Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » МанЮ » Уэйн Рүүни 7 хоногт 150,000-г авахыг хүсчээ

GD Star Rating
loading...

* Юнайтед баг Рүүнийгийн зураг болон жерсигээс олох ашгийг өгөхийг хүсжээ
*
Манчестэр Сити Рүүнийг ирэх жилийн 1 сард авахыг хүсэж байна

*Премьер Лигийн түүхэнд хамгийн их цалинтай тоглогч болох гэж байна

Goal.com UK-ийн мэдээлснээр Манчестэр Юнайтед багийн тоглогчод одоогийн байгаа цалин дээр нь 20,000-ийг л нэмж өгөх санал тавьсан байна.

Сэр Алекс Фергүсоны хэлсэнээр бол Юнайтед баг “хамгийн сайн нөхцөлтэй гэрээ санал болгосон” гэвч мэдээж Манчестэр Сити багийн тоглогч нарын гэрээнээс хамаагүй муу байсан нь тодорхой л доо.

Түүний цалин дээр зурагнаас олох ашиг нэмээд 7 хоногт 110,000 байхаар тогтжээ, энэ нь түүний одоогийн цалингаас нээх их ялгагдахгүй байгаа аж.

Рүүнийд цалин дээр нь нэмээд зурагнаас нь татвар хасалгүй дүнгээр 2 сая нэмж өгөх болсон байна, мөн түүгээр зогсохгүй түүний зарагдах жерсигээс нь хувь оногдуулах санал тавьсан байна.

Ингээд бодохоор цалин нь 7 хоногт бараг 150,000 гараад явсан ч Манчестэр Ситигийн саналаас хамаагүй бага байгаа юм.

Английн шигшээгийн довтлогч болон түүний зөвлөгч нар тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний зах зээлийн үнэ ханшийг бодитоор үнэлэхгүй  байгаа хэмээн үзжээ.

Рүүнийгийн зөвлөгч нар 7 хоногт татвар хассанаар 150,000-ийг хүсэж байгаа бөгөөд ирэх 1 сард 250,000 болоод , харин 4 сард Английн засгийн газрын татварын бодлогод өөрчлөлт орсноор түүний цалин 7 хоногт 300,000 болох юм байна.

Хэрвээ 24 настай тоглогч маань жилийн 15,6 саяийн цалин авахаар тохирвол Премиер Лигий түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогчоор тодрох болоод байна. Таван жилийн дараа түүний гэрээ нь 78 саяд хүрнэ гэсэн үг.

Түүнийг авах доод үнэ 30 саяаас эхлээд  110 саяд хүрэх хандлагатай байна.

Одоогийн байдлаар ПЛ-д хамгийн өндөр цалин авдаг тоглогч Яаяа Туре, тэрээр 7 хоногт 185,000 авдаг бөгөөд ирэх жилийн 4 сард 221,000 болох юм.

Өгнөрсөн 2-р сарын баримтаар Рүүний нь 7 хоногт 90,000-ийг авдаг- 6 сард 760,000 харин жилд 1,52 сая гэсэн тоо гарсан байж.

Үүн дээр нэмээд Nike компанитай гэрээ байгуулаад жилийн 1 сая, харин Coca-Cola компанитай 4 жилийн гэрээ байгуулсан бөгөөд жилийн цалин 600,000 юм байна.

Рүүнийгийн эргэн тойронд болж буй асуудлаас болоод Nike компани нь түүнтэй гэрээгээ шинэчилж түүний хөлс 2 дахин нэмэгдсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд Nike компанид энэ бүх байдал таатайгаар нөлөөлж байгаа биз ээ.

Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол: “Рүүний  Эвертон эсвэл Манчестер Юнайтед багийн тоглогч гэхээсээ илүү Nike-ийн тоглогч.”

Сити багийн удирдлагууд ирэх жилийн 1-р сарын цонхоор Рүүнийг авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээрээ 2011-2012 оны төсөвтөө багтаах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Юнайтед баг нь Рүүнийд таарах санал тавьж чадаагүй нь тус багийн их хэмжээний алдагдал болон Олд Траффордийн өртөгтэй хамаатай гэж үзэж байна.

Үнэн хэрэгтээ цалин дээр тохиролцоогүй ч гэсэн зурагнаас орж ирэх ашиг үүнийг нөхнө гэж тооцсон болотой.

Гэсэн хэдий ч Юнайтедийн удирдлага Дэлхийн Аваргын аймшиг, гудамжинд бие зассан мөн эхнэрээ бие үнэлэгчтэй  араар нь тавьсан гэсэн шалтгаанууд нь түүний нэртэй жерси болон зурагнууд нь нээх их зарагдаж шалихгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Өчигдөр Рүүнийгийн агент Пол Стрэтфорд нь Фергүсон болон Юнайтед багийн гүйцэтгэх захирал Дэвид Гилл болон2 талын хуульч нартай уулзаад ямар нэгэн шийдвэрт хүрж чадаагүй байна.

GD Star Rating
loading...
Уэйн Рүүни 7 хоногт 150,000-г авахыг хүсчээ , 8.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. a says:

    Rooney mongonoos bolj oor bagt ochij bga bol uneheer haramsaltai bn.
    ManUTD bsn shigee ondor tuwshind togloj chadna gedegt ergelzej bn.

    GD Star Rating
    loading...
  2. hn says:

    hervee mungunuus bolj bga bol hurdan yav

    GD Star Rating
    loading...
  3. dami says:

    Англичууд архи уухаа болье оо!!!!
    Энэ улиралд амжилттай тоглолтыг үзүүлэн одоогоор хүснэгтийн 2-р байрт явж байгаа Манчестер Сити клубын дасгалжуулагч Роберто Манчини өөрийн багийн залуу тоглогчдодоо хандан ширүүхэн ярилцлагыг өгчээ. Тэрээр сүүлийн үед гадуур шоудсан болон архидсан гэдэг нь мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан зарим нэг залуу тоглогчдодоо “карьераа удаан амжилттай байлгахыг хүсч байвал архи ууж байснаас хүүхэн эргүүлж байсан нь дээр байдаг” юм хэмээн зөвлөсөн байна.

    Ситигийн хаалгач Жо Харт энэ сарын эхээр Евро 2012-ын сонгон шалгаруулалтын Английн шигшээ Монтенегрогийн багтай тоглохын өмнө Испанид шөнийн цэнгээний газруудаар явж байсан нь батлагдаж шуугиан тариад байгаа билээ.

    Итали дасгалжуулагч Англичуудын уух дуртай байдлыг ойлгож, соёлын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь Италидчуудад тохиолддогүй зүйл хэмээн хэлсэн байна.

    “Залуу тоглогчдын хувьд үргэлж зөв биеэ авч байж байх нь их чухал. Би амралтын үеэр зарим нэг зүйлс болж болохыг ойлгож байгаа ч зөв биеэ авч явах нь л хамгийн чухал юм. Би тэдэнтэй энэ талаар ярилцаж байсан. Миний яг юу ярьсан нь хувийн асуудал ч гэсэн би тэдэнд охидуудтай хамт байх нь архи ууснаас дээр гэж зөвлөсөн. Энэ миний залуу тоглогч байхдаа баримталдаг байсан зарчим.”

    Гэхдээ архинаас илүү охидод анхаарлаа хандуулсан Ситигийн залуу хагас хамгаалагч Адам Жонсон мөн шуугианд өртөөд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн сард багийн анд Майка Ричардсын хамтаар буяны ажиллагааны үеэр Английн нэрт моделүүдийн нэг Кэйти Жордантай нэг үдшийг өнгөрөөх санал тавьсан тухай хэд хэдэн сонины хуудаснаа гарсан билээ.

    Манчини Харт болон Жонсоныг аль алиныг нь зан араншинаа өөрчлөх хэрэгтэй тоглогчид хэмээн жишээ татан ярьсан бөгөөд ялангуяа Английн шигшээд багтах болсон учраас бүр их хариуцлага ноогдох болсныг онцолсон байна.

    “Италид тоглогчид тоглолтын дараа уудаг тийм заншил байдаггүй. Би үүнийг Английн хөлбөмбөгийн нэг хэсэг гэдгийг ойлгож байгаа ч үүнийг өөрчлөх маш хэцүү юм.”

    “Адам Жонсон, Жо Харт 2-уул залуухан байна. Гэхдээ тэд шигшээд дуудагдаж байгаа учраас тэд заавал өөрчлөгдөх ёстой. Надад тэдний ийм байдлыг харах үнэхээр их бухимдлыг төрүүлж байна, яагаад гэвэл би одоог хүртэл тэднийг, Англи хөлбөмбөгчдийг ойлгохгүй байна.”

    “Би яагаад тоглогчид заавал тоглолтын дараа уух ёстойг ойлгохгүй байна. За яахав, магадгүй нэг хундага ч юм уу байвал зүгээр, гэвч 3, 5, 6 гээд согтуу болтлоо ууна гэдэг тийм ч сайн биш.”
    “Нэг өдөр би анх Лестер клубт очоод багийнхантайгаа хамт тоглосон анхныхаа бэлтгэлийн дараа паб орж суусан юм. Би тэнд хэр их шар айраг байсныг санахгүй байна, гэхдээ тэнд байсан 12 хүнээс 10 нь согтуу гарч ирсэн. Италид лав ийм зүйл тохиолддоггүй.”

    “Бидэнд тоглолтын өмнө ууж болохгүй гэсэн дүрэм бий, тоглолтын дараа ууж болохгүй гэсэн дүрмийг хүчээр батлуулахаасаа өмнө тоглогчид өөрсдөө ухамсарлах нь дээр юм шиг санагдаж байна”

    Манчини тэрчлэн тоглогчид тасралтгүй уусаар байвал хор уршиг нь хэдэн жилийн дараа гарна гэдгийг сануулжээ.

    “Үүнийг хийхгүй байх нь тэдний кареерт ч хэрэгтэй. За яах вээ, одоо тэд залуухан байна, юуг ч хайхрахгүй байж болно, гэхдээ хариуг нь 28 эсвэл 29 насандаа хүртэх болно. Тэд тэр үедээ гэмтэлд ороогдож, яг л 40-тэй хүмүүс шиг тоглох болно гээд бод доо.”

    “Хавьер Занетти Интерийн ахлагчаар 37 настай мөртлөө тоглосоор байна. Гэсэн ч тэр одоог хүртэл дэлхийн шилдгүүдийн нэг хэвээр л байна, яг л залуудаа ямар байсан шигээ яагаад тоглож байна гээч, тэр өөртөө анхаарал хандуулдаг байсан юм.

    “Магадгүй Англид тоглогчид тийм ч удаан тоглодоггүй л байх, гэхдээ иймэрхүү байдалтай 7 хоногт 2 удаа тоглоно гэдэг маш хэцүү. Тийм байдалтай формоо хадгална гэдэг маш хэцүү. Энэ л яагаад миний тоглолтын өмнө архийг хориглодгийн шалтгаан.”

    “Хэрвээ ч 3 өдөрт нэг тоглох хэрэгтэй байгаа бол амралт авах 48 цагийн хугацаа хэрэгтэй. Хэрвээ уусан бол чи унтаж чадахгүй, амарч чадахгүй. Тийм учраас сэргэлт авч чадахгүй. Яахад чи залуу учраас чамд зүгээр байж магадгүй. Гэхдээ 2 эсвэл 3 жилийн дараа байдал өөрчлөгдөх болно”

    GD Star Rating
    loading...
  4. dami says:

    Bi endees neg yum medej avlaaldaa.
    Yagaad Seria A d hogshin toglogchid toglood bdagiig bas england d yagaad zaluu toglogchid zonhilood hogshin toglogch nar tsoohon bdagiig bodson chin eroosoo l arhidalttai l holbootoi bdag bna ldaa.
    Manai mongol zaluus ch gesen arhiig zow hereglii shuu!!!
    Gol ni hem hemjee!

    GD Star Rating
    loading...
  5. ganbaa says:

    zaza bayartai rooney zugeeree. SAF gui odoo 1 dovtlogchin asuudaltai bolood bh shig bn aa da united odoogoor rooney g orloh toglogch bhgui dee ter berbatov ch ter shineer irsen hen bilee urt nertei zaluu ch ter arai l hemjeend n hurehgui l dee

    GD Star Rating
    loading...
  6. ulzii says:

    Rooney chin 5 jileer gereegee sungasan l baina shd

    GD Star Rating
    loading...
  7. Great Mongol says:

    rooney 5 jileer gereegee sungaad manu-d uldexeer bolson bna. goe

    GD Star Rating
    loading...
  8. CHELSEA says:

    ter deer bgaa 2 nohor yun t1 yum yriad bnaa 5 jileer sungasan ch geh shig man city barca real chelsea liverpool baguudiin 1 nd ni ochihoor bolson ni batlagdchihsan huush oilgowuu yuch medehgui bjiij

    GD Star Rating
    loading...
  9. khainzan khashbat says:

    chealsea-d helehed shine medee harj bai gej zevlii.rooney 5 jileer gereegee sungasan shuu dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: