Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » Авъяас нь алдагдсан Tоп 10 тоглогч

GD Star Rating
loading...
Авьяас чадвараараа гайхагдсан шилдэг хөлбөмбөгчид энэ дэлхийд өчнөөн олноороо байгаа. Гагцхүү тэр авьяас чадвараа зөв ашиглаж, хөдөлмөрлөж чадсан нь л дэлхийн хэмжээний супер од болж алдрын тавцанд гишгэнэ. Энд бид та бүхэнд ур чадвар, авьяастай ч түүнийгээ ашиглаж чадаагүй хөлбөмбөгчдийн заримаас танилцуулья.
Хэрвээ тэд зөв замаар явсан бол хөлбөмбөгийн түүхэнд гайхамшгийг бүтээх байсан нь дамжиггүй.
10. Райн Грин (Уэльс)

Өдгөө Английн доод лигийн Херефорд Юнайтед багт тоглож байгаа Райн Грин Уэльсийн хамгийн алдартай хөлбөмбөгч болох боломж байсан. Тэр ердөө 17-хон настайдаа шигшээ багтаа дуудагдаж (мэргэжлийн клубт тоглолт хийхээсээ өмнө) Райн Гиггзийн амжилтыг эвдсэн юм. Домогт Гиггз 18 настайдаа Уэльсийн шигшээ багт тоглох урилга авч байсан гэдэг. Харамсалтай нь ийнхүү гайхалтай эхэлсэн түүний карьерийг тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл сүйрүүлсэн юм. Шигшээ багтаа дебутээ хийснээсээ хойш 5 сарын дараа (1998.11) тэрээр Волверхэмптон багийн бүрэлдэхүүнд анхны мэргэжлийн тоглолтоо хийсэн. Тус тоглолтод Чононууд 2–1 -ээр ялалт байгуулсан ч 70 дахь минутад Райн гол шөрмөсөө тасалж дамнуурган дээр хэвтэн талбайг орхижээ. Энэ бэртлээс болж залуу эрийн 6 сарын карьер сүйрсэн.
Улмаар Волвест амжилт олж чадаагүй учраас Торки Юнайтед багт нэг улирал зээлээр тоглоод танхай фенүүдээрээ алдартай Миллуолл багт зарагджээ.
Энд ч суурьшиж чадаагүй тул өөр баг руу зарагдах замыг сонгосон. Одоог тоглож байгаа Херефорд  багт ирэх хүртлээ Грин 4 багийг дамжсан. Энэ хугацаанд бэртэл гэмтэл түүнийг сүүдэр мэт дагасаар байсан. Эрүүгээ хугалж, өсгийний шөрмөсөө тасалж (Ахиллесийн шөрмөс), өвдөгөө бэртээх зэргээр тамирчин хүнд тохиолдож болох хар бараан бүхнийг Грин туулсан. Магадгүй үүнд 3 онооны төлөө үхэн хатан тэмцдэг Англи маягийн хөлбөмбөгийн тоглолт нөлөөлсөн байх.
1998 онд ирээдүйн Гиггз хэмээн нэрлэгдэн талбайд гарч ирж байсан тэр цагаас хойш Уэльсийн фенүүд Райн Грин гэсэн нэрийг сонсоогүй.

9. Жо Коул (Англи)

Лампард, Рио, Терри, Кэррик, Дефо гээд Уэст Хэмийн академиас нэгэн цаг үед гарч ирсэн залуус одоо английн шигшээ багийн ноён нурууг бүрдүүлж байна. Эдгээр тоглогчидтой хамт Уэст Хэмийн академийг дүүргэсэн Жо Коулын карьер харин тийм ч дардан байсангүй. Уг нь академид байхдаа Жо бусдаасаа хамгийн их авьяас чадвартай гэж үнэлэгддэг байсан гэдэг. Сер Алекс Фергусон тухайн үед Уэст Хэмийн бэлтгэлийн баазаар зочлох тоолондоо Харри Реднаппаас (Уэст хэмийн дасгалжуулагч 1994–2001) ”Сайн уу Харри” гэж асуух бус ”За манай Коул хүү ямаршуу байна даа” гэж шалгаадаг байсан гэдэг. Хүн танихдаа сайн хашир Фергусон ингэж үнэлдэг байсныг бодоход Жо яах аргагүй Английн шигшээ багийн цөм болох байсан тоглогч байжээ. Гэвч хувь заяа түүнийг өөр зам руу хөтөлсөн. 2002, 2004 оны ДАШТ, ЕАШТ-д Жог Английн багийн бүрэлдэхүүнд багтаасан ч сэлгээнд суулгасаар байгаад таарсан. Энэ нь түүнийг үнэлдэггүй дасгалжуулагчид тухайн үед шигшээ багийг удирдаж байсантай холбоотой болов уу. Ялангуяа 2004-2006 оны хооронд Коул Челсид ид бужигнуулж гарааны эрхийг олж аваад байхад хүртэл Свен Горан Эрикссон Лампард- Жеррардын хослолыг илүүд үзэж байв.

Магадгүй ийм авьяаслаг тоглогчидтой нэгэн зэрэг гарч ирснээрээ тэр азгүй байх. 2006 оны ДАШТ-д Жо гайхамшигтай гоол оруулсныг та бүхэн санаж байгаа байх. Шведийн хаалганд оруулсан түүний гоол тэр ДАШТ-ий шилдэг гоолд нэр дэвшсэн юм.

Харамсалтай нь тэмцээний дараа Жо бэртэл авч удаан хугацаанд үүнээсээ болж зовсон бөгөөд 2007 оны 1 сард хүнд хагалгаанд орсон юм. 2008-2009 оны улирлын эхэнд Жо ФА цомын тоглолтын үеэр хүнд бэртэл авч тэр улиралд ердөө 19 тоглолтод оролцсон. Энэ бүх бэртэл гэмтэл нь Жогийн шигшээ багийн карьерийг ч сүйтгэсэн.Түүүний шагналын цуглуулганд цом шагнал чамгүй байгаа ч тэр үүнээс ихийг хийж чадах байсан юм.

8. Робин Фрайдей (Англи)

Түүний мэргэжлийн карьер ердөө 4 жил үргэлжилсэн боловч Фрайдей хөлбөмбөгийн ертөнцөд өөрийнхөө арилашгүй ул мөрийг үлдээж чадсан агуу тамирчин. 1973 онд Ридинг багтай гэрээ байгуулахаасаа өмнө тэрээр сонирхогчдын лигт тоглодог байлаа. 3 жил Ридингийн төлөө тоглохдоо Робин нийт 135  тоглолтод оролцож 55  гоол оруулсан байдаг. Талбай дээрх гайхалтай тоглолт болон талбайн гадна гаргаж буй ааш аягаараа тэрээр багийн фенүүдийн хайртай тоглогч болж чадсан. Хожмоо клубын мянганы шилдэг тоглогчыг тодруулахад түүний тоглолтыг амьдаар үзэж байгаагүй ч Ридингийн ихэнхи фенүүд Фрайдейд саналаа өгсөн юм. Мөн багийн бүх цаг үеийн шилдэг 11 тоглогчийг тодруулахад Робин 33.1 хувийн саналтай төвийн довтлогчын байрлалд нэрлэгджээ.

1976  оны 3 сард Транмер Роверс багийн хаалганд оруулсан гоолыг нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу гоолуудын нэг гэж ярьдаг. Харамсалтай нь тухайн үед доод лигийн тоглолтуудыг бичиж авдаггүй байсан учраас бидэнд зөвхөн дүрсэлж бичих л боломж байна.

16-гийн талбайн зүүн хэсэгт тэрээр бөмбөг хүлээн зогсож байлаа. Баруун жигүүрээс нисэн ирсэн хөндлөн дамжуулалтыг тэрээр цээжин дээрээ тогтоогоод 180 градус эргэн агаар дээр нь шууд гуядаж хаалганд оруулжээ. Тус тоглолтыг шүүсэн Клив Томас энэ гоолын дараа шүглээ ч үлээх мэдэлгүй болтлоо шоконд орсон байсан гэдэг.

Энэ мэтчилэн гайхалтай тоглолтоороо Ридингийн  фенүүдийн бахархлыг хүлээсэн ч тэрээр 1976  онд Кардифф сити баг руу явлаа. Багийн эзэдтэй таарамжгүй харилцаатай байсан нь ийм үйлдэл хийхэд хүргэжээ.

Энэ багт ганц улирал тоглохдоо Робин 25 тоглолтод 6 гоол оруулсан. Харамсалтай нь Фрайдей өөрийн бардам зангаасаа болж дахин мэргэжлийн түвшинд тоглоогүй. Өөрт нь юу хийхийг хүмүүс зааж байгаад тэрээр дургүйцдэг байсан бөгөөд олны хэл амнаас хол амар тайван амьдрах замыг сонгосон юм. Мөн хэтэрхий даруухан, амбиц хөөдөггүй зан нь ч нөлөөлсөн байх. Ийнхүү хөлбөмбөгийн ертөнцөд од болон гялалцах ёстой байсан агуу их авьяас Английн 3-р лигийн үзэгчдийг алмайруулж байгаад чимээгүйхэн алга болжээ.

1990  оны 12 сард Фрайдей 38 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан.

7. Билли Кенни (Англи)

Эвертоны шилдэг довтлогчдийн нэг асан Петер Бирдсли Кенниг ”Гүүдисоны Газза” гэж нэрлэж байжээ. Үнэхээр ч энэ тоглогчид Пол Гаскойны ур чадвар, Бренмерийн хатуу чанга байтал хосолсон байсан юм. Кенни талбайн төвд гайхалтай тоглолтыг найруулж, довтолгооныг эхлүүлж чаддаг онцгой авьяастай байв. Карьерийн эхний жилүүдэд нь түүнийг Эвертон болон Английн шигшээ багийн ирээдүй хэмээн өргөмжилж байлаа.

1992 онд явагдсан премьер лигийн анхны Мерсисайдын дербид Билли шилдэг тоглолтыг үзүүлж ”Man of the Match”-аар тодорч байсан  юм. Гэвч оддын өвчин түүнийг хэтэрхий эрт ороож архи дарс, хар тамхинд толгойгоо мэдүүлэх болжээ. ”Заримдаа би шөнийн 5 цаг гэж байхад хар тамхи хэрэглэчихсэн гэртээ ирэх үе ч байсан. Тэгээд ганц хоёр цаг унтаад л бэлтгэлдээ гардаг байлаа” хэмээн тэр үеийн дурсамжаа Кенни хуваалцжээ. Удаан хугацаанд ингэж явснаас түүний биеийн байдал доройтож мэргэжлийн төвшинд тоглож чадахгүй болжээ. Ингээд Билли Кеннигийн карьер ердөө 21-хэн настайд нь дууссан.

Хэдийгээр Эвертоны үндсэн бүрэлдэхүүнд 17 тоглолт хийсэн ч тус багийн фенүүд одоо ч түүнд хайртай байдаг. Саяхан явуулсан клубын бүх цаг үеийн шилдэг 11 тоглогчдын тоонд түүнийг оруулсан нь үүнийг гэрчилнэ.

6. Уйнстон Богарде (Недерланд)

Энэ жагсаалтын нэрийг хараад зарим нэгэн нь Аваргуудын лиг, ДАШТ-д оролцож чадаагүй авьяаслаг тоглогчдийг оруулсан гэж бодсон байх. Үнэн хэрэгтээ энд

Уйнстон Богарде шиг тоглогчдыг л нэн тэргүүнд дурсах нь зүйтэй. Хүчирхэг бие бялдартай энэ хамгаалагч арын шугаманд жинхэнэ ”мангас” л гэсэн үг. Каталоны Барсад 1997–2000 оны хооронд тоглохдоо тэрээр Ла лигийн довтлогчдийн хар дарсан зүүд болж чадсан юм. Харин 2000 онд гэрээ нь дуусаад Челсид үнэгүй ирснээр түүний карьер сүйрэх замдаа орсон. Лондоны багтай асар их мөнгөний цалинтай 4 жилийн  гэрээ байгуулаад удаагүй байтал Клаудио Раньери багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Раниери анхны бэлтгэлийн дараа л Богардег  багтаа хэрэггүй гэж үзсэн.

”Ингээд тэр өөр баг руу явахаар боллоо” гэж түүний түүхийг үргэлжилнэ гэж та бодож байсан уу. Харамсалтай нь үгүй.

Богарде жинхэнэ хувиа хичээсэн зан гаргаж Челсигээс ирэх сул цалингаа аваад зүгээр хэвтэж байхыг илүүд үзжээ. Гэрээнд нь тоглогч зөвхөн  өөрийнхөө хүсэлтээр л гэрээг цуглаж болно гэсэн болохоор Челсид ямар ч арга байсангүй.

4 жилийн турш Богарде Челсид бүртгэлтэй явсан ч энэ хугацаанд нэг ч тоглолтод оролцоогүйд гайхах хэрэггүй. Тэр дуртай үедээ бэлтгэл хийчихээд л долоо хоног болгон дансанд нь орох 40.000 фунтыг тоолоод л хэвтэж байлаа

Аргаа барсан Челсигийн удирдлага түүнийг бүр академийн хүүхдүүдтэй хамт хүртэл нэг багт оруулсан ч мань ичих ч үгүй байсаар л байлаа. Энэ талаараа  тэрээр ”Яагаад би халаасандаа орсон 15 сая еврог цааш түлхэх гэж. Энэ гэрээ бол минийх тийм болохоор би шийдвэр гаргана. Энэ дэлхийд мөнгөнөөс өөр хэрэгтэй зүйл байна уу. Надад дахиж ийм их мөнгө олох боломж олдохгүй болохоор юу ч болсон хамаагүй. Магадгүй би Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муу наймаа байх л даа. Гэхдээ яадаг юм” гэжээ.

үргэлжлэл бий…

GD Star Rating
loading...
Авъяас нь алдагдсан Tоп 10 тоглогч, 9.5 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. soccer says:

    ter 10daxi gar bol mash xaramsaltai ter berteluud ni ay ayaay aimar ????
    6 daxi gar bol unen shudarga gar bnaa kk ? ? goy niitlel bn

    GD Star Rating
    loading...
  2. chelsea says:

    manai bagt bol dandaa iim nuhduud bdag xaxaxa

    GD Star Rating
    loading...
  3. B says:

    6 dah gar shuu kkk

    GD Star Rating
    loading...
  4. gl says:

    6 neeree ovoo muu gar yumaa. uhamsar ih dood tuvshind baijee gej.

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    jinhene tsaichihsan gar bna da 6

    GD Star Rating
    loading...
  6. altansukh says:

    hahahahaha hog chineee

    GD Star Rating
    loading...
  7. kkk says:

    6 bol bj bno shdee yah gej tegvel hvniig geree hiij hoshgoruulj avchihaad manai bagt hereggvi yav geed hooh estoi yum zov shvv dee busad hvn bish yumaa gehed hvn ooriihoo toloo temtseh heregteishd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: