loading...
Монголын хүндийн өргөлтийн холбооны хурал болж, Азийн наадамд оролцох тамирчдын нэр тодорлоо. “Гуанжоу-2010”-ийн хүндийн өргөлтийн тэмцээн арваннэгдүгээр сарын 13-19-нд болох бөгөөд эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд спортын мастер Э.Мөнхдөл, эмэгтэйчүүдээс 56 кг-д ОУХМ Г.Отгонтуяа, Э.Мөнхзул, 63 кг-д Н.Баярмаа нар өрсөлдөхөөр болжээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Я.Дөрвөлжин “Тамирчдын бэлтгэл сургуулилалт сайн байгаа” гэв. Түүнчлэн МХӨХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Гансүх Гуанжоуд ажиллахаар болжээ.
loading...





otgoo duudee amjilt husie
bayrmaa egchdee bs bayr hurgie
2land ni amjilt husie
loading...