Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Бэйлийн хет-трик Тоттенхэмд оноо авчирсангүй (А хэсэг)

GD Star Rating
loading...

А хэсгийн лидерүүдийн тулаан гайхалтай уур амьсгал дор өрнөлөө. Тоглолтын эхний үед Тоттенхэм 4 гоол дараалан алдаж хүнд байдалд ороод байсан ч Гарет Бэйл гайхалтай тоглолт үзүүлж 2-р үед хет-трик хийсэн. Харамсалтай нь эцсийн дүнд Тот 4 : 3-аар ялагдлаа. Рафаель ван Ваарт, Ледли Кинг зэрэг гол тоглогчидгүйгээр ийм үр дүн үзүүлсэндээ Харри Реднапп баяртай байгаа гэнэ. Тоглолтын дөнгөж эхэнд тэд 10-уулаа үлдсэнийг санах хэрэгтэй.
Энэ тоглолт 2002-2003 оны улиралд болж байсан  алдарт МанЮ-Реалын (4 :3) тулааныг санагдуулж байв. . Тэр тоглолтод Роналдо МанЮ-гийн хаалганд 3 гоол оруулсан ч баг нь ялагдаж байсан. Харин Гарет Бэйл тэр тоглолтоос хойшхи Аваргуудын лигт (ялагдсан багаас ) 3 гоол оруулсан анхны тоглогч болж байна.
Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд шүгэл дуугараад дөнгөж 2 минут өнгөрч байхад  Самюэль Это’огийн дамжуулалтыг Занетти тооны харьцааг нээсэн. Алан Хаттон байрлалаа орхиж явснаас энэ гоол орох боломж бүрджээ.
Үүнээс ердөө 6 минутын дараа Коутиньог  довтолгоонд орох үед Тоттенхэмийн хаалгач Гомес урагшаа гаран түүнийг зогсоолоо. Талбайн шүүгч улаан хуудсаар Гомесийг шагнаад зогсохгүй торгуулийн цохилтыг Интерт өглөө. Ингээд хүн дутуу үлдсэн Лондончууд Лука Модричийг суулгаж Карло Кудичиниг талбайд гаргаж ирсэн.
Гэвч тэрээр Самюэль Это’огийн торгуулийн цохилтыг хааж чадсангүй.  Камерун эр Интерийн аваргуудын лигт оруулсан сүүлийн 8 гоолд бүгдэд нь оролцжээ. Байдал Тоттенхэмийн хувьд улам хүндэрч 14 , 35 дахь минутад Станкович, Это’о нар гоолдсоноор  зочин багт бараг найдвар үлдсэнгүй.
Хоёрдугаар үе эхэллээ. Нэгэнт сэлгээнд нь олигтой тоглогч үлдээгүй учраас Харри багтаа ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй.
52  дахь минутад Бэйл гоол оруулахад тайлбарлагч нар нэр төрийн ганц гоол хэмээн нэрлэж байв. Гэвч тоглолтын 90 болон 90+1 дэх минутад Уэльс эр жинхэнэ гайхамшгийг бүтээж минутын зайтай 2 гоол орууллаа. Сонирхолтой нь түүний оруулсан бүх гоолууд зүүн жигүүрээс бараг нэг байрлалаас орсон байна.
Интер өмнө нь Аваргуудын лигт талбайдаа хэзээ ч 3 гоол алдаж байгаагүй. Харамсалтай нь үлдсэн минутад Бэйл багтаа оноо авчрахад хэрэгтэй ганц гоолыг оруулж чадсангүй. Тэрээр тоглолтын дараа ”Би 3 гоол оруулсан ч баярлаад байх зүйл алга. Ялагдал бол ялагдал” гэжээ.
Энэ хэсгийн Твенте Вердер багуудын тоглолт 1 : 1-ээр тэнцсэн. 75 дахь минутад Голландын багийн Яннсен гоолдсон ч цаг дуусахаас 10 минутын өмнө Арнаутович хариуг нь барьжээ. Интер 7 оноотой хэсгээ тэргүүлж ардаас нь Тот 4 оноотой нэхэж байна.


Милан. Стадион “Джузеппе Меацца”.
Шүүгч- Дамир Скомина (Словения).
ИНТЕР – ТОТТЕНХЭМ – 4:3 (4:0)
Дзанетти, 2 (1:0). Это’о, 11-с пенальти (2:0). Станкович, 14 (3:0). Это’о, 35 (4:0). Бэйл, 52 (4:1). Бэйл, 90 (4:2). Бэйл, 90+1 (4:3).
Интер Тоттенхэм
Жулио Сезар Гомес
Майкон Алан Хаттон
Лусио Вильям Галлас
Вальтер Самуэль Себастьен Бассон
Кристиан Киву (61) Бенуа Ассу-Экотто
Хавьер Дзанетти Арон Леннон
Деян Станкович (50) Джермейн Дженас
Джонатан Бьябьяны (75) Том Хаддлстоун (80)
Уэсли Снейдер Лука Модрич (11)
Коутиньо Гарет Бэйл
Самюэль Это’о Питер Крауч (67)
Сэлгээ
Давиде Сантон, 50 Карло Кудичини, 11
Горан Пандев, 61 Робби Кин, 67
Иван Кордоба, 75 Вильсон Паласиос, 80
Шар хуудас
Кристиан Киву, 17 Вильсон Паласиос, 89
Гомес, 8


Inter Milan v Tottenham Hotspur
Uploaded by vannisteltoy. – More professional, college and classic sports videos.
***

Энсхеде. Стадион “Твенте”.
Шүүгч- Клаус Бо Ларсен (Дания).
ТВЕНТЕ – ВЕРДЕР – 1:1 (0:0)
Янссен, 75 (1:0). Арнаутович, 80 (1:1).
Твенте Вердер
Николай Михайлов Тим Визе (37)
Роберто Росалес Клеменс Фриц
Петер Висгерхоф (24) Пер Мертесакер
Дуглас Себастьян Предль
Дуайт Тьендалли Петри Пасанен
Вут Брама Уэсли
Денни Ландзаат (86) Торстен Фрингс
Тео Янссен Арон Хунт
Браян Руис Филипп Баргфреде (77)
Насер Шадли Клаудио Писарро
Марк Янко Угу Алмейда (59)
Сэлгээ
Расмус Бенгтссон, 24 Себастьян Милитц, 37
Луук Де Йонг, 86 Марко Арнаутович, 59
Марко Марин, 77
Шар хуудас
Вут Брама, 45+1 Клеменс Фриц, 18
Дуайт Тьендалли, 61
GD Star Rating
loading...
Бэйлийн хет-трик Тоттенхэмд оноо авчирсангүй (А хэсэг), 9.1 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Djorj. says:

    Bale gaihaltai gehees oor yu gehewdee , inter aztai blaa esregeer spurs jaahan az dutlaa gehdee gachin inter-g whitedaa onigo bolgoh n damjiggui

    GD Star Rating
    loading...
  2. gan3o says:

    Haalgach nariin aldaagaar duuren toglolt boljee. Cesar neg aldaagaa 3 davtlaa muu bna daa. Gudicini 3 dahi goaliig bol haachhaar l amarhan bsan da.

    GD Star Rating
    loading...
  3. maz says:

    Таджикистан и Кыргызстан в одной группе Печать E-mail
    20.10.2010 12:44
    Куала-Лумпур – Жеребьевка отборочного турнира Кубка вызова АФК прошла 20 октября с.г. в штаб-квартире конфедерации в столице Малайзии Куала-Лумпуре. Своих предстоящих соперников узнали два десятка участвующих сборных, «посев» которых был основан на результатах предыдущего розыгрыша, состоявшегося в 2010 году.

    Первым делом в борьбу вступят восемь команд с наименьшим рейтингом, которые разбиты на четыре пары и проведут матчи дома и на выезде. Игры состоятся 9 и 16 февраля 2011 года, квартет победителей получит путевки в групповую стадию.

    Следом 12 обладателей наивысшего рейтинга и четверо победителей первого раунда сыграют в четырех группах по четыре команды, откуда по двое сильнейших пройдут в финальный турнир. Групповая стадия квалификации пройдет с 20 по 31 марта 2011 года на поле одного из участников, финальный турнир – в 2012 году.

    РЕЗУЛЬТАТЫ ЖЕРЕБЬЕВКИ КУБКА ВЫЗОВА АФК:

    1 раунд (9 и 16 февраля 2011 года)

    Плей-офф 1: Бутан – Афганистан
    Плей-офф 2: Филиппины – Монголия
    Плей-офф 3: Китайский Тайбэй – Лаос
    Плей-офф 4: Камбоджа – Макао

    Групповая стадия (20-31 марта 2011 года)

    Группа А: Мьянма, Палестина, Бангладеш, победитель плей-офф 2
    Группа В: Туркменистан, Индия, победитель плей-офф 3, Пакистан
    Группа С: Таджикистан, Мальдивские острова, победитель плей-офф 4, Кыргызстан
    Группа D: КНДР, победитель плей-офф 1, Непал, Шри-Ланка

    GD Star Rating
    loading...
  4. Batistuta says:

    Djorj inter-iig aztai bsan genuu.. bale-s uur sain togloson toglogchiig tot-oos bi lav olj harsangui

    GD Star Rating
    loading...
  5. Энхбат says:

    Bale бараг гайхамшиг бүтээх дөхжээ

    GD Star Rating
    loading...
  6. Djorj. says:

    gants hun togolson gej boiishu neeree , busad n sain bsan bol inter shig umhii club archaagaa aldahgui yu

    GD Star Rating
    loading...
  7. Zochin says:

    Tot unexeer aztai bn shuu J.Cezar tgj goaluud aldsand ni Djorj gej neg noxor bayarlaj yv uchraa medku bj basaad aldsan goaluud blaa J.Cezar-n

    GD Star Rating
    loading...
  8. Sukhee ax says:

    Энэ тэнэг Петр Кравуч зайлуул таарна. Сагсаа тоглоод явах хэрэгтэй. Манай Павлюченко яаачих ваа

    GD Star Rating
    loading...
  9. 07 onii kaka shig l blaadaa kkk inter sain l bsiishde hamgaalalt l jhn azgui bsan! bale ch bas aztai blaa ghde medeej chadvar blgui yhav tasrarhai toglolt bolson!

    GD Star Rating
    loading...
  10. soccer says:

    MAZ aaaa ter yu be manai shigshee bag toglox yumuu pls xariul pls

    GD Star Rating
    loading...
  11. zochin says:

    Djorj zailaaa tenegtej ugch bn aaa.

    GD Star Rating
    loading...
  12. lene says:

    Gareth Bale hahah galzuurlaa shuu Giggsiin zalgamjlagch

    GD Star Rating
    loading...
  13. deegii says:

    manai bale sain togloson jaahan l az dutlaa enter zailoo hachin teneg club

    GD Star Rating
    loading...
  14. deegii says:

    bale iin het trek gaihamshigtai bolson 3 dah ni bol buur aimar manai pauluch baisan bol bas hojih l bsan yum tottenham iin zarim neg ni umhiagui bna ldaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: