loading...
Монголын олимпийн медальтнуудын холбооноос 42 жилийн өмнө монгол тамирчин хүн төрөлхтний спортын их наадмаас анх медаль хүртсэн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал хийлээ. Үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, ардын багш Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин Н.Баярсайхан, Т.Артаг агсаны гэр бүлийн хүн оролцлоо. Тус холбооныхон энэ үеэр олимпийн медальтнуудад зориулж хөшөө, олимпийн хотхон зэргийг барих зорилготой байгаагаа ярьсан. Мөн бурхан болсон медальтнуудын гэрэлт хөшөөг нутагт нь босгох талаар төлөвлөж байгаа аж. Уг ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байгаа тул тусламж хүссэн саналаа УИХ-д өргөн барьжээ.
loading...




