Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Нани МанЮ-г аварлаа (С хэсэг)

GD Star Rating
loading...

Уэйн Рүүнитэй холбоотой шуугианыг Нани бага ч болов дарж ярианы сэдвийг өөрчилж чадлаа. Тэрээр Бурсаспортой хийсэн тоглолтод хожлын гоол оруулжээ. МанЮ энэ үдэш Туркийн багийг тэгж их илүүрхэж чадаагүй ч эцсийн дүн тэдний хувьд ашигтай байлаа.

Нани Олд Траффордод хийсэн сүүлийн 2 Аваргуудын лигийн тоглолтодоо 3 дахь гоолоо оруулж байна.
Майкл Оуэн болон Рүүниг эзгүйд Юнайтедийн довтолгооны шугамыг Македа ганцаараа бүрдүүлж байлаа. Бербатов болон Эрнандез нар сэлгээнд үлдсэн.
Тоглолтын 7 дахь минутад Нани баруун жигүүрээр довтолгоонд орж 2 тоглогчийг хураад 30 орчим метрийн зайнаас гайхалтай гоол оруулсан. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигт Роббений Фиорентинад оруулсан гоолыг энэ гоол санагдуулж байлаа.
Сер Алекс Фергусон анхны сэлгээгээ 70 дахь минутаас хийсэн бөгөөд Габрель Обертан, Хавьер Эрнандез нарыг талбайд гаргасан. Гэвч Бурсаспорын хаалгач Димитар Иванков дахин алдаа гаргасангүй. МанЮ өмнө нь Туркийн багуудтай хийсэн 10 тоглолтоос ердөө 4 ялалт авч байсан. Харин энэ удаа тэд энэ тааруухан амжилтаа төгсгөл болголоо.
Энэ хэсгийн 2 дахь тоглолт Рэйнжерс  – Валенсигийн хооронд болж 1 : 1-ээр эвийн гэрээ байгууллаа. Шотландын багийн довтлогч Морис Эду 34  дэх минутад багтаа тэргүүлэл авчирсан ч удалгүй 46 дахь минутад өөртөө авто-гоол оруулж хийсэн гавьяагаа үгүй хийжээ. Тэдний энэ тэнцээ МанЮ-д ашигтайгаар тусаж байна.
Юнайтед одоо 7 оноотой ганцаараа хэсгээ тэргүүлж эхэллээ. Харин Рэйнжерс 5 оноотой, Валенсиа 4 оноотой нэхэж байна.

. Манчестер. Стадион “Олд Траффорд”.
Шүүгч - Джанлука Рокки (Итали).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – БУРСАСПОР – 1:0 (1:0)
Нани, 7 (1:0).
Манчестер Юнайтед Бурсаспор
Томаш Кущак Димитар Иванков
Рафаэл Али Тандоган (71)
Крис Смаллинг Умер Эрдоган
Неманья Видич Милан Степанов (46)
Патрис Эвра Геджек Ведерсон
Даррен Флетчер Густав Свенссон
Майкл Кэррик Иван Эргич
Андерсон (78) Волкан Шен
Луиш Нани Федерико Инсуа
Пак Джи Сун (71) Озан Ипек
Федерико Македа Серкан Йылдирим (46)
Сэлгээ
Габриэль Обертан, 71 Тургай Бахадир, 46
Хавьер Эрнандес, 78 Ибрагим Узтюрк, 46
Мустафа Кеджели, 71
Шар хуудас
Луиш Нани, 40 Озан Ипек, 40
Али Тандоган, 63

Глазго. Стадион “Айброкс”.
Шүүгч- Никола Риццоли (Итали).
РЕЙНЖЕРС – ВАЛЕНСИЯ – 1:1 (1:0)
Эду, 34 (1:0). Эду, 46-автогол (1:1).
Рейнжерс Валенсия
Аллан Макгрегор Сесар Санчес
Ричард Фостер Бруно Сальтор
Маджид Бугерра Давид Наварро
Дэвид Уэйр Рикарду Кошта
Саша Папац Жереми Матье
Стивен Уиттакер Мехмет Топал
Стивен Найсмит Тино Коста (76)
Стивен Дэвис Пабло Эрнандес
Морис Эду Алехандро Домингес (46)
Владимир Вайсс (88) Хуан Мата (85)
Кенни Миллер Ариц Адурис
Сэлгээ
Кайл Лафферти, 88 Роберто Сольдадо, 46
Мануэл Фернандеш, 76
Висенте, 85
Шар хуудас
Маджид Бугерра, 29 Ариц Адурис, 59
Морис Эду, 66 Хуан Мата, 83
Дэвид Уэйр, 78


GD Star Rating
loading...
Нани МанЮ-г аварлаа (С хэсэг), 7.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. 1st. гарчиг нь бишээ. Аварлаа ч гэх шиг.

    САФ иймэрхүү багтай ихэвчлэх багачуудаа тоглуулдышд. Сайн тоглосон.

    Урагшаа МанЮ

    GD Star Rating
    loading...
  2. ganbaa says:

    nani ch oird ungulug bn daa zaza gogo ene ircheeree yavaad bai zaluu mini

    GD Star Rating
    loading...
  3. Totti says:

    Македа хэтэрхий найруулж тоглох гээд өөртөө олдсон боломжоо алдаад байсан тэрнээс биш сайн байсан

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: