Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Портлэнд Трейл Блэзерс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: Гэмтэлтэй байсныг эс тооцвол гайхалтай сайхан амжилтыг үзүүлж 50-32. Энэ амжилтыг төвийн тоглогч  Жуван Ховард, Жефф Пендерграф, сүүлд Маркус Кэмби нартай үзүүлсэн.

Ерөнхий дасгалжуулагч: Нейт МакМиллан.

Гол гарз: Жуван Ховард, Мартелл Вебстер, Трэвиз Аутло, Руди Фернандесийн НБА-д тоглох тухай эргэлзээ

Гол олз: Люк Баббит, Уэс Мэтьюз, магадгүй аз…

Байж болох хамгийн сайн хувилбар: Грег Оден НБА-д ирэн сайн тоглож, Николья Батум нахиалж, хүн бүр эрүүл байж, Лейкерсийн эсрэг тун сайн тоглоно. Амжилтын өөд тэмүүлсээр…

Юу болох бол? Энэ багийг гол зовоодог асуудал нь гэмтэл. Гэмтэл тэдний амжилтыг бууруулдаг гол хүчин зүйл. Сагсан бөмбөгийн бурхан тэднийг гэмтлийн асуудал дээр харж үзвэл энэ баг боломжийн.

Портлэнд мөн энэ жил сайн тоглоно гэсэн нэг таамаг байна. Өнгөрсөн жил Трэвис Аутло 11-хэн тоглолт тоглосноор түүнгүйгээр боломжийн тоглож чадахаа харуулсан, гэмтэл нь эдгэсэн Грег Оден, Жоэл Прзбилла нар Жуван Ховардаас илүү, Уэсли Мэтьюз, Люк Баббит нар Мартелл Вебстерийн орон зайг нөхөх боломжтой.

Цаасан дээр бол Блэзерс өнгөрсөн улирлаасаа илүү тоглох боломж байна. Энэ нь тэдэнд итгэл өгөх биз ээ.

Ямар Блэзерс ирэх улиралд тоглох бол? Дажгүй тоглолтыг үзүүлэх боловч плей-оффын хоёрдугаар шатанд хожигдох магадлал өндөртэй. Өрнөд конференц бол тун хэцүү. Аваргаа хамгаалж буй Лейкерс бий, Оклахома Сити байгаа, Сан-Антонио, Даллас бий. Магадгүй Юта, Денвер, Хьюстон, Финикс ч тэдэнд гай тарина.

Гэгээлэг талаас нь харвал энэ баг ирэх улиралд самбарт сайн тоглох нигууртай. Учир нь тэд Оденгүй тоглосон ч гайхалтай самбарт тоглосон. Довтолгооны самбараар 4-т, хамгаалалтын самбараар 7-д орсон билээ.

Довтолгоонд тэдэнд Рой бий. Тэр энэ тал дээр лигтээ шилдэгүүдийн нэг. Портлэндийн шидэлт сайн, оролт сайн. Маш их торгуулийн шидэлт шиддэг, бөмбөгөө барагтай бол алддаггүй, өмнө нь хэлснээр довтолгооны самбар сайн авдаг. Тэд өнгөрсөн улиралд өндөр тоглогчгүй ч лигтээ долоод орсон.

Харин гол асуудал хамгаалалтанд үүсч болох талтай. Муу хамгаалалтын үндэс нь мэдээж гэмтэл гэж хэлж болно.

Таамаглал: 53-29. Плей-оффт шалгарах хэдий ч хоёрдугаар шатанд хожигдох болов уу.

NBCSports.com-оос хөрвүүлэв

GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Портлэнд Трейл Блэзерс, 8.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. boby says:

    NBA yag hezee eheleh yum be humuusee heleed uguuch

    GD Star Rating
    loading...
  2. HALA MADRID says:

    10.26 bilvv 27nd ehni tolgolt bga miami boston

    GD Star Rating
    loading...
  3. D-Will8 says:

    53 hojil ch awahg bhaa saihan amniiha zorgoor bichih yum aa

    GD Star Rating
    loading...
  4. BG says:

    ENE NBA-N ANALYST uudiin bichsen zuil medej hun bolgontoi tarah albagui ted ch aldsan bj bolishd

    GD Star Rating
    loading...
  5. Dshn says:

    Greg Odeng bagtaa tus bolno gej huleeseer ter bertseer 2 jiliin daraa tuuniig solino. ter shine bagtaa ochson 2 dahi uliraldaa bertelgui mash sain togloj bur allstart orno. hangalttai undur tsalintai geree baiuulj daraa jilees ni dahiad l gemteed ehlene. huurhii ter oden.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: