loading...
Адебайор хуучин баг Арсеналтай хийх тоглолтын өмнө форм сайтай байна. Того довтлогч өнгөрсөн шөнө Европын лигийн Лехтэй хийсэн тоглолтод 3 гоол оруулж багтаа ялалт авчирчээ. Тэрээр Ситигийн өмсгөлтэй сүүлийн 9 тоглолтод (480 минут) нэг ч гоол оруулж амжаагүй байсан хар цувралаа ийнхүү төгсгөл болголоо.
Сити энэ ялалтыг авснаар хэсэгтээ ганц ч ялагдалгүй 7 оноотой тэргүүн байранд бичигдэж байна. Мөн тус баг эхний 3 тойргийн дараах байдлаар Европын лигт хамгийн олон дамжуулалт (1218) хийсэн багаар тодроод байна.
Адебайор 13 дахь минутад Виейрагийн дамжуулалтыг хүлээж аваад 2 тоглогчийг хуурч гоолын салхийг хагалсан. Шинэ улирлын анхны гооолоо Аде ”хувцсаа гөвж” тэмдэглэсэн нь сэлгээнд дахиж суухгүй гэдгээ илэрхийлсэн гэж хэвлэлүүд бичиж байна. 2дахь гоолоо Аде 25 дахь минутад Давид Силвагийн хөндлөн дамжуулалтыг мөргөж оруулсан бол 3 дахиа Адам Жонсоны дамжуулалтаар хийсэн.
Үүнээс өмнө 50 дахь минутад Лехийн Тшибамба Ситигийн хамгаалагчдын алдааг ашилан гоол оруулсан ч түүний гоол ердөө нэр төрийнх байлаа. Сити ийнхүү талбайдаа хийсэн сүүлийн 24 европын тоглолтод (Английн биш багуудад) ялагдал хүлээсэнгүй.
Энэ тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Роберто Манчини Адебайорыг Арсеналын эсрэг гараанд гаргана гэжээ. ”Би тэднийг ялах боломжтой хамгийн сайн бүрэлдэхүүнээ л гаргана. Харин үүнд Аде багтаж байгаа.
Тевес, Адебайор хамтдаа Блекпулийн эсрэг гарч байсан. Тийм болохоор 2 довтлогчтой тоглоход ямар нэгэн асуудал байхгүй” хэмээн Манчини ярьжээ.
Ювентус энэ тойрогт Австрийн Зальцбург багийн талбайд зочилж 1 : 1-ээр тэнцлээ. Красич 48 дахь минутад сэлгээгээр дөнгөж орж ирээд тэнцээний бөмбөгийг Ювед бэлэглэсэ.Үүнээс өмнө Швенто талбайн эздэд 36 дахь минутад эхний гоолыг авчраад байсан юм.
Энэ хэсгийг Сити 7 оноотой тэргүүлж Лех, Юве багууд 4, 3 оноотой удаалж байна.
Манчестер Сити (Англи) – Лех (Польш) – 3:1 (2:0).
Гоoл: Адебайор, 13 (1:0). Адебайор, 25 (2:0). Тшибамба, 50 (2:1). Адебайор, 73 (3:1).
Манчестер Сити: Харт, Ричардс, Сабалета (Бридж, 85), Райт-Филлипс (Жо, 78), Адебайор, А.Джонсон, Лескотт, Давид Сильва (Я.Туре, 75), Виейра, Де Йонг, Боята.
Лех: Бурич, Арболеда (Джурджевич, 70), Вильк (Штилич, 55), Кривец, Дрыгас (Руднев, 56), Пешко, Босацки, Чибамба, Иньяц, Кикут, Энрикес.
Manchester City 3-1 Lech Poznan [matchhighlight.com]
Nong | Myspace Video
Зальцбург (Австри) – Ювентус (Итали) – 1:1 (1:0).
Гоoл: Швенто, 36 (1:0). Красич, 48 (1:1).
Зальцбург: Треммель, Мендес (Ляйтгеб, 52), Афолаби, Швеглер, Валльнер, Покривац, Сарате (Янтшер, 82), Шимер, Швенто, Секагья, Хинтереггер.
Ювентус: Маннингер, Кьеллини, Сиссоко, Маркизио, Дель Пьеро, Амаури, Бонуччи, Грыгера (Мотта, 80), Пепе (Красич, 46), Мартинес (Мело, 64), Де Челье.
Salzburg 1-1 Juventus [matchhighlight.com]
Nong | Myspace Video
ХЭСЭГ A.
![]()
| ЮВЕНТУС (Итали), МАНЧЕСТЕР СИТИ (Англи), ЗАЛЬЦБУРГ (Австри), ЛЕХ (Познань, Польш). |
| # | Баг | Т/Т | Х | Т | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
3 | 2 | 1 | 0 | 6-2 | 7 |
| 2 | |
3 | 1 | 1 | 1 | 6-6 | 4 |
| 3 | |
3 | 0 | 3 | 0 | 5-5 | 3 |
| 4 | |
3 | 0 | 1 | 2 | 1-5 | 1 |
loading...




оросын 2 клуб лаалаадаа . цска палермог талбай дээр нь 3-0 дож. зенит хайду гэлуудээ 1 багийг 2-0 доод 9,9 оноотой болчихлоо
loading...
manai orosiin clubuud sain boljee cska zenit 2 europe iin league iin sovgiin 4 t bol orox yum bndaa yr ni 2 uulaa hedxen jiliin omno europeiin leagued turulj bailaa gej harin rubin maani ygaad l bndaa tentsee geed l bx yum spartak champions league t dajgui shuu chelsea exnii uyd iluurxsen ch 2 daxi uyd chelsea–s xamaagui iluurxej togloson daanch jooxon azgui yumoo
loading...
Soccer novshoo ter orosruugaa zailaarai. Manai oros gej ireed bichij gene muu novsh chin.
loading...