Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Б.Наранбаатар: Миний араас“Бундеслиг”-т хүч үзэх залуусын боломжийг нээж өгөх

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатарыг Германы “Бундеслиг”-т хүч үзэх нь гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Түүнийг мягмар гаригт Спортын төв ордонд бэлтгэлээ хийснийх нь дараа уулзаж ярилцлаа. Гавьяат маань ойрдоо герман хэл судалж буй бөгөөд энэхүү ярилцлага өгсний маргааш нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европ тивийг зорьсон юм.

-Чөлөөт бөхийн лиг гэхээр гайхах хүн олон байгаа. Энэ тухай дэлгэ¬рүүлж ярихгүй юу?

-Надад “Кёллербах” клубээс /KSV AE Kёllerbach/ урилга ирсэн. Германы лиг гэж байгаа ч үндсэндээ Европынх юм билээ. Гадаадын шилдэг легионер тамирчид олноор барилддаг лиг. Ази тивээс Японы бөх, олимпийн мөнгөн медальт Т.Мацүнага бид хоёр барилдана. Би 60 кг-ын жинд хүч үзнэ. “Бундеслиг”-ийн бусад багуудад Болгар, Молдав, Грекийн хүчтэй тамирчид харъяалагддаг. Лигийн тэмцээний журмаар долоо хоног бүр нэг барилдаан хийж, нийт есөн тойрог хүч үзнэ. Эндэх орчноо сольж, гадаадын лигт барилдаж үзье гэж бодсон. Монголчууд сайн юм шүү гэдгийг харуулахыг зорьж байна. Хэрвээ би сайн барилдвал миний араас олон залуу бөх “Бундеслиг”-т хүч үзэж, туршлага судалж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжтой. Тэдний боломжийг нээж өгөх зорилготой Герман руу явж байна.

-Барууны хөлбөмбөгийн лигийн журмаар болох нь ээ?

-Тийм ээ. Германы хөлбөмбөгийн алдартай “Бундеслиг” гэж байдаг шүү дээ.

-Чөлөөт бөхийн лигт нь хэдэн баг байдаг юм бол. Таны очих “Коллербах” клуб өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?

-“Бундеслиг”-т 24 баг байдаг. “Кёллербах” клуб 2008-2009 оны улирлын аварга. Ерөнхийдөө жил бүр тойргийн барилдаанд амжилт үзүүлж, плей-оффт шалгардаг юм билээ. Манай баг шилдэг тамирчдыг бүрэлдэхүүндээ багтаах сонирхолтой байгаа.

-Гурав биш таван үе барилдана гэж сонссон?

-Тийм ээ. Хэн түрүүлж гурван үед ялсан нь хожих болно. Ажиллах чадвар их шаардах юм билээ. Басхүү цэвэр ялбал өндөр оноо авдаг гэсэн. Чөлөөтийн долоон жинд барилдахгүй. Багууд чөлөөтийн дөрөв, сонгомлын гурван жинд барилдана.

-Лигийн барилдаан хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Есөн тойргийн барилдаан гэхээр хоёр сар шахам үргэлжилнэ. Оны наана дуусчих байх, хамгийн цаад талын хугацаа нь нэгдүгээр сарын 17. Би энэ долоо хоногийн хагас сайн өдөр эхний барилдаанаа хийнэ. ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хоёр удаагийн аварга Молдавын бөх Генади Тулбеатай оноолт таарсан.

-Чөлөөт бөхийн лиг гэж сонсоогүй юм байна. Германаас өөр лигтэй орон байдаг болов уу?

-Ер нь байхгүй дээ. АНУ-д коллежийн лиг л байдаг.

-“Кёллербах” клуб аль хотод байрладаг вэ?

-Кёльн хотод байдаг. Клубийн байрнаас найман км-ын зайд Германы олимпийн бааз байдаг гэсэн. Германы тамирчид намайг очно гэдэгт их баяртай байгаа. Манай жинд барилддаг хоёр ихэр ДАШТ-ий үеэр “Чи ирэх гэж байгаа гэсэн. Хамт бэлтгэл хийнэ ээ. Гоё шүү” гэж байсан.

-Германд байх хугацаандаа Азийн наадам болон Монголд болох тэмцээн уралдаанд оролцохгүй гэсэн үг үү?

-Сая Москвад болсон ДАШТ-ээс ирээд багш нарт албан ёсны өргөдлөө өгсөн. “Ойр ойрхон олон удаа жин хасвал тамирдана, тиймээс Азийн наадмыг өнжье” гэж хэлсэн. Тэгээд ч залуу тамирчид оролцог. Харин бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байгаад ирэх жилийн тэмцээнүүдэд оролцоно. Олимпийн наадмын эрхийн оноо олгох гол тэмцээнүүд 2011 онд болно.

GD Star Rating
loading...
Б.Наранбаатар: Миний араас“Бундеслиг”-т хүч үзэх залуусын боломжийг нээж өгөх, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. lionOD says:

    amjilt husii Naranbaa min chamaig mundag sn buh bolhoor chin l ligt duudaj bn shuu dee Deutschland bol aguu bayan oron chuluut buhuu hugjuuleh gej ih hurungu gargaj bgaagiin neg ilrel n ene bundeslig yum bn daa chi sn barildaj chadnaa uzuuleed ug zaluu min

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    за амжилт бид бухнийхээ итгэлийг тээгээл явлаа шуу дээ. Дотороо зальбираал явая

    GD Star Rating
    loading...
  3. enhe says:

    za amjilt huseye. Nas nemeed ireh tusam jin hasah ulam hetsuu boldog bizde. 60 da gagigue bolood baival ene jinde barildsan deer doo hehe. eruul mendee ch bodson ter.

    GD Star Rating
    loading...
  4. ila says:

    Naranba ahdaa amjilt husie. Ta oshoo iluu amjilt uzuulj chanda. bid itgeltei bn

    GD Star Rating
    loading...
  5. ddada says:

    Minii medeheer Irand bohiin lig gej bii. Naranbaatar ch yaaj medehev dee

    GD Star Rating
    loading...
  6. iilaa says:

    iilaaa zailaach chi

    GD Star Rating
    loading...
  7. amjilt xusie bitgii setgel sanaagaar unaad bgaarai za yu ter oyunbold beltgelee xiigeed eni leagu ruu ybaach shoudaal xuuxen erguuleed ybaad baix ym cholootiixon beltgel sain xiine shuu judo box tasarlaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: