Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Мэргэжлийн Бокс » Кличкогийн амрагууд

GD Star Rating
loading...

Хүнд жингийн боксын дэлхийн аварга Владимир Кличкогийн нэр сүүлийн үед боксын рингтэй биш дэлхийн од болсон хүүхнүүдтэй холбогдон, сонин хэвлэлээс салахаа болилоо. Түүнийг Америкийн жүжигчин Хайден Панеттьеритэй гэрлэх гэж буй талаар ихэд шуугиж байна. Аварга том боксчин, Холливудын бяцхан одыг сонирхоод удааг үй байна. Өнгөрсөн намар л тэд жирийн найзууд гэж баталж байсан ч гэрлэлтээ батлуулсан байх гэсэн сэжиг сэтгүүлчдэд байна.

Өнгөрсөн өвөл Кличко найзтайгаа Багамын арал дээр бүтэн сар амарсан нь тэдний нүднээс мултарсангүй. Арал дээр хоёулхнаа байсаар хайр сэтгэл нь улам цэцэглэсэн бололтой амралтаа дуусаад ч хамтдаа амьдарсаар байгаа гэнэ. Украины аваргын төлөө “Баатар” киноны гол баатар Хайден хамаг ажлаа хойш нь орхисон байна. Тэр ч байтугай хөхөө томсгож, үсээ будах зэргээр Кличкод таалагдахаар зүтгэсээр.

Владимир гуравдугаар сард түүнд алмааз эрдэнийн шигтгээтэй хуримын бөгж бэлэглэсэн гэсэн яриа гарсан бол дөрөвдүгээр сард Японд гэрлэсэн, одоо Киевт хуримаа хийнэ гэсэн мэдээ гарч байлаа. Сонинд бичсэнээр бол 34 настай Кличко гоонь эрийн амьдралдаа цэг тавихаар шийдсэн бололтой. Хосууд Японы нэгэн тосгонд болсон далайн га хай агнахыг эсэргүүцсэн жагсаалд оролцсон бөгөөд нутгийн загасчид тэднийг манай орноос зайл хэмээн хөөсөн гэнэ. Япончууд Кличког дэлхийн аварга хэмээн таниагүй аж. Дараа нь хэн гэдгийг нь мэдээд уучлал гуйн, найз бүсгүйтэйгээ япон маягаар гэрлэх санал тавьсныг залуус хүлээн авсан аж. Кимоно өмссөн хосууд сакэ өргөн, хайр сэтгэлээ илчлэсний дараа тосгонд өргөн зугаалга болж, найрласан гэнэ. Японы хуриман дээр бүжиглэдэггүй ч бараг бүгд караоке дуулж байх юм гэнэ. Хайдены ээж энэ мэдээг сонсоод “Кличкотой хамт манай охин чулуун хэрэмний ард байгаа мэт л амгалан байдаг байх. Харин тэр яагаад ийм аймаар царайтай юм бол доо. Удахгүй манай гэрт зочлоно” гэж хэлсэн гэх.

Кличког Украинд 1000 хүн урьсан том хурим хийх гэж байгаа талаар ч мэдээлсээр л байна. Гэхдээ сэтг үүлчдэд мэдэгдэхгүй маш нууц байдалд хийх гэнэ. Хуримын зочдын дунд Украин, Америкийн улст өрчид, Жулиа Робертс, Майк Тай сон, Леннокс Льюис, Эвандер Холифилд нар байна гэх. Харин ОХУ-ын боксчин Николай Валуев улсын шалгалттай гээд татгалзсан байх юм. Энэ бүх дуулиан, шуугианд хамгийн дургүйцэж байгаа нь мэдээж Кличкогийн эмэгтэй фэнүүд. Ялангуяа Кличкогийн хуучин амраг, Германы загвар өмсөгч Алена Гербер боож үхэхэд бор шидэмс л дутуу байгаа гэнэ. Учир нь тэрбээр Кличкотой бүтэн жил үерхсэн ч алдарт боксчин маань түүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан удаагүй. Ер нь Кличко бокс тоглож эхлэхдээ л маш олон эмэгтэй фэнтэй байсан. Түүнтэй суухыг хэдэн мянган хүүхэн хүсч байсан ч тэрбээр Холливудын хамгийн жижигхэн бүсгүйг сонгосон байна.

Хайден 155 см өндөртэй гэхээр Владимираас 45 см намхан гэсэн үг. Тэднийг Кинг конг, үнсгэлжин хэмээн дуудах хүн олон. Гэхдээ Владимир нэг удаа гэрлэж байсан гэдгийг одоо бараг хүн мэддэггүй. “Би 20 нас л хүрэх гэж байлаа. Гэрлэх ёслолын ордонд бид жинстэй ирээд бүртгүүлж байсан. Тэр надаас эгч, дээр нь хүүхэдтэй байлаа. Гэвч жил хагасын дараа л бид салцгаасан” хэмээн Кличко намтартаа бичсэн байдаг. Дараа нь Украины мисс Диана Ковальчуктай нэг хэсэг найзалсан. “Би түүнтэй уулзах гэж Нью-Йорк явдаг байлаа. Бид лимузингаар зугаалж, нисдэг тэрэг хөлслөн нисэж, зугаалах шиг болсон доо. Миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан байж болох юм. Бид хэсэг зуур биенээсээ хол байя гэж шийдсэн маань алдаа болсон юм” гэж Кличко дурсан ярьж байна.

Хоёр жилийн өмнө Кличког “Чарлигийн ангелууд” кинонд тоглосон Люси Лоутай холбодог байлаа. Тэд нийг дэлгүүр, ресторанд хамт байхыг нь паппарацигууд зөндөө авсан байдаг. Саяхан Лоу Кличкотой найзалж байснаа хүлээн зөвшөөрсөн ч одоо бол жирийн нөхөд хэмээн ярьсан байна. Гэхдээ тэр одоо ч Кличког хамгийн сайхан залуу гэж үздэг хэвээр гэнэ. 2000 онд Германд нүүж очсон Владимирийг онгоцны нисгэгч Марина Эрнэндес хүлээж байлаа. Тэд хамтдаа онгоцоор нисэн, зугаалж байсан ч хэдхэн сар үр гэлжлээд тэд салцгаасан. Кличко дэлхийн аварга болохын тулд найз охин биш бэлтгэлийн танхим хэрэгтэйг мэдэж байсан тул салахаар шийджээ. Харин Марина амиа хорлохыг завдан дээвэр дээрээс үсэрсэн ч азаар амьд үлдсэн. Гэхдээ Марина тахир дутуу болж үлдсэн билээ.

Түүний дараа Кличко Германы гимнастикчин Магдалена Бржескаяг онилсон. 1996 оны Атлантагийн олимпийн үеэр тэд танилцсан бөгөөд Германд үерхэж эхэлжээ. Кличког мөн Жулиа Робертстой учиртай гэдэг ч Кличкогийн үгээр бол жирийн танил гэнэ. Ганц л удаа бүжгинд урьж үзсэн ч түүний зөөлөн гарыг одоо ч санаж байна гэж боксчин маань дурссан байдаг. Кличкогийн амьдралд тохиолдсон хамгийн алдартай бүсгүй бол супер модель Каролина Куркова юм. “Мэдисон Сквер Гарден”- д “Нью-Йорк Рейнжэрс” багийн тоглолт үзэж байгаад танилцсан залуус нэг хэсэг найзалсан.

“Бид үнэхээр бие биендээ таарсан хос байлаа. Каролина ажил хэрэгч, нийтэч бүсгүй. Тоглоом шоглоом ойлгодог. Бидний харьцаа цаашдаа яах эсэхийг цаг хугацаа харуулна” гэж ярьсан байдаг. Кличко шинэ найзаа хаа сайгүй л дагуулж явдаг байлаа. Удалгүй 2003 онд Куркова дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч болсноор Нью-Йоркод шилжиж ирлээ. Куркова нэг загвар өмсөөд л 20000 доллар авдаг болж, жилдээ хэдэн сая долларын орлоготой баян бүсгүй болон хувирав. Чехийн супер загвар өм сөгч маань хэд хэдэн удаа хэрүүл шуугианд ороод авсан. Анжелина Жоли, Брэд Питт нартай секс хийж байлаа гэсэн түүний мэдэгдэл Холливудын хамгийн үлгэр жишээ хосыг золтой л салгачихааг үй.

Куркова “Би хэт өндөр болохоор найз залуу олоход хэцүү байдаг. Түүнээс биш хурдан хури маа хиймээр байна” хэмээн ярьж байсан ч Кличко хаяж л орхисон. Кличко сайхан бүсгүйтэй хүмүүсийн өмнө гарахыг хүсч байсан ч үнэндээ хайргүй байсан гэдэг. Кличкогоос салаад Куркова кино продюсор Друритай гэрлэн, хүүхэдтэй болсон билээ. Тэгвэл одоо Кличко ч гэсэн Дон Жуаны амьдралаа орхих цаг ирсэн мэт. Жижиг биетэй ч Хайден түүнийг тийм амар тавиад явуулчихгүй бололтой. Кличко “Би зан ааш муутай хүн. Надтай суух эмэгтэй их зовно доо. Би гэртээ суух дургүй, аялал бол миний хобби” хэмээн ярьсан ч Хайден гэр сахьдаг хүүхэн бас биш. Тэр өөрийн гэсэн бодолтой, шулуун зантай. Ингэхээр тэд ёстой л хосоо олжээ гэсэн үг биш гэж үү. Хоёулаа аялаад зугаалаад явж байгаад ядарсан газартаа үүрээ зассан нь дээр биз ээ.

GD Star Rating
loading...
Кличкогийн амрагууд, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A says:

    Ulger shig l bichjee hehe

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: