Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Месси дубль хийв (D хэсэг)

GD Star Rating
loading...
Леонел Мессигийн оруулсан 2 гоол багтаа ялалт авчирлаа. 2 тойргийн дараах байдлаар энэ хэсгийг тэргүүлж байсан Данийн Копенгаген клуб Ноу Кампын амтыг мэдрээд буцсан гэхэд болно. Тэд энэ тоглолтонд ганц ч оновчтой цохилт хийгээгүй бөгөөд 66 дахь минутад Даме Ндойе хөндлөвч оносныг эс тооцвол Пинтог бараг сандаргаагүй.
Копенгагенчууд дотоорын лигтээ 12 тойргийн дараах байдлаар ойрын өрсөлдөгчөөсөө 12 оноогоор тасархай тэргүүлж байгаа. Гэвч тэд Барсагийн талбайд юу ч хийж чадсангүй.
Каталончууд хором мөч бүрт эсрэг багтаа төвөг удаж байсан.
Шүгэл дуугараад дөнгөж 4 минут өнгөрч байхад Давид Вилья тооны харьцааг нээж болох байсан ч түүний хаалгачыг давуулж цохисон бөмбөг хөндлөвч оносон.
Үүний дараа Максвеллийн зүүнээс цохисон бөмбөгийг Юхан Виланд амжилттай хааж багаа аварлаа.
Харин 19  дэх минутад Мессигийн хүчтэй цохилтын эсрэг тэрээр юу ч хийж чадсангүй. Жерар Пике болон Андрес Иниеста нар түүний энэ гайхалтай гоолын эхлэлийг тавьсан.
Харин үүнээс хойш Барса 2 дахь гоолоо оруулах гэж хичээсэн ч Виландыг аргалж чаддсангүй. 90+2 дахь минутад Мессигийн цохилт хаалтанд орж ойлоо. Эрик Абидал энэ бөмбөгийг агаар дээрээс нь шууд хөндлөн дамжуулалт өгч түүнийг нь Леонел Месси гоол болгосон. Энэ тоглолтын дараа Пеп 90 минут талбайд тоглосон Хавьер Машераног сайн тоглосон хэмээн магтжээ. Тэрээр Хавигийн оронд гараанд гарч шүгэл дуугартал идэвхтэй байсан.
Энэ хэсгийн 2 дахь тоглолт Рубин – Панатинайкос багуудын хооронд болж гоолгүй тэнцлээ. Барса хэсгийн лидерийн байрыг Данийн багаас булаан авсан. Гэхдээ тэдний онооны зөрүү 1 байгаа.
Барселона. Стадион “Камп Ноу”.
Шүүгч - Стефан Ланнуа (Франц).
БАРСЕЛОНА – КОПЕНГАГЕН – 2:0 (1:0)
Месси, 19 (1:0). Месси, 90+2 (2:0).
Барселона Копенгаген
Хосе Пинто Юхан Виланд
Даниэл Алвеш Зденек Поспех
Херард Пике Матиас Йоргенсен
Карлес Пуйоль Микаэль Антонссон
Эрик Абидаль Оскар Вендт (89)
Серхио Бускетс Мартин Вингорд (62)
Хавьер Маскерано Вильям Квист
Максвелл (73) Клаудемир
Лионель Месси Йеспер Гронкьяер
Андрес Иньеста (89) Сезар Сантин (74)
Давид Вилья (73) Даме Ндойе
Сэлгээ
Хави, 73 Кристиан Боланьос, 62
Педро Родригес, 73 Кеннет Зохоре, 74
Сейду Кейта, 89 Петер Ларссон, 89
Шар хуудас
Андрес Иньеста, 81 Даме Ндойе, 61
Зденек Поспех, 68



***

Афин. Стадион “Спирос Луис”.
Шүүгч - Мануэль Грефе (Герман).
ПАНАТИНАИКОС – РУБИН – 0:0
Панатинаикос Рубин
Александрос Цорвас Сергей Рыжиков
Лукас Винтра Виталий Калешин
Жан-Алан Бумсонг Сальваторе Боккетти
Хосу Саррьеги Сесар Навас
Никос Спиропулос Кристиан Ансальди
Костас Кацуранис (61) Алан Касаев (86)
Симау Кристиан Нобоа
Стергос Маринос (78) Бебарс Натхо
Гиоргос Карагунис (61) Александр Рязанцев
Луис Гарсия Гекдениз Карадениз (65)
Джибриль Сиссе Сергей Корниленко (90+6)
Сэлгээ
Дамьен Плесси, 61 Обафеми Мартинс, 65
Лазарос Христодулопулос, 61 Петр Быстров, 86
Харис Мавриас, 78 Макеб Сибайя, 90+6
Шар хуудас
Симау, 90+1 Гекдениз Карадениз, 7
Кристиан Нобоа, 78
GD Star Rating
loading...
Месси дубль хийв (D хэсэг) , 5.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Turuu says:

    Valdez bish Pinto garsan shu zasaarai.

    Daniin club muu togloogui e. Barsa ch sain togloogui. Surug dovtolgoonoor nileen sandargaj blaa. Hooson haalga luu murguud oruulj chadaagui. Oruulsan bol too tensteed evguiteh bailaa. Yerunhiiduu ungursun shunu Barca tun hangaltgui togloson. Messi-giin boxiin gadnaas tsum tsohison tsohilt gaihaltai bsan.

    GD Star Rating
    loading...
  2. Хави хөдөлгүүр нь л гэнэ. Месси гоолын мангас нь л гэнэ. Энэ багт Иньеста гэж үнэхээр гайхалтай тоглогч байна…. Үнэхээр жигүүрт бол түүнийг барьж тоглоно гэдэг хамгийн том асуудлуудын нэг юм байна.

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa51 says:

    мессигийн бэртэл зүгээр болжээ маш сайхан тоголж байна, бүгд л сайн тоголлоо төвийн хамгаалагчид маань сайн тоголсоон

    GD Star Rating
    loading...
  4. toglolt hurdan temtai saihan bolj ungurchee!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: