Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » НБА Улирлын өмнөх таамаг: Денвер Наггетс

GD Star Rating
loading...

Өнгөрсөн улирал: 53-29. Плей-оффын эхний шатанд Окургүй Ютад зургаан тоглолтонд хожигдсон.

Ерөнхий дасгалжуулагч: Өнгөрсөн улирлын сүүлчийн хагасыг сагсан бөмбөгийн талбай дээр биш эмнэлэгт өөрийн хоолойны хорт хавдартай тэмцэж өнгөрөөсөн Жорж Карл. Тэр одоо эргэж ирсэн. Хүн бүр баяртай байх нь тодорхой.

Гол гарз: Кармело Энтони явах гэж сандаргасанг эс тооцвол гарз бол байхгүй. Гэхдээ одоо ч явах боломж бий.

Гол олз: Эль Харрингтон.

Байж болох хамгийн сайн хувилбар: Кармело явахгүй байх аваас сайн улирал болох боломжтой. Тэд хоёр жилийн өмнө конференцийн шигшээд үлдэж байсан. Карл шөвгийн дөрөв бол гол зорилго гэж хэлсэн.

Юу болох бол? Кармелогийн асуудал их эмзэг. Энэ багийн таамаг ерөөсөө түүний хувь заяанаас хамаарч өөр өөр дүр зурагтай гарах нь. Тэр багтаа гэрээгээ сунгаж үлдвэл багийн удирдлагууд түүнд сайн хамтрагчид олж өгөн том зүйлийн төлөө тэмцэлдэх болно.

Кармело үлдвээс тэдэнд сайн, тогтвортой тоглох баг бий. Кэньон Мартин эрүүл байж чадвал сайн. Харрингтон самбар доор бол самбарын гаднаас маш том тус хүргэж чадна, Биллапс хийдгээ хийнэ. Мөн Тай Лаусон мэтийн залуу, авьяаслаг тоглогчдын эрч хүчээр цэнэглэгдэх боломжтой. Гэхдээ л ийм багаар хэр хол явах вэ…

Ийм л учраас Кармело явах тухай, гэрээгээ сунгахгүй байх тухай яриад байгаа юм.

Кармело явбал яах вэ? Түүнтэй баг 50 орчим ялах боломжтой. Шөвгийн дөрөв рүү хүрэх боломжтой. Гэхдээ Кармело шөвгийн дөрвийн төлөө гэрээгээ сунгах тоглогч мөн үү…

Наггетсийн удирдлагуудаас л ирэх улирлын хувь заяа нь шийдэгдэнэ. Түүний тухай яриа сүүлийн хэд хоног намжлаа. Гэхдээ аль аль талаас харахад Кармело явахаар харагдаад буй. Явбал сэргээн босголт эхэлнэ, явахгүй бол шөвгийн дөрөв байж болох юм.

Ямар Наггетс тоглох бол? Сэтгэлээр унагасан улирал байх болов уу. Тэд Кармелог явуулж магадгүй юм. Араас нь Биллапс ч явах боломжтой. Ойрын хэд хоногийн мэдээлэл, нөхцөл байдал харуулна. Наггетс болон Кармело энэ багийг Кливленд, Торонто шиг болгохыг хүсэхгүй.

Таамаглал: 41-41. Гэхдээ энэ их эмзэг таамаг. Энэ баг бүтнээрээ байвал 50 ялна, Энтони явбал 30 ялна. Хэн мэдлээ…
NBCSports.com -оос хөрвүүлэв
GD Star Rating
loading...
НБА Улирлын өмнөх таамаг: Денвер Наггетс, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. amare says:

    hehe ene bagiig ugasa hol ywna gej helj chadahgui ee melo bsn ch 50 ylj yagaad ch chadahgui busad baguud changa bgashde tiim bzde

    GD Star Rating
    loading...
  2. BZzS says:

    Denveriin medeeg ih udaan huleelee. tgsn yu bichchij we. 41 ii? salaawch. Melogu 30aa? bi Melod durtai l da thde, ungursun jil PO umnu Melog bertelt bhd Nuggets hojool bsn, Chaunceyg bertehd harin hojigdoj bsn. 1heseg Karl Kenyon 2g bhgud bas hetsuudsen. 41 gdg chn Melogu bsn ch awah hojil bn. za zuger l harjii DENVER yahnu.

    GD Star Rating
    loading...
  3. BZzS says:

    ter changa baguud chn Nuggetsaas aij yawdishd. Duhlaa LAL n Boston gd, Boston n LAL gd, NBA sonirhjogo malchikuud n HEAT etrged, za zarim n ORL gj l bdin. Tehdee DENVERiin togloltiig uzeh l hamgiin uramtai.

    GD Star Rating
    loading...
  4. BG says:

    MELO sn ch ene bagt tudilun hojil avchirdguishde het setgel hudluluusuu bolj bagaa uchnuun l aldag. ghde avrah n alahaasa arai olon. 41 bol yalach bish bha.

    GD Star Rating
    loading...
  5. mb says:

    denver mash sain bag. toglogch nar ni xoorondoo zorchiltoi boloxoos negdej chadwal laana da. ORL DEN ATL-n toglolt vzexed mash goe shv

    GD Star Rating
    loading...
  6. Car says:

    bi melogiin fan l de ene bag avargiin toloo dorvitoi zutgej chadadgui sn sn toglogch avaad heat boston ntr shig zutgeh heregtei ugu bol melo newyork ruu yawsan n deer haringtoniig avsan n saashailtai ch gants ter bgad hangaltgui

    GD Star Rating
    loading...
  7. MB says:

    Haran baij bolii

    GD Star Rating
    loading...
  8. BZzS says:

    sayhan Denveriin selgeeniihen Phoenixiig yaj uimuulchwee? haha. 144-106 ingej arai bolkue. Denveriin shine zaluuchuud awiyastaim ble. Suns ug n Hedo l togloogu bolhos garaaniihan n l togloson do. Denveree demjeed bnaa hu!!!

    GD Star Rating
    loading...
  9. nugget says:

    41 genuu fuck gj arai bish ym. DEN bol goy toglolttoi mash goy oilgoltsdog ymar ch bagiin dotood zurchil bhgui selgee sn hamgaalaltandaa ene jil sn anhaarh goy Pf awchirsan. ongorson jil yahawdee KArl bhq bolhoor neg t1 har nowsh bag alaad haytsiin tm bzdee manaihaaan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: