн дасгалжуулагч Карло Анчелоттид онцгой эрх олгожээ. Түүний зөвлөсний дагуу Анчелотти хэрэв хүсвэл Рүүнитэй гэрээ байгуулахын тулд гар татахгүй бөгөөд Рүүниг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болгоход татгалзах явдалгүй гэнэ.
Сүүлийн үед гэмтэл бэртэл, хувийн амьдрал, мөн дасгалжуулагч Сэр Алекс Фергусонтой таарамж муутай болсон гээд нэг бус шалтгааны улмаас багаа орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Рүүниг “Челси”-гээс гадна “МанЮ”-гийн гол өрсөлдөгч “Манчестер Сити” мөн сонирхож байгаа юм. Харин Сэр Алекс шилдэг довтлогчоо өөрийн гол өрсөлдөгчдөд бус харин гадны лиг рүү, тэр тусмаа Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб руу “илгээх” хүсэлтэй.
Лондонгийн “Цэнхрүүд”-ийн хувьд багийн эзэн Абрамович Анчелоттид хүссэн мөнгийг нь амласан учир Рүүнигийн хойноос тэмцэлдэх нь ойлгомжтой. “Сити”-гээс Рүүнид долоон хоногийн 250 мянган фунт стерлингийн цалин санал болгосон бөгөөд эрхэм Абрамович энэхүү цалингийн цэстэй өрсөлдөхөд бэлэн, түүнчлэн тоглогчийн төлөө багийн удирдлагад 20 саяыг төлөхөд буцахгүй гэж байгаа. Рүүни багаасаа явах нь тодорхой, гэхдээ өвлийн солилцоогоор уу, эсвэл зуныхаар уу гэдэг нь эргэлзээтэй байгаа энэ үед дасгалжуулагч Анчелотти түүний талаар “Бусад багийн дасгалжуулагчид миний тоглогчдын талаар ярихад миний дургүй хүрдэг. Би ч өөрөө бусад багийн тоглогчдын тухайд ийм тийм гэж ярихыг хүсдэггүй. Би Юнайтед болон Сэр Алексийг Фергусонг хүндэтгэж байна. Энэ тэдний асуудал” гэжээ. Юутай ч Анчелотти байдал хэрхэхийг хэсэг азнахаар шийдсэн бололтой.
Сэр Алексийн тухайд Рүүниг “Сити”-д өгөх бодолгүй, харин гадны лигт худалдах сонирхолтой. “Сити”-тэй харьцуулахад “Реал Мадрид” “МанЮ”-д бага мөнгө амлаж болох ч Карим Бензема, Гонзало Игуаин нарыг солилцоонд оруулах санал тавьж болох юм.
Зуны арилжааны цонх нээгдмэгц аль тоглогчийг багтаа авах сонирхолтой байгаа талаар “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Жозе Моуриньогоос асуухад, тэрбээр “Энэ бол байж боломгүй мөрөөдөл. Уейн Рүүни бол хувь хүний араншин болоод хөлбөмбөгийн авьяасын хувьд гайхалтай тоглогч” хэмээн ярьж байсан. Харин өнгөрсөн шөнө болсон Аваргуудын лигийн тоглолтын өмнө “Онцгой нэгэн” ийнхүү ярьжээ. “Миний бодол одоо ч хэвээр. Рүүни багтаа үлдэх байх. Гэхдээ эцсийн дүнд МанЮ түүнийг явуулахад хүрвэл би зүгээр хараад суухгүй. Мэдээж хүн бүр түүнийг сонирхох байх, гэхдээ л боломжгүй зүйл гэж бодож байна” хэмээн Моуриньо өгүүлжээ.
Рүүниг багтаа авахаар эрмэлзэж буй ээлжит эрхэм бол “Тоттенхэм”-ийн менежер Харри Рэднапп. Тэрбээр “Би захиралтайгаа ярилцах болно. Тэгээд Рүүниг Тоттенхэмд авчрах бололцоотой эсэх талаар хэлэлцэнэ. Би хувьдаа маш их эргэлзэж байна” гэжээ.
Ямартай ч Уейн Рүүни буурь сэлгэх нь тодорхой болж байна.
loading...
Hen ni hojihiig tsag hugatsaa haruulna biz dee, ali alind ni amjilt husie!
loading...
tottenhamd l ochson n deerdee
loading...
Rooney ymarch bagt ochson ter bagtaa sain toglonoo… Englandiin shigshee bagiinhan Enlglandiin leaguetei bugd toglodog bolhoor delhiin awargaar muu oroltson baij magadgui yum.. odoo rooney metiin oddoo busad ornii sain sain league-n baguudruu yawuulj turshlaga sudluulmaar daa,, minii bodloor shu
loading...
ene naimaand manu hojinu chelsea yu tot uu hamaagui gol n rooney l hojoosoi bi neeh ih shuteed badggui ch gesen super dovtlogch shuude hulbumbugiin ertuntsiig heden jil ch bolov shuugiulasaida! real maani harin irj magadgui ged bsnu gu yu hereggui bhaada higuain benzema 2 bhad demii blguide!
loading...
rooney reald ircheese realiin zvgees benzama deer nemelt mongonii sanal MANud yvuulax gj bgaa tegexeer barag zovshoorox bxaa
loading...
Сэр-ийн бодлого юм биш үү? Дэлхийн хэмжээний од бэлтгээл тэгээл түүнтэй ямар нэг шалтаг олж маргалдаал багаасаа явуулаал их мөнгө олж дараагийн байгаа авчирдаг…
loading...