Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » TLG 13, Спрайт лиг, Монголын сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » “Cпрайт лиг”-ийн ШИЛДЭГ ТАМИРЧИД “NBA China Games-2010” тоглолтыг үзлээ

GD Star Rating
loading...

М-Си-Эс Кока Кола компани  нь  “Эерэгээр амьдарцгаая” уриан дор хувь хүн бүр , нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахыг дэмжиж, мөн  эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор  сонирхогчдын Сагсан бөмбөгийн “Спрайт лиг”, Гудамжны сагсан бөмбөгийн “Спрайт 3-ын эсрэг 3”, “Мини Сагсан Бөмбөгийн Холбоо”-той хамтран сагсан бөмбөг сонирхогч, анхлан суралцагч хүүхэд залууст хичээл, сургалтыг 4 дөх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм.

М-Си-Эс Кока Кола ХХК,  “TLG-13” ТББ-тай хамтран зохион байгуулдаг сонирхогчдын сагсан бөмбөгийн “ Спрайт А”- лигийн 2010 оны улирлын тоглолтын “ Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч”-оор “Монатка” багийн довтлогч   Б.Төрмагнай,  “Slam Dunk” –ын аваргаар шалгарсан  Отгонтэнгэр  Их сургуулийн довтлогч  Н.Нямдорж, финалын “Үнэ цэнэтэй тоглогч” “Хасу Мегаватт” багийн  хамгаалагч  Ш.Гүнсэнхорлоо нар NBA-ын  улирлын өмнөх  New Jersey Nets vs Houston Rockets багуудын “NBA China Games -2010”  тоглолтыг үзэх эрхээр шагнуулсан билээ.

2010 оны 10 сарын 13-ны 19 цагт БНХАУ-ын Бээжин хотноо  17012 хүний багтаамжтай  Wukesong Arena –д  New Jersey Nets vs Houston Rockets багуудын “NBA China Games -2010” тоглолтыг “Монголын Сагсан Бөмбөгийн Холбоон”-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, “Зүүн Хараа Трейд” ХХК-ийн  Хангамж,түгээлтийн албаны дарга олон улсын хэмжээний мастер Т.Түвшинбаяр, “Хараагийн харцага” багийн дасгалжуулагч Д.Уртнасан, TLG-13 ТББ-ын Тэргүүн С.Тулга нарын бүрэлдэхүүнтэйгээр үзэж сонирхлоо.

Уг тоглолтын ивээн тэтгэгчээр Кока Кола компани жил бүр уламлал болгон оролцож байгаа ба Sprite  брэнд нь  хүүхэд залуусын уух дуртай ундаа болоод зогсохгүй өнгөгүй тунгалаг, нимбэгний сэнгэсэн амтаараа ялгарч,  2010 оны Дэлхийн ТОП-100 брэндийн жагсаалтын № 61-д багтсан бөгөөд Кока Кола компани нь NBA -тай урт хугацааны хамтын ажиллагааныхаа  хүрээнд Монголд анх удаа Боловсрол Суваг телевизтэй хамтран NBA –ын 2010-2011 оны улирлын тоглолтыг албан ёсоор шууд дамжуулах эрхийг авсан нь сагсан бөмбөг сонирхогчдодоо барьж буй хамгийн том бэлэг боллоо.

GD Star Rating
loading...
“Cпрайт лиг”-ийн ШИЛДЭГ ТАМИРЧИД “NBA China Games-2010” тоглолтыг үзлээ, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. ganbaa says:

    goy yun aztai yun uzehiimsan

    GD Star Rating
    loading...
  2. t1-uud says:

    heden t1 yumnuud beejingiin buudal deer arhidaad, huuhen haigaad l yavj bn lee. bolovsrolgui huduunii mudakuudad yu oldohov dee.

    GD Star Rating
    loading...
  3. xtr3me says:

    za ashgui dee , tsuuhun ch gsn mongol humuus maani nba -n preseason gants uzej dee XAXAXA uruvdultei l ym ……………….

    GD Star Rating
    loading...
  4. baajii says:

    hooe ta nar ingej bha bolioch hachin yum yrij bhin bolj l bshde pre ch uzej chadahgui bjij

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: